Хэрэглээний Урлал : Бид бүгд НАР юм!

Бид бүгд НАР юм!

Ямар хувь төөргөөр би түүнийг мэддэг болсон юм бүү мэд. Одоогоос бараг 2 жил гараны өмнө нэгэн охин надруу нэлээд хэд яриад би гэрээсээ гарч чадахгүй та надад жаахан тууз бас бус юм авчираад өгөөч гэсэний дагуу би гэрт нь очиж түүнтэй танилцсан юм. Анх уулзаад л түүний хүний мөрөөсөл болсон сайхан сэтгэл, хүнд өвчнөө шүд зуун тэсэх тэвчээр, хатуу ширүүнийг сөрөн зогсох эр зориг нь намайг бишрүүлсэн юм. Өдөр хоног өнгөрсөөр хаа нэг очиж уулзахаас хэтрэхгүй мөн дотроо түүнд яаж туслах арга замаа олохгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Одоо хангалттай би үүнийг хийх ёстой гэсэн нэгэн бодол сүүлийн үед байнга ээрэх болсоноор ийнхүү бичиж байна.


Түүний Б.Нямбуу гэдэг. Хорвоогийн сайн сайханд ид тэмүүлж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн явсан хорин хэдхэн насан дээр нь аюулт өвчин ирж бүхэл бүтэн 9-н жилийн турш тасралтгүй эм тариа, эмчилгээ, 5н удаагийн хагалгаа, хорт хавдарын тариа гээд л хамгийн хүнд хэцүү бүхнийг тэр туулсаар өнөөдрийг хүрсэн юм. Бурхан түүнийг явуулах байсан бол аль эрт явуулах байсан. Гэтэл түүнд боломж олгоод одоог хүртэл байлгаж байгаа. Яагаад тэр вэ гэж үү. Түүнийг эрүүл саруул болгож дахин шинэ амьдралаа эхлүүлэхийг нь хүлээж байгаа юм.
Учир нь түүнд охиныхоо төлөө харь оронд өдөр шөнөгүй борви бохисхийлгүй ажиллаж үнэтэй тариа эм, эмчилгээний зардал, амьдрах гэр орон хоол ундыг нь залгуулах гэж зүтгэж буй ээж нь байгаа учраас тэр. Нямбуу маань уулзах болгонд ээжийнхээ төлөө амьдарч ачийг нь заавал хариулна гэж хэлдэг юм. Тэр ч итгэл сэтгэлээр тэр муухай өвчинтэйгээ тэмцсээр байгаа билээ.
Нямбуу маань бас гар урлалд үнэхээр дуртай хийсэн зүйлс нь надад маш их таалагддаг. Хэзээ нэг өдөр өөрийн гараар хийсэн нэрийн бүтээгдхүүнээ гаргаж амжилт олно гэж бас мөрөөддөг.
Нямбуу Монголд эмчилүүлэх ямар ч боломжгүй бөгөөд гадаадад тэр тусмаа Солонгос улсад эмчилүүлэхээр нэлээд хөөцөлдөж байгаа ч өнөөдрийг хүртэл таарах эмнэлэгээ олоогүй л байна. Нэг нааштай хариу өгсөн эмнэлэг нь хэтэрхий өндөр зардалтай(180 сая гаран төгрөг болно) болохоор арай гайгүй зардлаар хагалгааг нь хийж өгөх газар хайж байгаа билээ. Тиймээс энэхүү бичлэгийг уншин суугаа танд болон таны ойр орчимд энэ охинд эмнэлэг олж өгөн туслаад боломжийн зардлаар хагалгаа хийж аймшигт өвчнөөс нь салгаж өгөхөд нь туслаач хэмээн гуйж байна.
Түүнд сайхан бүр маш сайхан ирээдүй бий. Тэр ирээдүйг бид хамтдаа түүнд бэлэглэж нэгэн сайхан монгол охиндоо тусалцгаая.
Бид бүгд НАР юм!

 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Сафо

Цэцгээ эгчээ сайн уу. Юуны хорт хавдар вэ? Хятадын хавдрын эмнэлэгийг судалж үзсэн болов уу

УЛААНХҮҮ (зочин)

болж өгвөл гайгүй зардал гаргаад эмчлүүлээрэй
монголдоо сайн эмч нартай уулаж зөвөлгөө аваарай
монголд болом олдоно шүү

Зуугийн сүм

Яаж холбогдох вэ.Цэцгээ чамтай холбогдвол болох юм уу?

Цэцгээ

Сафо: Сайн сайн уу, нурууны ясны хорт хавдар гэсээн. Тийшээ судалж үзээгүй байх аа.
Улаанхүү: Сайн уу за баярлалаа. Монголдоо эмчилүүлэх боломжгүй гэсэн.
Зуугийн сүм: Сайн уу миний утас 99080947 шүү. Надтай холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл болон зураг онош зэргийг нь авч болно оо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)