Хэрэглээний Урлал : Хэрэглээний урлал блог 4н жил

Хэрэглээний урлал блог 4н жил

Хэрэглээний урлал блог нь анх 2010 оны 11 сарын 8нд нээгдэж Хамтдаа хийж бүтээе http://tsetsgeehandmade.blog.gogo.mn/read/entry170317 гэсэн нэртэйгээр анхын бичлэгээ оруулж байв. Түүнээс хойш блогт нийтдээ өнөөдрийг хүртэл 326 бичлэг орж, 5,238-н сэтгэгдэл үлдэж, 6,203,919 хүртэлх хандалт хийгджээ. Өдөрт дундажаар 400- 600 хүн орж үүнээс google-н хайлтаар 100-200 хүн шинээр орж ирдэг байна. Тус блог нь 10000 орчим уншигчтайгаас 5000 гаран уншигчид тогтмол орж үздэг юм. Блогын Facebook хуудас нь одоогоор 15 мянга гаран дэмжигчтэй болоод байна. Тоо баримт нь тодорхой үр дүнгийн илэрхийлэл болох юм болов уу хэмээн ийнхүү дурьдлаа. Учир нь өнөөдрийг хүртэл блогынхоо талаар тодорхой тоо баримт дурьдаж байсангүй ээ Өдөр болгон блог уншигчидтайгаа тогтмол уулзалдаж хэрэг болох бүхнээрээ туслаж, чадах бүхнээ зааж өгөхийг урьтал болгон урлалын төлөө гэсэн хоёргүй сэтгэлээрээ өнөөдрийг хүртэл урагшилж явна аа.

Сэтгэлээ гарган, цагаа үрэн бид бүхний хийж бүтээж байгаа зүйлсийн маань эцсийн зорилго нь сайн сайхан, аз жаргал, хайр юм шүү гэдэгт үргэлж чиглүүлэхийг зорьдог билээ. Өнгөрсөн 4н жилээ эргэн харахад цаашид хийх зүйлсийнхээ эхлэлийг нь л тавьж дээ..., хийх зүйлс ямар их байна вэ..., гэсэн дүгнэлтэд л хүрч байх юм. Ихийг хүсч хүлээж байгаа та нарынхаа сэтгэлд хүрч чадахгүй байгаагаа л хатуу ч гэлээ сайн мэдэрч байна. Алсад хүрэх зам өргөн хирнээ урт юм аа. Аз жаргал сайн сайхан бүхний төлөө хамтдаа зүтгэе!

Хэрэглээний урлал блог

Хөтлөөч Э.Цэцгээ

2014.11.07

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

4 жилийн ойн мэнд хургэе :)

*Starry*

4 жилийн ойн баярын мэнд хүргэе

Алимхан

4 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ

Unen ug (зочин)

4 jiliin oin mend! Blogt chiny uneheer hairtai shuu. Chinii ene blog minii huvid ih uchir utgatai :-)

amraa davaanyam (зочин)

bayr hurgie e. tanai blogt durtai shu uneheer uran yumaa.amjilt,...yaj amjuuldag bnaa

САНАСААР

баярын мэнд

Цэцгээ

Та нартаа маш их баярлалаа :) Амьдралд нь аз жаргал ажилд нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе!

Зуугийн сүм

4-н жилийн ойн мэнд.Амжилт хүсье.

Сафо

ойн баярын мэндийг оройтсон ч гэсэн хүргьеэээээээээээээ

Цэцгээ

Зуугийн сүм: Маш их баярлалаа чамд бас амжилт хүсье ээ!
Caфо: Сайн уу, за их баярлалаа :)

Simple

Заа, баяр хүргэе ээ. Бодоод байсан чинь минийх 5 жил болчихсон байна ш дээ хэхэ

Мөрөө (зочин)

Ойн баярын мэнд хүргэе. Танай энэ гэрээс хараад дурласан юм зөндөөн байгаа шүү. Амжилт.

Жавзаа (зочин)

Баяр хүргэе. Амжилт!

Зочин

amjilt 58

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)