Хэрэглээний Урлал : МОНГОЛД УРЛАВ уралдаан

МОНГОЛД УРЛАВ уралдаан

Сайн байна уу, эрхэм хүндэт блог уншигчид аа. Та нартайгаа хамтдаа урлаж бүтээсээр 4-н жилийг ардаа үджээ. Өдийг хүртэл хамт байсан, марталгүй орж гардаг та нартаа маш их баярлаж явдаг шүү. Завгүй гэх шалтгаанаар шинэ бичлэг цөөхөн оруулж байгаадаа гэмшиж явдагаа нуух юун. Гэхдээ л өдөр болгон блог уншигч та бүхэнийхээ хэн нэгэнтэй нь биечлэн уулзаж санал бодлоо солилцож байгаадаа баяртай байдаг билээ.

Энэ жилээс эхлээд Монголд урлав гэсэн нэртэй нэгэн уралдаан зарлаж байна. Та өөрийн дуртай урлалаараа ямар нэгэн бүтээл хийж энэ уралдаанд оролцоорой. Бүтээл нь шинэ санаа, загвар хийц, гэх мэт гар урлалын бүтээлийн өвөрмөц онцлогыг тусгасан хамгийн гол нь цаашид сайн худалдаалагдаж оршин тогтнох чадвартай байх хэрэгтэй. Таны хийсэн бүтээл гар урлалын бүтээлийн зах зээлд шинэхэн нэрийн бүтээгдэхүүн болох эхлэл нь энэ уралдаан байгаасай гэсэн давхар утга санааг агуулсан билээ. Түрүүлсэн бүтээлийг Хэрэглээний урлал блог болон цахим хуудсаараа сурталчилан таниулахын зэрэгцээ, ЦОХ дэлгүүр 3-н сарын турш ямар нэгэн шимтгэлгүй борлуулж өгөн мөн хэрэгтэй урлалын хэрэгсэл, зүйлсээ 3н сарын турш -20 хувийн хямдралтай үнээр авч байх эрхийг давхар олгож байна. 

Бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн 11 сарын 7 хүртэл ЦОХ урлалын дэлгүүр дээр хүлээн авах бөгөөд шагналаа 11 сарын 8нд Төхөм урлан дээр гардуулах болно.

Дашрамд дурьдахад 11 сарын 8нд болох блогын өдөрлөгт хүрэлцэн ирэхийг хүссэн хүн бүхэнд энэ өдөр нээлттэй шүү.

Хэрэглээний урлал блог

Э.Цэцгээ 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар
nomuna (зочин)

Hi, ene blogiig dunguj say l baidgiig medlee. Bi bas gar urlal hiih durtai. Ooriin gsn jijighen gar urlal hiideg ym lda. Ene temtseenii tuhai dunguj say l olj unshlaa. Temtseen ali hediine bolood duussanu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)