Хэрэглээний Урлал : ~~~НАМАР~~~

~~~НАМАР~~~

Намар иржээ. Хүйтэн салхи цээж нэвт үлээхэд дулаахан бодлууд минь үргэж сэтгэлд хөнгөн гуниг төрөх нь сайхан ч юм шиг. Нарны илч холдож байгаа ч улам илүү төөнөх нь намрын дулаахан өдрүүдийг олон байлгах гэж тэр байх даа. Хүйтэн бороонд нь норох дургүй ч ороход нь дуртай байдаг нь бодолдоо дарагдаж суух гэснийх юм болов уу. 

Ойрд ЦОХ дэлгүүр дээр ажиллаж байгаа болохоор цагийг дуртай зүйлээ хийж өнгөрөөх боломж гарсанд дотроо их л баяртай байна. Тэнд байх зүйлсээр энэ бяцхан намрын бүтээлийг хийсэн юм. Таар болон навчин тууз, үзэсгэлэнт эрвээхий бас бус эгдүүтэй зүйлсийг орууллаа.

Хүйтнээс болоод навчны нөмөрт хорогдох бяцхан цох нь би өөрөө ч юм шиг. Намрын хүйтэнд даарсан ч гэсэн нарны илчинд дулаацах эрвээхий нь хэтэрхий зоригтой санагдах. Хэзээ ч даардаггүй болов уу гэмээр бяцхан бор шувуунууд нь үүнээс ч илүү хүйтэн гэж байдаг шүү дээ гэх шиг тоосон шинжгүй жиргэлдэн нисэх нь өхөөрдөм хөөрхөн. Намарт би дуртай гэхдээ намар надад гуниг авчирдагыг мэднэ.

Намрын үйл нь уран байг! 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)