Хэрэглээний Урлал : Эрхэм gogo.mn -д

Эрхэм gogo.mn -д

Сайн байна уу, Эрхэм gogo.mn ээ.

Холбоо барих гэдгээр захиа бичихийн хааяадаа бас утсаар нь залгаж үзэхийн хариу алга. Тэгээд эндээ л бичиж сууна. Та минь дандаа л янз бүрийн алдаа гаргаж мөхөс биднийгээ чирэгдүүлэх юм даа. Зөндөө их биччихээд л хадгалахын завдалгүй алга болгоно, алдуулна. Эсвэл хаа холын он сартай болно. Заримдаа бүүр бичсэн бичлэгүүд алга болно (одоо ч алга). Хайхаар байх авч харагдахгүй нь шидтэй хэхэ. Хайртай болохоороо тэвчээд л байх юм. Блог минь эгэл амьдралын минь салшгүй хэсэг болоод удсан болохоор янз бүрийн юм болох вий гэж эмээх боловч танд итгээд л байх юм. Аливаа юмс улам хөгжиж байвал нэн сайн гэж бодохын. Аргаа бараад өөр тийш урвах гэхээр сэтгэл хоргодохын яалтай билээ. Дээшээ холбоо барих нь хол доошоо холдож салах нь хатуу аяа blog.gogo.mn ний эрхэм албаныхан минь сайжирч наашлах арга чарга байна уу хэлж өгөөч :) Та бүхэн минь энэ салбартаа анхааралаа жаахан хандуулж өөрчилөлт шинэчлэл хийвэл ганц би ч биш энэ gogo-н хэдэн блогчид нь магнай хагартал баярлах аа нуух юун. Юунд улам хуучирч улиг болдог алдаагаа давтсаар л байдаг юм бэ дээ. Алдаа ихэдвэл бусдын олз болно гэдэг дээ. Таныг өөрчлөгдөж сайжирвал ихэд баярлах бөгөөд хариу хүлээхийн ч хэрэггүй болой.

Хүндэтгэсэн,

Хэрэглээний урлал блог чинь 

Угтаа би нь нэгэн бичлэг хийх гэж байсан боловч алдааны улмаас захиа болон хувирлаа гэж :)

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Алимхан

Хэлээд юу гэхэв. Эндээ л блогдож баймаар байх юм. Тэгтэл хааяа гацаж биднийгээ бүлтгэнүүлээд л, гацаж гацаж гайгүй болохоороо гажигтаж нэг зовоогоод л...

Цэцгээ

Одоо бүүр сүүлдээ нүүлгэх талаар иh бодох болсоон. Алийн болгон ингэж бухимдаж нойр дутуу хонож байхав гээд л :(

Сафо

харин тиймээ

Мөөгий (зочин)

Нүү нүү, блогспот их аятайхан шдээ.

エンフシ

Блогспот дээр нээх хүн ороод байдаггүй болохоор би энэ гого блогт ирсэн шдээ тэгсэн ингээд үе үе гажигтаад байхын сүүлдээ сэжигтэй санагдаад байдаг болсон гэв гэнэт бид нарын бичсэн бүх бичвэрүүд уствал яаана гэхээс харамсах сэтгэл төрөөд байна. Гэхдээ харж л байхаас

oyuk

нүүхээр бол бөөнөөрөө нүүн шүү кккк

Уудамын ЭЭЖ (зочин)

уг нь нүүмгүй л байна.сайжруулалт хийх гээд дордуулаад байхым даа манайхан.энхүүшийн хэлдгээр бичвэрээ эхнээс нь хадгалж авахгүй бол горьгүй ээ. бас оюукын хэлдгээр нүүвэл цугтаа нүүцгээе

Цэцгээ

Ямар ч байсан энэ блогоо энэ чигээр нь байлгаад энд байгаа хуучин бичлэгээ нэг нэгээр нь шинэ блогруугаа зөөгөөд тэндээ шинэ бичлэгээ оруулаад явдаг юм билүү гэж бодоод байна. Нүсэр ажил болох байх гэхдээ устаж алга болсон ч айх зүйлгүй болно.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)