Хэрэглээний Урлал : Зүү утасны сав

Зүү утасны сав

Та бүхэндээ Үндэсний их баяр наадмын халуун мэндийг хүргээд дэлгэр Монгол орондоо дэнж хотойтол наадаж, үндэсний соёлоороо бахархаж өвөг дээдсээ хүндэлж, гэр бүл, төрөл төрөгсөдөөрөө энх мэнд сайхан байгаарай хэмээн ерөөж байна:)

Сүүлийн хэдэн сар хийсэн ажил маань өнөөдөр эхний хэсэг нь дуусч би гэдэг хүн бичиг цаас тоо тооцооны ажилдаа орохын өмнө амсхийгээд сууж байна. 

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ гэж бодоод энэхүү бүтээлийг эхлүүлсэн юм. Санааг нь нэгэн номноос анх хараад өөрийнхөөрөө жаахан өнгө төрхийг нь өөрчлөөд хийлээ. Зүү утасны хайрцаг гэхээр л заавал хайрцаг шиг байх албагүй болохоор зүү утасны хавтас зүймэл урлалын арга барилд тулгуурлан 6н талтуудыг нэг бүрчлэн зүйж урласан ухаантай.

Анхны юм болохоор урьдчилж төлөвлөөгүй зүйлс их нэмэгдсэнээс болоод зарим нэг зүйлийг шууд эхлээд хийх ёстойг сүүлд нь хийх зэргээр хугацаа их орж ажилгаа нь нэмэгдэж байлаа. Ямар ч байсан ард нь гарсан. Гэхдээ бас үргэлжилэл нь бий. Хайчны хамгаалалт, зүүний хатгуур, утасны уут нэмж хийнэ :)

Хамгийн гол нь хаа нэг тийшээ аялахдаа авч явахад их тохиромжтой. Удахгүй хөдөө явах болохоор энэ хавтастаа юу хийж авч явахаа ч төлөвлөчихсөн байгаа. Мэдээж хөдөө явахад урлах цаг бараг гарахгүй ч санавал гаргаж хараад завдвал ганц нэг хатгаас хийнэ гэж бодож сууна.

Зүү утасны хавтас маань "Цэцгэн дундах ЦОХ" гэдэг нэртэй. ЦОХ ч хөөрхөн шавьж шүү хэхэ :)

Дашрамд дурьдахад цохтой даавуугаар тусалсан найздаа баярласан шүү. Гадна талын жижиг хээтэй даавуу болон жижиг чимэглэлүүдийг ЦОХ дэлгүүрээс авсан бол дотор талын даавууг өөрт байснаараа ашигллаа. 

Урлан суухдаа аз жаргалтай байдаг шиг блогтоо бичлэг оруулахдаа нээх баяр хөөртэй хүн болчих юмаа. Даанчиг их дасаж дээ та нартаа :)

Үйл нь уран бүсгүй таны үйлс нь бүүр өөдрөг байг!

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

тэнэг, мангар
САНАСААР

сайхан наадсан уу ажлын амжилт өндөр үү ...

Цэцгээ

А.Солонго: Сайн сайн уу, Юуны өмнө блогоор маань байнга зочилдогт нь үнэхээр их баярлалаа :) Зав гаргаад дуртай зүйлээ хийж байна гэдэг их чухал шүү. Би ч гэсэн ажил их байна гээд олигтой зүйл хийж чадахгүй л сууна. Гэхдээ та бүхний урмын үг сайхан сэтгэлээр жигүүрлэгдэж завгүй ч гэсэн амжуулна гээд л хичээгээд байгаа :)
Тэгээрэй. Бас хэрэгтэй бол 99080947 гэсэн утсаар холбогдоод асуух зүйл байвал асууж байгаарай. Буузан утас 1500-5900 хооронд бий. Ангоран утаснууд намар ирнэ. За чамд амжилт хүсье!
Мөрөө: Сайн сайн уу, сайхан наадлаа хө, үйл нь уран уу :) Их баярлалаа :)
Золоо: Хаяг: 4-р хороолол CORAL center-н 4-н давхарт урсдаг шатаар гараад чигээрээ алхаад зүүн гар талд ЦОХ урлалын дэлгүүр Утас: 99080947

Админ

Сайн байнуу? Энэ блог руу орж нэрээ хадгалуулаарай.Мөн сөнөл асуулганд оролцоно уу? Таньд амжилт хүсье
Хүндэтгэсэн: Гөүгөү блогчидын цугларах газар блогын админ ♫

Цэцгээ

Сайн уу сайхан наадаж байна уу? Үргэлж зочилдогт нь маш их баярлалаа, гэр тань аз жаргалаар, сэтгэл тань хүсэл мөрөөдлөөр ирээдүй тань амжилт бүтээлээр дүүрэн байг гэж ерөөе!

A.Solongo (зочин)

Sain baina uu.Saixan bayrlaj baina uu.Uran busgui mini.Uuriin tani blogoor aylaxdaa urgelj shine.sain saixniig mederch suudag.Goy eejiin blog ch bas saixan.Bi bas urlax durtai ch zaw muutai.Gexdee uuriinxuuruu jaxan ym xiine ee.Neg zawtai boloxooroo Tsox delguureer ochno gej bodood l baina.Bas uurtei tani saixan naizuud bolox ymsan.Goy eej ta 2-n blogt uxaangui durtai.Iim saixan busguichuud sain saixniig busdad tugeen baidag ni yamar saixan ym be gej boddog.Buuzan utas ni yamar unetei ym bol.Angoron utas baigaa yu.

золоо (зочин)

Tanai delguur chin haana bairlaltai ve heleed ogooch

saraa (зочин)

hi uran egchdee bayriin mend shn naadaj bnuu goe yumaa oird zochloh zawgui l blaa zawgui ch gsn taniig shine sorgog yu hiih gj bga bol gj hvleej yadaal blaa kk tanii vil uran baig amjilt

Мөрөө (зочин)

Сайхан наадсан уу? Их хөөрхөн болжээ. Мундаг ажилтай бүсгүй шүү.

Цоомоо (зочин)

Таны хийж уралсан бүхэн надад таалагддаг. Гэвч би юу ч оёж чадахгүй хэрнээ мөрөөдөөд л хараад суудаг. Яаж эвтэйхэн юм оёж суры даа гэж

Лхагвацэрэн (зочин)

Гар урлалын чиглэлийг хөгжүүлэн сонирхогчдод хэрэгцээт мэдээлэл болон туршлагаасаа хуваалцаж байдагт тань талархал илэрхийлье. танд болон таны гэр бүлд өндрөөс өндөр амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)