Хэрэглээний Урлал : Энэ бидний эцсийн хүсэл үү!!!

Энэ бидний эцсийн хүсэл үү!!!

Саяханы нэгэн амралтын өдөр гэр бүлээрээ Богины амруу салхинд гарсан юм. Очоод үнэндээ сэтгэл хэрдхиймээр зүйл харсан нь энэ доорх зурганд буусан хачирхалтай хог байлаа. Тэсэхэд бэрх байсанд жаахан ч гэсэн нэг дор бөөгнүүлж сэтгэлээ хуурав. Тэр хавийн ой мод нэлэнхүйдээ дарагдсан байна!!!! Арай ч дээ. Тэнгэрт хөөрөөд тэр чигтээ яваад өгчихдөг гэж бодоогүй байлтай. Мөхөс миний ухаарснаар далай тэнгистэй ойр байх улс орнууд үхэгсэдийнхээ хойноос сүнсний замыг гэрэлтүүлэхээр дэнлүүгээ далайд тавиад байх шиг санагдсан. Хажуугаар нь өнгөрөхийн төдий л хаанаас ч юм гал бууж ирээд аюултай юм билээ. Яахав өөр учир утга байдаг ч байж болох. Хүмүүс хүсэл мөрөөдлөө бичээд наачихсан байна лээ. Тэр бүхнийг үгүйсгэхийг хүссэнгүй. Гэхдээ л энэ үр дүн бол бидний эцсийн хүсэл яагаад ч биш. Хөөргөх арга барил нь ч үнэндээ амь дүймээр ажил байна лээ. Сүүлд сонсохнээ ойн түймрийн шалтгаан ч болсон гэх. Нэвсийсэн том хөөтэй цаасны доороос гарч ирэх цэцэгсийг хараад өр өвдөв. Нилдээ дарагдсан ой моддыг хараад сэтгэл өмрөв......
Харин энэ бүх үр дүнгийн эрхэм эзэд одоо энэ их хогоо цэвэрлэж тэр хөөрхий ой мод, ургамал цэцэгсийг авраачээ гэж уриалж байна. Цааш нь түгээе, харах ёстой хүмүүс нь хараасай!!!!!!

Алдаагаа засахад хэзээ ч оройтохгүй !!!

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

тэнэг, мангар
hurel

яаж ч эсэргүүцээд дийлэгдэхгүй юм билээ мухар сүсэг дээр дөрөөлсөн зоосны нүхээр харсан шунал өөр юу ч биш

hurel

линкийг чинь жиргээнд нийтэлсэн шүү болно биз дээ

asura (зочин)

Гэртээ зул өргөөд байж болдоггүй юм байх даа. Байгалдаа, зэрэгцэн оршиж байгаа бүх зүйлдээ тус дэм болж чадахгүй байвал ядаж хор хохирол учруулалгүйхэн шиг амьдрахыг хичээмээр юм.

♥♥..hermonie..♥♥

манайд ер нь зул өргөх ёслол бдг бсн юм уу анхнаасаа...за бсн үгүй нь ч яахав хамгийн гол нь хүн ингэж мөнгө төгрөгөө үрж дээрээс нь уул ус байгалиа гомдоон бж хүслээ шивнэлээ гээд тэр хүслээ биелдэг гэж итгэхийнхээ оронд гэртээ суугаад хүслийнхээ төлөө хөдөлмөрлөдөг бгаадаа...үнэхээр орчин тойрноо хайрлаж чаддаггүйн бол нээрээ адгийн наад зах нь ингэж бодоод ажил хөдөлмөрөө мөрөөрөө хийгээд явж чаддаггүй улсууд юм бхдаа...одоо ч бүр тэгээд хөдөө гадаа ил задгай харагдах хогийг хараад сэтгэл нь өвддөг хүн олдоход хэцүү кассын бараа шиг л болж дээ

Хонгороо.Байнгын уншигч

eeeeeeee nogoo zul orgoh eslol uuu balain :( be

Mungunchimeg (зочин)

baingin hariltsagch bolie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)