Хэрэглээний Урлал : Хөгжмийн зөөмөр

Хөгжмийн зөөмөр

Сайн байна уу ойрд уулзаагүй блогын нөхдүүд минь. Завгүй ч юм шиг завтай ч юм шиг өдрүүдийн ард гарсаар хоног хугацаа биднээс үл хамааран урагшилсаар сар өдрүүд ээлжилсээр, эрээлжилсээр он цагийн эргэлтэнд эрчлэгдсээр л явж байна даа хөөрхий. Блог гэдэг миний хамгийн дуртай бас өөрийгөө илэрхийлж чадах хамгийн амар талбар байдаг юм. Энд л би өөрийнхөөрөө байж, өөрийгөө мэдэрч, өөрийнхөө дуртай зүйлсийг өөр бусад сонирхуулж, хэрэг болуужин хэмээн хэрэгтэй хэмээсэн зүйлсийг хамж шимэн суудаг билээ. Хүслээр болдог бол ойр ойрхон олон гоё бичлэг оруулаад сууж байхсан. Тийм сайхан цаг хугацааг ойртуулахын төлөө хичээнэ ээ хичээнэ.

За тэгээд энэ зуур сүүлд хийсэн нэгэн эзэнтэй бүтээлийнхээ зураг хөргийг оруулж сонирхуулья хэмээлээ.

Хэдийгээр хөгжмийн талаар гүнзгий ойлголтгүй ч гэсэн хөгжим сонсох түүнд хөглөгдөх үнэхээр дуртай билээ. Хайртай охиноо хөгжимд дуртай байгаад нь баярлаад нэгэн бүтээл хийлээ. Хажууд тоглоод суух аянд нь бас хайр хүрэм ярианд нь баясаад хурдан гэгч нь дуусгачихлаа.

Энэ цүнхэнд охин маань хөгжмийн номоо хийж аваад хичээлрүүгээ дэгдэх болно. Чамд энэ зөөмөр үнэхээр их таалагдсан болохоор улам сайн сурна гэдэгт ээж нь итгэж байгаа.

Дотор нь юу хийх нь тодорхой болохоор цүнхээ ямар байлгах нь бараг эхнээсээ л тодорхой болчихсон. Нүүрэнд нь төгөлдөр хуурын даруулуудыг урлалын эсгий, өөрөө арилдаг үзэг, хаваасны утас 3-н туслалцаатайгаар хийж байгаа нь:

Ийм л тэвчээргүй хүн энд байна :)

Нэмэлт захиалгаар энэ эрвээхэйг хийсэн юм. Өнгө ууссөн хаваасны утсаар хүрээлсэн болохоор их гоё болсон.

Ээжийн зүгээс бас нэг нэмэлт зүйл оруулж өгсөн нь энэ соль түлхүүр. Соль түлхүүрт дуртай нь гараа өргө гэвэл их олон хүн байгаа гэж бодож байна.

Торон оруулга бол аливаа зүйлийг энхрий ялдам эгдүүтэй болгодог гэвэл хэн ч маргахгүй байх. Харин энэ хөөрхөн бариул ЦОХ урлалын дэлгүүрт ирсэн байна лээ.

Дашрамд дурьдахад энэ төрлийн цүнхийг зөөмөр цүнх (tote bag) гэж орчуулж өгсөн МОНГОЛ ХЭЛЭЭ АВАРЬЯ багийнханд баярлалаа. Та нарын эх хэлэндээ оруулж буй их үйлсэд чинь үнэхээр их талархаж явдаг шүү.

Харин энэ цүнхийг хийж байх үедээ энэ нотны дүрсийг даавуун дээрээсээ хэд хэдийг олоод их л баярлав хэхэ. Даавууны зүгээс надад бас нэг нэмэлт зүйл бэлэглэсэн юм байлгүй дээ :Р

Хөгжмийн аянд автах нь хүнийг ямархан ялгуун ертөнцөд аялуулдаг эсэхийг таниас би асууж зүрхлэхгүй ээ. Учир нь тэр сайхан хэмнэлүүдийг мэдэрч түүнд уусан шингэн автана гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр байж өнгө бүрээр урсан очдог болов уу л гэж таанам. Сайхан хөгжмүүд таныг үргэлж тойрон урсч байг!

Хамгийн дуртай хөгжмийн аяндаа урлаад нэг үзээрэй :)

Жич: Энэ цүнхийг хийхэд хэрэгтэй бүх зүйлсийг ЦОХ урлалын дэлгүүрээс очиж аваарай :)

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

тэнэг, мангар
ROSE HARMONY (зочин)

ямар гоё болоо вэ Цэцгээ эгчээ ойрд таны блогоор орсонгүй удлаа шүү үнэхээр сэтгэсэн байна тасархай болжээ

мөнгөө (зочин)

сайнуу. яагаад таг боловоо. өдөр бүр л орох юм. хүүхнүүд чинь хүлээж бна шүү цэцгээ????????????

ивээл (зочин)

Ёстой мундаг шүү эгч минь

batir

saixan boljee. amjilt

baaska (зочин)

vnheer goe yum aa bi unuuder l medlee. olon saihan zvil bnaa bayarlalaa

munkhdaram (зочин)

vgeer helehiin argagvi saihan bvteel boljee. mundag awyaastai egchdee ulam ih amjilt hvsii.

Болормаа (зочин)

Дахин дахин орж баймаар дотно блогоор зочилсондоо баяртай байна. Охин нь хичнээн урамтайгаар цүнхээ барьж явдаг бол? Амьдралын сайхныг урлаж байгаа бүхнээс нь олж харахаар байна шүү. Сайн сайхныг хүсье.

ariunaa (зочин)

Үнэхээр бүтээлч бүсгүй шүү.

мөнгөө (зочин)

woow yostoi; goy amjilt;

enhee (зочин)

Uneheer goe boljee.estoi uran eej yumaa.gaihaltai

Зочин

Poooh mundagaa estoi huurhun bnaa.

bayarmaa (зочин)

bi ene tsunhiig barisan jijighen ohintoi huuhdiin ordon deer taarsan ih huurhun haragdsan. bi ohiniihoo bulan ni tsoorson huuchin uurgewcheer urt oosortoi jijig durwuljin tsunh hiih gesen yum goyo zagwar baiwal ugch tuslaarai

Зочин

ih goe boljee amjilt

Хармогү

Вуаааа Цэцгээ эгчэээ би л ийм цүнхтэй болмоорайнаааа хэххээх

Narangarav (зочин)

Tanai tsoh delguuriin facebook hayag ni yu ve. Tsoh delguurt garandaa zuudeg zuunii hatguur bnuu

Zochin (зочин)

Sain bnuu tanai delguureer orson goe ymnuud ih bn lee masking sticker set geed goe goe ongiin tsaas oruulj irehuu bas beleg boodog bor tsaas irehuu Bayrlalaa :)

чавганц (зочин)

сайн байна уу? ямар уран бусгуйтэй санамсаргуй таарваа. азтай юмаа би. сайн сайхан, аз жаргал, эруул энхийг хусье. чавганц

oyuna_oyun@yahoo.com (зочин)

Урлалын эсгий зардаг дэлгүүр хаана байдаг вэ

Цэцгээ

Та нартаа их баярлалаа. Блог маань гацдаг болоод сүүлийн үед бичлэг нэмж чадахгүй болсон тул блогоо нүүлгэж байгаа. Гэхдээ энд байгаа бүх бичлэг хэвээрээ байна аа. Асуух зүйл байвал 99080947 гэсэн утсаар холбогдоод асууж байгаарай.
Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе :)

miigaa (зочин)

Tanai delgvvr hna bdag we. Nehmeliin utas zardag uu

enerel (зочин)

Hi ene udriin mend hurgie! Uil uran baig. Anh udaa ehlen oyoj surah sonirholtoi hun shuud Quilt /Hudrugiin surgaltand suuj bolohuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)