Хэрэглээний Урлал : Хуучин ч гэсэн хэрэгтэй алчуур минь

Хуучин ч гэсэн хэрэгтэй алчуур минь

Гэр бүлийн бараг бүх гишүүд биеийн алчуур нь тус тусдаа байдаг болохоор тэр хэрээр хуучирч илүү гарах нь элбэг байдаг. Тийм болохоор тэр алчуураар дахин өөр нэг хэрэгтэй зүйл хийе гэх нь зүйн хэрэг. Саяхан нөхрийн алчуураар хийсэн зүйлсээ орууллаа. Том болоод ч тэрүү маш олон хэрэгтэй жижиг зүйлс болсонд нь баяртай байгаа.

Нэг том алчуураар гал тогооны 2 алчуур, тоосны 1 алчуур, хүүдээ бие угаадаг 1 бээлий, уснаас гарахдаа өмсдөг 1 хос улавч хийлээ. 

Эзэндээ гэхээсээ илүү надад хамгийн их таалагдсан нь энэ бээлий улавч хоёр.

Том хүү улам том болоод уснаас өргөж гаргана гэдэг бас хөөрхөн чадал шаарддаг болсон тул ийм улавч хийж нэг ажлаа хөнгөвчилсөн ухаантай. Удахгүй өөрөө усанд ордог болгоно доо. Бас л залхуу ээж шүү би :p

Зарим нэг хэрэгтэй "залхуурал" таны ажлыг хөнгөвчлөнө.

Үйл нь уран бас "НОГООН" байг! 

 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Мөөгий (зочин)

Бүтээлч шүү чи, амжилт хүсье.

лхагваа (зочин)

хөөрхөн болжээ мундаг ээж шүү би байсан бол их л бодож шалны алчуур хийх байсан байхдаа ккк. Гоё оёдолын машинтай болчихоод ийм хөөрхөн юмууд хийж үзэх юмсаан.

Цэцгээ

Мөөгий: Баярлалаа чамд бас томоос том амжилт хүсье :)
Лхагваа: Баярлалаа чамд. Эмэгтэй хүнд оёдлын машин заавал хэрэг болно. Гоё оёдлын машинтай болоорой :) Амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)