Хэрэглээний Урлал : Анхны төгсөлт

Анхны төгсөлт

Хөдрөг буюу зүймэл урлалын сургалт маань анхны төгсөлтөө маш амжилттай хийлээ. Энэ удаагийн төгсөлтөд Оюунаа, Амраа, Уугнаа, Мандах, Солонгоо нарын 5 хүн сар гаран явж маш олон зүйлийг сурч авлаа. Харин Алтаа эгч маань зөвхөн хагас сайнд явдаг болохоор арай л төгсөж амжаагүй байна.

Энэ сургалт маш чанартай үр өгөөжтэй байж чадсан нь чадварлаг багш, тухтай орчин, сурч мэдэхийн чин хүсэлтэй шавь бидний хамтын хүчин зүтгэл байлаа.

Хийсэн бүтээлээ ширээ дүүрэн дэлгээд ард нь бахдал дүүрэн зогсоод зургаа хамт татуулах үнэхээр сайхан байлаа. Хэдийгээр Солонгоо маань ирж амжаагүй болохоор түүний хийсэн олон зүйлс, миний бас дутуу хийсэн зүйлс гээд л ороогүй бүтээлүүд их боловч ийм их байсанд бид өөрсдөө ч итгэхэд сонин байв.

Сар гаран гэдэг зарим хүний хувьд их хугацаа боловч сурч мэдэж шунан дурласан бидэнд асар богино хугацаа байлаа. Тийм ч учраас бид үргэлжилүүлэн бие дааж сурангаа чадахгүй мэдэхгүй зүйлээ багшаасаа асууж байна шүү гэсэн хүсэлт тавихад багш маань зөвшөөрсөн юм.

Энэ сургалтын гол давуу тал нь энэ дээрх зураг дээр байгаа гараар урласан цүнхнүүд юм. Цүнх хэрхэн хийх сургалт гэж байддаггүй энэ үед зүймэл урлалыг холбож чадсанаараа хамгийн сайхан боломжийг та бүхэнд олгож байгаа юм. Сургалтанд маань суусан бүх хүн л цүнх хийхийг хүсэж хийж байлаа.

Бид хамтдаа төгсөлтөө хийж нэг өдөр гараа гарган хийсэн хоолоо гэр гэрээсээ авчирч үйл үртэс, үр хүүхэд гээд л баахан ярьж суунгаа, идэж ууж цагийг сайхан өнгөрүүллээ. Орон орны хоол хийж ирсэн болохоор их сонирхолтой бас амттай байлаа. 

Бид бүгд л нэгэн дуугаар хамгаас эрхэм нэгэн хүнд ямар их баярлаж байгаагаа ам амандаа давтаж байсан нь бидний багш, хувцасны дизайнер, загвар зохион бүтээгч, зүймэл урлалын мастер (мастер хэмээн багшаа хэлсэн нь бусад улс орны жишгийг авч үзээд ч тэр энэ талбартаа Монголдоо №1 хүн хэмээн миний бие дүгнэдэг учраас юм) Б.Шийлэгмаа байлаа.

Ийнхүү Төхөм урлан дээр явагдсан Хөдрөг ба зүймэл урлалын сургалт анхны төгсөлтөө амжилттай хийлээ. Бид цаашдаа олон олон охид бүсгүйчүүдийг үйлэнд уран болгоно оо :)

ТӨХӨМ УРЛАН

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Dugarmaa (зочин)

Сайн байна уу?Танай хамт олонд амжилт хүсье!Сургалтанд яаж хамрагдах вэ? төлвөр нь хэд вэ?

Цэцгээ

Дугармаа: Сайн сайн уу, та 99080947 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллээ аваарай. Одоо бүртгэл явагдаж байгаа.

saraa (зочин)

vneheer goe yuma ta bvhend amjilt

ухаарал (зочин)

unheer saihan yum. bi setgeldee vrgelj uuruur tani baharhaj yawdag shvv. surah chin hvsel baiwch turdee hoish tawie da udahgvi uulzaldana gej itgen hvleenem

Цэцгээ

Сараа: Баярлалаа :)
Ухаарал: Маш их баярлалаа. Уулзах өдөр нь ойрхон байг ээ :) Амжилт хүсье!

baska (зочин)

ymar goe ym be namar hvvhdee tsetseregt ogchood zaawal surnaa. tolbor mongo suraltsah hugatsaag nariin helj ogooch

oyunchimeg (зочин)

Tsetsegeegiin blogiig bainga unshdag Ih taalagddag. Mash goy puil setgej hiig baidaa tsestegeedee bayarlalaa. Bi huduunii hun l dee . bas oyoh sonirholtoi negen. Zuimel urlaliin duguiland surmaar baih yum.

Цэцгээ

baska : Сайн уу за тэгээрэй. Холбоотой мэдээллийг 99080947-с асуугаарай
oyunchimeg: Сайн уу, танд их баярлалаа. Үргэлж зочилж байгаарай. Сургалт маань сар гаран үргэлжилдэг болохоор та нэг сарын хугацаатай хотод ирээд сурч болно. Илүү мэдээлэл авмаар байвал 99080947-с асуугаарай
мөнгөө : Сайн уу. Сургалт Төхөм урлан дээр явагдана. Та дэлгэрэнгүй мэдээллийг 99080947-с асуугаарай.

boloroo (зочин)

hi bi haij yvsan zuilee endees olj harj bna. tanai surgaltand hamragdahiig husej bn odoo noos ehleed suuj bolohuu

Цэцгээ

Алтанцэцэг: Сайн сайн уу, Хүүхдийн зөөлөн тоглоом хийдэг хүн манай Урлах ин бүлэгт байгаа. Та Facebook-р нэвтэрч ороод асуугаарай. Эсвэл надтай холбогдоод утсыг нь авч болно оо. 99080947

Цэцгээ

Boloroo: Sain uu. Tegeerei ta minii 99080947 gesen utsaar holbogdood irj suraarai.

мөнгөө (зочин)

дугуйлан яг хаана хичээллэдэг вэ? хэдэн цагийн хичээл байдаг вэ,төлбөр хэд вэ?

алтанцэцэг (зочин)

сайн байна уу. Сургалтанд сурах гэсэн юм. Бас хүүхдийн зөөлөн тоглоом хийж өгөх хүн байна уу. Охины минь төрсөн өдөр 5 сарын 20 нд болно. охин маань байнгын асаргаанд байдаг 10 настай. Тэгээд нэг үздэг хүүхэлдэйн киноны баатартаа их хайртай болохоор зөөлөн тоглоом хийлгэж бэлэглэх гэсэн юм. Тийм хүний хаяг дугаар байвал олж өгөөч. Яаралтай.

урнаа (зочин)

сайн уу та үнэхээр гоё гоё юм хийх юмаа. би бас сурмаар байна одоо сургалт нь явагдаж байгаа юмуу.дэр бас чимэглэлийн урлал заалгамаар байна

Цэцгээ

Энэ сургалт маань дахин явагдаж эхэлсэн тул та бүхэн 99080947 гэсэн утсаар холбогдоорой,

Ундрах (зочин)

сайн уу танай блог үнэхээр таалагдлаа. сургалт нь элсэлт авч байгаа юу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)