Хэрэглээний Урлал : Бяцхан халимын анхны төрсөн өдөр

Бяцхан халимын анхны төрсөн өдөр

Амьдралыг минь улам аз жаргалтай, утга учиртай болгох гэж ирсэн нэгэн хайрлаж ханамгүй хайр минь нэг нас хүрлээ. Энэ сар бол загасны орд. Загасны ордны хүмүүс их  эрдэм номтой, өрөвч зөөлөн, тусч хүмүүн байдаг гэнэм. Зүйлийн олон загас дундаас бодож бодож халимийг хаан нь гэж бодон сонголоо. Яг л арслан шиг хөвөө хязгааргүй их далайд хэнээс ч үл хамааран орших тэр нэгэн нууцлаг далайн хаанаар төлөөлөл болгон бяцхан хүүгийнхээ төрсөн өдрийг бэлдсэн юм. Бэлдэх зав байхгүй болохоор бэлэн зүйл авч хийе гэвч нэг ч халимтай зүйл олоогүй тул бүх зүйлээ хуучнаараа өөрөө хийхээр шийдээд нэгэн шөнө нэгэн өдрийг зориуллаа. Бараг л сар юм уу хоёр долоо хоногын өмнөөс бэлддэг би энэ удаад нэг өдөрт л бүх зүйлийг амжуулсандаа одоо ч итгэхгүй өөрийгөө жаахан туршлагажаа юу уу эсвэл хийх зүйлс их амархан байв уу гээд  бодоод л сууж байна даа :) За ингээд зах хязгааргүй далайд мэндэлсэн бяцхан халимын хамгийн анхны төрсөн өдөрт тавтай морил!

Үнэндээ ажил бол ингэж эхэлсэн. Хатуу цаасыг хэлбэрт оруулан зүссэн бөгөөд энэ нь бараг бүх чимэглэлийг энэ мэтчилэн хийсэн гэсэн үг.

 

Та ч гэсэн ингэж оролдоод үзээрэй. Гол нь цаасаа зүсэж байхдаа яг л зураг зурж байгаагаар төсөөлөх хэрэгтэй.

 

Гэрийн хананы гол чимэглэл нь энэ байлаа. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олж авдаг гэдэгчлэн манайд ийм нэгэн нэртэй хүү нэг нас хүрч байгаа юм.

 

Энэ доор бусад хэсгийн чимэглэлүүдийг нэг дор харуулахыг хичээлээ.

 

Мэдээж баярын хамгийн гол зүйлийн нэг бол ширээ засалт. Яг ингэж хийнэ гэж бодоогүй байсан ч хийж байх явцад орж ирсэн санаа минь юм. Танд хамгийн түрүүнд том хөх халим таалагдсан гэж итгэж байна :)

 

Төрсөн өдрийн малгайг өглөө нь оёж дуусгасан. Харин энэ доор халимны аавын хийсэн хоол унд харагдаж байна. Идэж ууж, хүмүүсийг дайлаад хамаг хоолны зургыг авч амжаагүй байна лээ.

 

Харин энэ бол ирсэн хүүхдүүдийн бэлэгний уут, өөрийн гараар дахин ашилаж болохуйц байгальд ээлтэй уут оёсон.

 

За тэгээд эцэст нь энэ гол баатартай танилц :) Зүгээр л бяцхан далайчин харагдаж байгаа биз дээ.

 

Үр минь хүү минь өр зүрхний хайр минь

Уудам энэ орчлонд ухаант хүмүүн болж өсөөд

Учир дүүрэн амьдралыг утга төгс туулахдаа

Сэтгэлийн сайхан, эрдэмийн дээд, ухааны саруулаар

Сайхан биеэ чимэж сайн нэрийг түгээж яваарай

Хайртай!

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Бяцхан халимд 1 ойн баярын мэнд хургэе , Халимны аав ээж 2 мундаг байна , бодвол аниа нь ч бас бэлдэлцсэн л байлгуй , бугдээрэнд нь аз жаргал хусье ээ :))

hi (зочин)

Хүүхдэд чинь төрсөн өдрийн мэнд хүргэе.
Би танаас нэг зүйл асуух гэсэн юм аа. Би бойтгон гутлан дээрээ sprite асгачихсан чинь асгасан хэсгийх нь өнгө нь тодроод сонин болчихлоо. Яавал дээр вэ? Аваад 7 ч хоноогүй болохоор хайран байна.

Цэцгээ

Гоё ээж: Мааш их баярлалаа :) Ядаж л газарт унасан юм авч өгөөд нэмэр болж байна лээ хө.
Hi: Аан за ямар материалтай бойтог юм бол оо? Зориулалтын цэвэрлэгч хэрэглэсэн нь дээр байх аа.

zazaa (зочин)

Bayriin mend hurgeye

Цэцгээ

Zazaa: Bayarlalaa :)

ROSE HARMONY (зочин)

ямар хөөрхөн юм бэ та үнэхээр бүтээлч ээж шүү

Болормаа (зочин)

Сэтгэл хөдлөөд байх юм аа. Суралцмаар сайн ээж байна. Дэргэдэх хүмүүс нь хичнээн их аз жаргалтай байгаа бол гээд төсөөлөгдөж байна шүү. Сайхан амьдралыг олж харах бүүр цаанаасаа гоё энерги авчих юм.

♥А.Кеана♥

Ямар хөөрхөн юм бэ? Хөөрхөн төрсөн өдр

ﬡᗢﬡᗩ (зочин)

Цэцэгээ эгч тэр бөмбөлөгүүдийг яаж таазан дээрээ тогтоочихов?
Минийх тогтохгүй байнсан :/

arie (зочин)

uneheer goyo huurhun yuma gertee huuhdee haraad suuj bgaa nad shig emegteichuuded heregtei sanaa avmaar olon zuiltei blog bn shu amjilt husie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)