Хэрэглээний Урлал : Хөдрөг урлахуй

Хөдрөг урлахуй

Даавууны өөдөс хаядаггүй аривч эмгэдийн удам билээ

Даанчиг харам гэмээр зангаа уран хэмээн авгайлдаг билээ

Дэлгээд алга хүрэхгүй ч зүйгээд гэрийг бүрэх

Дэндүү сайхан зүймэл хөдрөгт дурлахгүй гээд яах билээ

Уран хүн өөдөс гаргадаггүй гэж эмээ маань хэлж сургаж өсгөсөн болохоор ч тэрүү өөдөс ч гэсэн хэрэг болно гээд хаялгүй авч хадгалдаг зуршил биш заншилтай билээ. Одоо ч гэсэн эмээгийн өөдөс надад хадгалагдаж хааяа нэг хэрэг болохоор нь хайрлан байж хэрэглэдэг юм. Өөдөс зүйж, өөр өөр хээ зураг өнгө бүхий даавуунуудыг өрж тавьж, залгаж эгнүүлсээр өөр хаана ч байхгүй нэгэн сайхан бүтээл гардагт нь хөдрөг урлахын нэгэн нууц оршдог гэнэм.

Төхөм урлангийн хөдрөг урлалын сургалтын анхы суралцагчид. Дашрамд дурьдахад урлан дээрээ ийм гоё наалт Нцоом блогоороо хийлүүлсэн. Санаагаа хэлэхэд л шитэд дохиур шиг бэлэн болгоод өгсөн Нцоомдоо баярлалаа.

Сайн багшийн шавь болсон болохоор Шийлгэмаа багшийнхаа хэлсэн бүхнийг амжуулж хийхийг хичээж байгаа юм. Ингээд та бүхэндээ өөрийн хийсэн зүймэл хөдрөгүүдийг танилцуулж байна.

Дэрний уут, сандалийн олбог.

Ширээний гол бүтээлэг. Энэ зураг дээрх бал бол зурсаны дараа 48-72 цагийн дотор өөрөө арилдаг шидтэй. Түүнээс хурдан хугацаанд арилгая гэвэл чийгтэй алчуураар арчихад л болно.

Далай тэнгисийн хөхөмдөг номин өгнө, далайн од ба загас бүхий нөхмөлтэй ширээний гол бүтээлэг.

Одоо удахгүй хийж эхлэх бүтээл маань энд харагдаж байна. ЦОХ дэлгүүр маань зүймэл урлалын төрөл бүрийн хэрэгслүүдийг маш боломжийн үнээр өндөр чанартайгаар оруулж ирж байгаа нь надад их тус болж байгаа. Доор нь байгаа хавтангийн хэмжээ 60-100см бөгөөд нэг талдаа инчтэй нөгөө талдаа см-тэй хэмжүүртэй хоёр талаар нь ашигладаг болохоор энэ насаараа элээж барахгүй юм билээ.

Хичээл бүр дээр шинэ ном сурах бичгээр хангаж байгаа загвар зохион бүтээгч, зүймэл урлалын мастер багш Шийлгэмаа-даа чин сэтгэлээсээ дахин баярлалаа. Бидний урлахуйн мэлмийг нээж билгийг хурцалж байгаа багш хүний ач тусыг юугаар ч орлуулахгүй билээ.


Гэрийн эзэгтэй, хүүхдийн ээж хүнд оёх гэдэг заавал хийж чаддаг зүйлийн нэг байх ёстой. Та оёж чадахгүй гэж бүү бод тэрхүү чанар танд төрмөл байдаг та үүнийг нээж илрүүлж гаргах гэж оролдоход л хамаг учир нь байж байдаг юм. Аливаа зүйлийг эхлэнэ гэдэг хийхийнхээ тал нь байдаг гэдэг шиг оёх гэдэг хийж эхлэх тэр цагт л амархан болдог гэдгийг сана.

Блогтоо байнга бичлэг оруулж чадахгүй байгаа ч Нүүрномоо идэвхтэй хөтөлж байгаа шүү. Та бүхэн энэ холбоосоор орж LIKE дараад надтай үргэлж хамт байгаарай. http://www.facebook.com/craftmongolia

Хөдрөг уран байг!

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

ёстой янзтай , бишрэв :))

Цэцгээ

Гоёээж: Хэхэ баярлав :))

Мийгаа (зочин)

ёстой мундаг

Урнаа (зочин)

зүймэл урлалын тухай сурах бичиг байдаг уу

Урнаа (зочин)

зүймэл урлалын тухай сурах бичиг байдаг уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)