Хэрэглээний Урлал : Дахин ашигласан гялгар цаас

Дахин ашигласан гялгар цаас

   Би нь сая хэд хоног дэлгүүр дээр худалдагчийн ажил хийсэн юм. Эхний хоёр өдөр хийх юмаа багадуулж очоод хагас зүгээрийг хийж өнжсөн. Тэгээд тэнд байх хугацаандаа нэг зүйлийг олж харсан юм. Хамгийн бүтээлч ажил бол худалдагч юм байнаа гэж... Учир нь өөр ямар ч ажил хийж байх хугацаанд ахиад өөр ажлыг яг зэрэг амжуулах боломж бараг л байхгүй шүү дээ. Гэтэл худалдагч хүн гэдэг бол тэр чигээрээ бүтээлч хүн байж болох юм шиг санагдсан. Мэдээж ажлаа сайн хийх хэрэгтэй дэлгүүрт тань зогсоо зайгүй л хүн орж ирээд байдаг биш бол танд ямар их цаг гардагыг анзаарч үзээрэй. Олон удаа хийх гээд зав гарахгүй байсан нэг ажлаа хүртэл эхлүүлж чадсандаа баяртай байгаа. Тэгээд бас яаж зүгээр байхав гээд дэлгүүрт байсан хэрэггүй гялгар цаасаар уут хийснээ сонирхуулья.


Хавтгай гялгар цаасаа яг голоор нь нугалаад хоёр талыг нь наалтуузаар (cкоч) нааж амсар хэсгийг голоор нь нугалж байгаад бариул гаргаж хайчлаад л болоо. 10 гаран ийм уут хийсэн хүсвэл ЦОХ дэлгүүрээс юм авахдаа энэ уутанд тусгайлан хийлгээд авч болно шүү :)

Энд харуулж байгаа утаснууд бол дээр үеийн 00н утас буузан утас мантуун утас гээд байдаг байсан утаснуудын шинэчилэгдсэн хувилбарууд.

Бүх төрлийн хатгамал, оёмол урлалд ашиглана. Жишээлбэл зүймэл урлал хийхдээ хаваас хийж, үстэй дээлний үсийг хооронд нь зүйж залгаж, нарийхан дэгээ зүүгээр төрөл бүрийн нэхмэл зүйлс нэхэж, басхүү уран хатгамалдаа ашиглаж болно. Адаглаад л товчоо хадахад тасраад унаад байхгүй их бөх болно. Ялангуяа хөөрөгний даалингийн загасан нурууны хатгаасанд хамгийн сайхан тохирч байгаа утас юм.

Дээр үед хурга болон нэхий арьс зүйж оёход энэ утас маш бат бөх болдог байсан бөгөөд дэлгүүрт орж ирсэн нэгэн эмээ олсондоо уулга алдан авсан гэнэ лээ. Миний хувьд зүймэл урлалын хаваас туузан хатгамалын нарийн чимхлүүр оёдолуудад одоогоор ашиглаж байна.

Ингээд нэгэн бяцхан дахин ашиглах санаагаа, зөвөлгөөний хамт хүргэлээ. Хэрэг болгож хэрэгжүүлэх эсэх нь таны таалал билээ.

Би дахин ашиглахыг эрхэмлэдэг :)


start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

"завод" юм шиг л харагдаж байна , дахин ашиглах гэдэг угэнд би ч дурлаад байгаа , амжилт :))

Jagana (зочин)

Харин тийн яг үйлдвэрийн уутнаас ялгаагүй цэвэрхэээн харагджийн. Мундаг шүү, гоё DIY project болжээ

Цэцгээ

Гоёээж: Баярлалаа дахин ашиглаад л бас дахин ашиглаад л байж дээ хө :)
Жагана: Баярлалаа ккк. Нямаа эгч хүртэл намайг хийсэнг мэдээгүй байсан. Энэ бичлэгийг хараад л өө нээрээ хийсэн юм байна шдээ би мэдээгүй л хүмүүст юм хийж өгч явуулаад байсан байна гэж байна лээ :)

нангу (зочин)

Дархан хүн бурхан ухаантай гэж хэлмээр санагдчихлаа мундаг юмаа

odmaa (зочин)

goe uran hun bn bi bas garaaraa ium hih durtai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)