Хэрэглээний Урлал : Бүж бүж охин минь :)

Бүж бүж охин минь :)

Охиндоо бүжгийн бяцхан торон банзал хийж өгнө гэж бодож явсанаа энэ оны өмнөхөн биелүүлсэн юм. Гэхдээ нээх айхтар ажил болголгүй бэлэн зүйл ЦОХ дэлгүүрт ирсэн байхаар нь охиндоо шинэ жилийг тохиолдуулан аваад хийлээ.

Маш гоё саатай тортой хөөрхөн гүнжтэй туузтай бас энгэрийн цэцгэн зүүлттэй юм байна лээ. Үнийн хувьд ч боломжийн 25000 байсан санаж байна.

Охиныхоо бэлхүүсний тойргын хэмжээгээр бохигоо таслаад үзүүрүүдийг нийлүүлэн оёдлын машинаар оёсон.

Дараа нь бэлэн зүссэн торнуудаа өнгө алаглуулан бохигоос гогцоолдон тогтооно. Заавар дээр нь зураг нь байгаа шүү. Тэгээд туузнуудаа урд хэсэгт нь тааруулан мөн адил тогтоогоорой. Энэ бэлдэц маань 0-3 насны хүүхдүүдэ тохирсон хэмжээ болохоор манай охинд арай л багадаж байсан. Гэхдээ бяцхан заль хэрэглээд тааруулсан. Яаж гэхээр тор болон туузаа яг голоор нь нуглалгүй 2/3-р нь нугалаад богино хэсгийг дээр нь гаргасан болохоор бүүр гоё дэрвэгэр болж байна лээ. Ингээд миний охинд яг таарсан бүжгийн банзал бэлэн болсон юм.

Охин маань өвлийн өвгөн ааваасаа хүссэн бэлгээ авч шинэ жилээ мартахааргүй сайхан өнгөрүүлсэн гэдэгт итгэж байна.

Үнэндээ миний охин чинь ганцхан бөгж зүүлт л хүссэн боловч өвлийн өвгөн гэнэтийн бэлэг болгож энэ бэлгийг өгсөн юм. Миний охин чинь нээх хөөрхөн дандаа жижигхэн юм хүсдэг. Өнгөрсөн жил бодож байснаа харандаа үзүүрлэгч алга болчихсон надад нэг харандаа үзүүрлэгч өгөх болов уу гэж гэж асууж билээ :)

Ээж нь л болсон хойно юмнаас юм гаргах дуртайгаараа нэг нэг тууз болон тор илүү гаргаад үсний даруулга банзалтай нь хослуулж хийж өгсөн юм.

Чи ээжийнхээ хамгийн нандин хайр чамдаа хайртай шүү охин минь :)

Хүсэл мөрөөдлөө биелүүлж яваарай :)

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

тэнэг, мангар
udvaa (зочин)

Huurhun yumaa.Goy bolj ee. Chinii bolg-r dandaa zochildog.Blog-ruu chini neg orood irheerei garhaa martaad l tag suuhiimaa.Hezee ch uidahgui ur uguujtei saihan blog shuu.Amjilt husiee. Tsetsgeedee.

Гэрлээ (зочин)

Сайн уу?
Би юм оёх дуртай. харин надад хэрээсний машин байхгүйгээс хүссэн зүйлээ оёж чаддаггүй. олон үйлдэлтэй сайн чанарын жижигхэн машин хэд орчим үнэтэй байдаг вэ?

Цэцгээ

Udvaa: Сайн уу, чамд их баярлалаа. Цаашдаа ч гэсэн үргэлж зочилж байгаарай. Чамд бас амжилт хүсье :)
Гэрлээ: Сайн сайн уу, Хэрээсний машин дангаараа үнэтэй байдаг юм аа. Тэрний оронд хэрээс орлуулж болохуйц оёдолтой оёдлын машин авчихсан нь дээр би тийм машин хэрэглэдэг. 10н оёдолтой машин 245000 гэж байгаа. 99080947 гэсэн утсаар ярьж байгаад очоорой.

duugii (зочин)

сайн байна уу таны блогийш их уншдаг гал тогооны аяганы суурь, тавагны суурь хийх гэсэн юмаа наалт нь даавуун наалт болох уу.

Цэцгээ

duugii: Сайн сайн уу, чамд баярлалаа. Нөгөө цэвэрлэгээний алчуураар хийх гэж байгаа бол болохгүй ээ. Хайлагч тор гээд Өлзийт хан дээр зарж байгаа. Индүүдэхээр хайлж наалддаг тор байгаа.

duugii (зочин)

баярлалаа би хөдөө байдаг юм аа тэр наалтыг хүнд захиж авна гэвэл өлзийт хан хаана байдаг вэ хаягийг нь өгөөч.

Миигаа (зочин)

Саин уу амжилт хүсье. Жижиг хэрэглэлийн дэлгүүр хаана байдаг вэ.

Зочин

Иймэрхүү юм хаанаас авах вэ би хотынх биш болхоор сайн мэдэхгүй юмора

тунгаа (зочин)

Sain bna u. Ta uneheer uran bas ih hodolmorch hun yumaa. Blogt tani anh udaa zochilj bn mash ih taalagdaj bn. Bi bs yum oeh ih durtai daanch ajiliin zaw boldoggui yum. Sayhan torood odoo gerte bg a bolhor tanii zaawraar huuhduudde huwtsas oej ognoo. Tanid amjilt husey. Bayrlalaa

tseegii (зочин)

mundag yumaa gaihaltai eej yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)