Хэрэглээний Урлал : Хүүгийн бэлэг

Хүүгийн бэлэг

Хүүд минь найз Номин маань нэг ийм бэлэг өглөө. Хамгийн гол нь бэлгээ зүүхээсээ өмнө ийм ажил хийлээ.

Хайрцгийг задалахад дараах зүйлс гарч ирэв.

Нэлээд хөөрхөн ажиллагаатай болохоор бараг 2 өдөр бүтэн суусан. Маш дэлгэрэнгүй заавартай болохоор хэрхэн яаж хийх гэдэгт асуудал бараг гараагүй. Хийж байгаа зүйл нь хөөрхөн болохоор их урамтай байлаа. 

 

Дуусгасан хойно нээх том ажлын ард гарсан сайхан мэдрэмж төрсөн шүү. Тэгээд жаазанд нь хийгээд л өлгөхөд бэлэн болж байгаа юм.

Найз маань хэдийгээр хүүд маань зориулсан боловч надад бас давхар бэлэг болж чадсан шүү.

 

Ханын чимэглэлээ дуусгаад хүүгийнхээ орны дээр өлгөлөө. Одоондоо түр энд байлгаж байгаад өрөөнийхөө хаалганы хажууд тавибал зүгээр санагдсан. Харин орны дээр нь ханын хөдрөг хийж өгнө өө. Сонин гэвэл би нь Төхөм урлан дээрх зүймэл даавууны сургалтанд сууж байгаа. Өдөр бүр багшийнхаа авьяас чадварыг биширч энэ мундаг хүнээс их зүйл сурах юм сан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд ойрд зав муутай л байна даа. Ойрд блогруу ороогүйг болохоор та нарыгаа зөндөө санажээ. Зөндөө олон сэтгэгдэлд бас даруулчихаж. Амжуулаад бүгдэд нь хариулна аа :)

 

Хананд өлгөсөн энэ чимэглэл үнэхээр хөөрхөн харагдаж байгаа биз. Хүү маань анх хараад өүү өүүү гээд л хашгараад байсан хэхэ :)

Hайз Номиндоо зөндөө их баярлалаа. Чи минь эрүүл энх, аз жаргалтай байж олон хөөрхөн хүүхэдтэй болоорой гэж ерөөе :)

Ерөөл бат оршиг!

 

 

 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

тэнэг, мангар
сарнай (зочин)

Сайнуу Цэцэгээ эгчээ энэ ямар хеерхен юм бэ хуухэд ч хеерхен шуу энийг найз чинь хаанаас авсан юм болоо

сарнай (зочин)

Сайнуу Цэцэгээ эгчээ энэ ямар хеерхен юм бэ хуухэд ч хеерхен шуу энийг найз чинь хаанаас авсан юм болоо

сарнай (зочин)

Сайнуу Цэцэгээ эгчээ энэ ямар хеерхен юм бэ хуухэд ч хеерхен шуу энийг найз чинь хаанаас авсан юм болоо

Цэцгээ

Сарнай: Энийг японоос авч явуулсан юм аа.

batbayar (зочин)

сайн байна уу надад их таалагдлаа би хоёр хүүтэй.Хэрэв танай дэлгүүрт байгаа бол шуудл очоод авмаар байна.

Зочин

ИЙМЭРХҮҮ ЖААЗ ТАНАЙ ДЭЛГҮҮРТ БАЙГАА ЮУ ХАРИУ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)