Хэрэглээний Урлал : ″Сар шинийн сайхан бэлэг″ уралдаант аян 2 дахь жилдээ явагдаж эхэллээ.

Та нартаа шинэхэн оны мэнд хүргээд Урлах ин бүлгийн ээлжит нэгэн аян эхэлсэнийг мэдэгдэж байна. "Сар шинийн сайхан бэлэг" уралдаант аян маань 2 дахь жилдээ явагдах гэж байна. Өнгөрсөн жилийн мэдээллийг энэ холбоосоор орж хараарай.

https://www.facebook.com/media/set/?set=oa.387970727964050&type=1

Тиймээс та бүхэндээ дараах мэдээллийг хүргэж байна. Тун удахгүй Цагаан сар боллоо. Бид бүхний хамгийн их бэлддэг бас хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг энэ баяраар нэг нэгэндээ өгөх гарын бэлэг бэлдэнэ гэдэг нэлээд чухал бөгөөд амаргүй ажлын нэг байдаг. Тэгвэл Урлах ин бүлгийн уран бас бүтээлч гишүүд бид өөрсдийн гараар хийсэн бэлгээ ийнхүү 2 дахь жилдээ урлах гэж байна. Энэ аяны гол зорилго нь хямд төсөр эсвэл хэт үнэтэй болсон болоогүй бэлэн бэлгийг халж оронд нь өөрсдийн гараар урласан сэтгэл, ур ухаан шингэсэн сайхан бэлгийг ойр дотныхондоо бэлэглэж байя гэсэн зорилготой юм. Уран гараас чинь урлагдан гарч сэтгэл шингэсэн тэр сайхан бэлэг хямд төсөр эсвэл хэтэрхий үнэтэй худалдаж авсан бэлгийн дэргэд дэндүү үнэтэй бас сайхан харагдах болно. Цагаан сар болоход сарын хугацаа байна. Та бүхэн өдөрт 20-30 минут зарцуулан нэг бэлэг хийхэд л бараг ихэнх дотны хүмүүстээ бэлгээ бэлдчихсэн байх болно. Хийхэд амар бас хэрэгцээтэй тийм л зүйлийг сонгож аваад хийгээрэй. Өнгөрсөн жил уралдаанд оролцсон хүмүүс бүгд л цагаан сарын бэлгээ бэлдээд амжсан байсан нь энэ аяны бас нэгэн томоохон амжилт болсон юм.
Бүлгийн зүгээс таны бүтээлүүд бусдаас илүү хамгийн шилдэг нь байж чадвал таныг ЦОХ урлалын дэлгүүрийн бяцхан бэлэг хүлээж байгаа. Алдаж болохгүй сайхан боломж шүү. Та FB хуудас дээрх http://www.facebook.com/groups/urlahin/ гэсэн бүлэгт нэгдээд уг уралдаанд оролцож болно. Хамгийн гол нь бүтээлүүдээ Сар шинийн сайхан бэлэг 2014 гэсэн цомогт оруулаарай. Учир нь шалгаруулалтыг зөвхөн цомогт байгаа бүтээлүүдээс сонгох болно.

Тавигдах шаардлага:

-        Нэг хүн ямар ч төрлөөр хэдэн ч бэлэг хийж болно.

-       Таны бэлэг хийхэд амар бас зааврын хамт байвал илүү үнэлгээ авна.

-       Та хийсэн бэлэгнийхээ зургыг “Сар шинийн сайхан бэлэг 2014” гэсэн цомогт тайлбар болон зааврын хамт оруулах ёстой.

-       Таны хийсэн бүтээлийг дарсан LIKE болон ивээн тэтгэгчидийн саналыг үндэслэн гаргана.

-       Таны хийсэн зүйлд ЦОХ урлалын дэлгүүрээс авсан ямар нэгэн зүйл байх ёстой.

-       Бүтээл нь 100 хувь таных байх ёстой бөгөөд бэлэг гэдэг үүднээс баглаа боодол эсвэл шошготой байж болно.

Үйл уран, бэлэг сайхан байг!

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

тэнэг, мангар
пүүжээ (зочин)

tanai surgaltin tulbur hed baidag ve

пүүжээ (зочин)

hi tanai blog goy shu amjilt husey tsoh delguur deer chin shine baraa irsenuu?

Цэцгээ

Пүүжээ: Глобал удирдагч дээд сургуулийн 5-н давхар Төхөм урлан. Утас 99080947. ЦОХ дэлгүүр дээр шинэ бараа байнга ирж байгаа. Та энэ блогын Facebook хуудас дээр LIKE дараарай. Тэгвэл бараа ирэхээр ирлээ гэж бичлэг оруулж байгаа.

oogii (зочин)

Bagsha tanid az jargal husie baganuur bn.,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)