Хэрэглээний Урлал : Жаргалтай Цасхүү

Жаргалтай Цасхүү

Та цасан хүнд дуртай л биздээ. Нээх хөөрхөн эгдүүтэй царайтай хөгжилтэй бас өрөвдөлтэй ч гэмээр цасан хүнд хүүхдүүд бүүр ч дуртай байдаг. Цас их орсон өдөр гэр бүлээрээ гараад нэг цасан хүн хийх  нь өвөл хийж болдог хамгийн зугаатай ажил байх аа.

Гэхдээ цас хүлээгээд яахав. Гэртээ нэг ийм өвгөн хийгээд тавьчих. Хэзээ ч хайлахгүй болохоор хэдэн хүүхдүүдийн хувьд хамгийн сайхан цасан хүн болох нь дамжиггүй ээ.

Модны доор маань хэтэрхий жаргалтай харагдах түүнд би Жаргалтай цасхүү гэж нэр өглөө. Аз жаргалаа чамд ч бас бэлэглэж байна алгаа тосоод аваарай:)

 

Тэр ганцаардахгүй ээ. Учир нь манай гэрээр янз бүрийн цасан найзууд нэлээд бий. Зарим нэгтэй нь энэ мэтчилэн найзалсан ч болно.

 

Тэр хайлдаггүй болохоороо хэтэрхий азтай.

Тэр харах бүрд инээд хүрэм болохоор хэрэндээ л хөгжилтэй

Тэр хаана ч байсан бидэнтэй хамт болохоор хамгийн нөхөрсөг

Тиймээс ч тэр аз жаргалтай ЦАСХҮҮ

 Та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ!!!

 

 

 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

тэнэг, мангар
лхагваа (зочин)

Хөөрхөн болжээ

sodnoo (зочин)

shn buteel bljee

Зочин

шүрээр хийсэн зүйл байгаа юу?

Арванжин

ohin maani tsasan hun hiiged ogooch gd bsan yum uunig hiij ognoo ih taalagdlaa bayrlalaa az jargal husye ;)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)