Хэрэглээний Урлал : Хөдрөг ба зүймэл даавуун урлалын сургалт

Хөдрөг ба зүймэл даавуун урлалын сургалт

Төхөм урлан маань шинэ оны эхний өдрүүдэд шинэхэн сургалтаар эхлэж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол Хөдрөг буюу зүймэл даавуун урлалын сургалт юм. Багш маань энэ салбарт олон жил ажилласан мэдлэг чадвартай, зүймэл урлалын мастер, загвар зохион бүтээгч хүн юм. Түүний зохиож бүтээсэн зүйлс үнэхээр их бөгөөд энэ салбартаа ихээхэн амжилттай яваа билээ. Амжилтын үндэс сайн сургалт. Сайн сургалтын үндэс сайн багш яахын аргагүй мөн билээ. Ухаант, уран бүсгүйчүүд минь хөдрөг болон зүймэл урлал бол гарал үүслээр нь хөөх юм бол манай эриний өмнөх 2000 жилийн тэртээ буюу бидний өвөг дээдэс Хүннүчүүдээс үүсэлтэй бөгөөд тэр үеийн түүхэн олдворуудаас энэ нь нотлогддог юм. Ийм сайхан урлалаа бид өнөөдөр хойшлуулалгүй сурч аван, өвлүүлэн хөгжүүлэх нь яахын аргагүй сайн хэрэг билээ.

Сургалт маань ажлын болон амралтын өдрүүдээр хичээллэх болохоор та цаг заваа зохицуулаад явуулах бүрэн боломжтой.

Сургалт нь 6н үндсэн хөтөлбөр, 3-н хэсэгтэй бөгөөд та заавал эхнээс нь явах бөгөөд аль нэг шатны дундаас нь орж суралцахгүй. Учир нь бүгдийг анхнаас нь зөв арга барилаар хийж эхлэх хэрэгтэй бөгөөд зүгээр нэг даавуу хооронд нь залгаж зүйх гэдгээс огт өөр арга технологийг мэргэжлийн түвшинд та сурч авна. Мөн 6н үндсэн хөтөлбөрийг дууссан бол ахисан түвшиний сургалтыг багшаасаа тусгайлан авах боломжтой.

Сургалтын гол давуу тал нь өндөр чанар, сэтгэл ханамж,  үр дүн бөгөөд бид тантай байнга хамтран ажиллаж жинхэнэ гарын шавь нараа бэлтгэн гаргах болно.

Та 99080947 гэсэн утсаар бүртгүүлэн бүртгэлийн хураамж төлсөнөөр таны бүртгэл баталгаажих болно.

Бидэнтэй нэгдэж өөрийгөө болон хөдрөгөн урлалыг хөгжүүлээрэй!

ТӨХӨМ урлан

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

тэнэг, мангар
sodnoo (зочин)

saihan sanagdj bn zaaval surnaa amjilt husie

Chimge (зочин)

Sn bna uu, oydliin mashinii dood utas ni neg l sul oyood bh yum yuniih yum bol?

Цэцгээ

Sodnoo: Баярлалаа, тэгээрэй
Chimge: Сайн уу, та доод утсаа дутуу оруулсан юм болов уу хүмүүс ихэвчлэн тэгээд байдаг юм. Доод утас чинь татахаар тог гээд дуугарах ёстой шүү. Сайн болохгүй бол надруу залгаарай. 99080947

solongo (зочин)

sain uu tsetsgee egchee bi gar urlal bas sonirhodog yum aa bi tanitai uulzmaar bna

Хишгээ (зочин)

та бүхэнд амжилт хүсье, энэ 2-3 саруудад даалингийн дамжаа хичээллэх болов уу?

Цэцгээ

Солонго: Сайн сайн уу, за тэгээрэй миний утас 99080947 шүү
Хишгээ: Сайн уу, баярлалаа. Хичээллэнэ ээ 99080947 гэсэн утсаар бүртгүүлээрэй :)

ichko (зочин)

Цэцгээ эгчид амжилт хүсье.

bolor (зочин)

sain bn uu? tuuzan hatgamaliin hicheel hezee ehleh ve

alim (зочин)

tanai surgalt hden togrog we.

Цэцгээ

Дэлгэрэнгүй мэдээллийг 99080947 гэсэн утсаар аваарай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)