Хэрэглээний Урлал : Бид өөрчилж чадна аа!

Бид өөрчилж чадна аа!

Өнөөдөр бид хамтдаа нэгэн чухал асуудлыг хөндсөн. Энэ юу вэ гэвэл өдгөө хүн бүрийн хийгээд байгаа бэлэн зүйлийг аваад юу ч сэтгэхгүй бодохгүйгээр ухаан жолоогүй оёж, урд хөршдөө хөрөнгө оруулалт хийж байхаа больё, болих хэрэгтэй гэдгийг уриалъя гэж ярилцсан. Өдгөө биднийг хуйлруулаад байгаа битүү хэрээсэн хатгамал болон бэлэн зураг бүхий бусад зүйлс бол өөрсдийгөө хөгжүүлэхэд биш хатуухан хэлэхэд хөшөөхөд, уран гарыг минь мохооход, ухаан бодлыг минь царцаахад хүрч байна уу даа гэсэн эмзэглэлд өөрийн эрхгүй хүргэж байна. Хятад улсын эдгээр бэлэн зүйлсийг халж өөртөө болон эргэн тойрныхондоо хэрэгтэй амьдралд ойр оёдол, нэхмэл, хатгамал, уламжилалт гар урлал гээд өөр олон зүйлийг бид сурч ухааны ур, нүдний ур, гарын ур шингэсэн урлал бүтээж хөгжих хэрэгтэй байгаа юм. Үүнд бидний өөрсдийн санал санаачлага идэвхтэй оролцоо маш чухал юм. Бид бол мэргэн ухаантай, уран удамтай, сайхан хүмүүсийн үр сад тийм ч учраас бид хариуцлагтай ухамсартай хамгийн гол нь ухаантайгаар асуудалд хандах хэрэгтэй. Энэ уриалгыг хүн бүрт чадлынхаа хэрээр хүргээрэй.

Бид өөрчилж чадна аа :)

Урлах ин бүлэг

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар
muugii (зочин)

ih goy ymaa tanaid yaj elsehew

maybe (зочин)

Яалтчгүй үнэн шүү. Бэлэнчлэх сэтгэлгээ бүх юман дээр л байгаад байх юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)