Хэрэглээний Урлал : Сүлд мод бэлэглэх хүн хайж байна!

Сүлд мод бэлэглэх хүн хайж байна!

Манай бүлгийн гишүүн Iveel Dashzeweg -н санаачлагаар бид Эх Нялхасийн Эрдэм шинжилгээний төвийн дэргэдэх Цусны Эмгэг Судлалын Клиник-д эмчилүүлж буй бяцхан хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож сүлд модыг нь засаж чимэглэж өгөхөөр боллоо. Шинэ жилд оролцож байгаа багийн гишүүд хийж байгаа тоглоомуудаасаа нэг нэгийг өгөх бөгөөд шинэ жилээ тэмдэглээд дууссаны дараа тоглоомуудыг нь хураан авч тус эмнэлгийн зүгээс гаргасан цагт очиж хүүхдүүдэд модыг нь засаж өгөхөөр боллоо. Мөн өөрсдийн сайн дураар хүүхдүүдэд үсний даруулга (хавчаар болохгүй) болон шинэ жилтэй холбоотой бяцхан бэлэг хийж өгч болно. Даруулгаа хийхдээ цаа бугын эвэр, цасан охины титэм, туулайны чих, гэх мэт дүрс хэлбэртэй байвал илүү зүгээр юм болов уу гэж бодлоо. Гэхдээ та бүхэн өөрсдийн сэтгэмжээрээ хийж өгөөрэй.
Энэ эмнэлэгт хорт хавдар хэмээх айхтар өвчинтэй тэмцэж буй бяцхан хүүхдүүд эмчлүүлж байдаг юм.
Хамгийн гол нь бидэнд сүлд мод олж өгөх ажил гараад байгаа тул бяцхан хүүхдүүдэд сүлд мод бэлэглэх байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг хайж байна. Танд санал байвал 99080947 утсаар холбогдох эсвэл энэ бичлэгийн доор саналаа бичээрэй.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Урлах ин бүлэг

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)