Хэрэглээний Урлал : Өвөл ирлээ :)

Өвөл ирлээ :)

Хүйтэн өвөл ирчихжээ. Өвлийн хүйтнээс өрсөн байж охиндоо малгай ороолт нэхэж өглөө. Гоё  гоё утас элбэг болсон цагт хүссэн зүйлээ төсөөлж байгаагаараа нэхэх боломж бүрдэж дээ. Энэ утсыг анх хараад барьж үзээд л за үүгээр чинь охиндоо малгай нэхэж өгье гээд л авчихсан. Утасны сайхнаас гадна Урлах ин бүлгийн нэхмэлийн өдөрлөг ч бас их нөлөөлсөн. Нэхэхгүй л бол болохгүй юм шиг хүсэл төрөөд багийн дурсамжаа сэргээж мартсаныгаа Төхөм урлангийн нэхмэлийн багшаас асууж байгаад л нэхэж дуусгах шив дээ.

Малгайгаа бараг 2-хон өдөрт нэхсэн мөртлөө ороолтоо харин алдаг оног барьсаар 10-н өдөр болгож байж дуусгалаа.

Харин дууссаны дараа бол оёж урласан шиг л сэтгэл хангалуун сайхан санагдаад ахиад өөр юу нэхэх вэ л гэж бодсоноо нуух юун.

Нэхэх сайхан байлаа :)

Утсыг ЦОХ дэлгүүрээс!

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Zulaa (зочин)

sain u tsetsegee egchee ih goe nehej. Ene utsiig hnaas avsan be?

САНАСААР

үйл нь уран байг...

Цэцгээ

Zulaa: Cайн сайн уу, Энэ утас ЦОХ дэлгүүрт байгаа 99279752-с асуугаарай.
Санансаар: Ерөөл бат оршиг :)

Зуугийн сүм

Уран бүсгүй юмаа.Улам ихийг урлаарай.

Зочин

хөөх оёсон гэхээргүй болж

Зочин

энэ бөндгөр-г нь яж хийгээд б.гаан бол

Зочин

Сайн байна уу? Ороолтыг хос зүүгээр яаж нэхэх вэ? Зааврыг нь оруулж өгөөч.

цогтоо (зочин)

Та үнэхээр уран бүсгүй юм.Би өөрийн биеэр аливааг бүтээж,ийм их содон сайхан олон юм хийсэн хүнийг анх удаа харлаа.Хамгийн гол нь бусдын асуултад хариулт өгсөн байх юм.Тийм хүн одоо цагт ховор.Таны үйлс дэлгэрэх болтугай.

Цэцгээ

Зуугийн сүм: Маш их баярлалаа. Үргэлж зочилж байгаарай :)
Зочин: Баярлалаа :)
Зочин: Би энийг бөм бөм хийгчээр хийсээн. ЦОХ дэлгүүрт зарагдаж байгаа.
Зочин: Ороолт нэхэхийг хүсвэл 99279752-с асуугаад очиж заалгаж болно оо.
Цогтоо: Сайн уу. Блогоор маань зочилсонд баярлалаа. Танд их баярлалаа. Амжилт хүсье, үргэлж зочилж байгаарай :)

❝IntιMαtэ❞

Wow гайхалтай үнхээр ид шид мэт хэхэ :D

tseegii (зочин)

sain bn u? chinii blogoor tsag haramgui zochilloo.Bi sonirhogchoos tsaashgui l de.Gehdee emegtei hun bolohoor yum oyoj surmaaar sanagdaad BROTHER mashin avsan 35oydoltoi .haramsaltai ni uuruu ajluulj chadahgui shineeree bgaa .chamtai utsaar holbogdood ochood oydliin mashinaa san zaalgaj zuvluguu avch boloh uu? gertee huuhdee haraad suuj bgaa bolohor uidaad bh yum
.
hundetgesen;Tseegii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)