Хэрэглээний Урлал : Хэрэглээний урлал блог 3-н жилийн ой

Хэрэглээний урлал блог 3-н жилийн ой

Блог минь чи надад ийм богинохон хугацаанд ямар их зүйл өгсөн юм бэ! Чиний надад өгсөн зүйлийг өөр юугаар ч би хэмжээлж, баримжаалж хэлж чадахгүй. Чи надад өөрийг минь таниулж өгсөн, чи надад өнгөрсөн бүхнийг эргүүлж авчирсан, чи надад өнөөдрөөс ирээдүйд хүргэх гүүрийг барьж өгсөн. Чиний надад өгсөн сайхан гэрэл гэгээг, чиний надад өгсөн хүсэл мөрөөдлийг, чиний надад өгсөн их эрч хүчийг амьдралынхаа мөч хором бүрд амсаж туулж явна би. Чи надад сургааль сургамжийн үнэ цэнийг, чи надад ухаарал урамшлийн ач тусыг, чи надад урд саад байсан ч ухрах зам гэж байхгүй гэдгийг улам бүр мэдрүүлж өгсөн. Чиний өгсөн бүхэнд би ханадаггүй учир нь чамаас авах тусам би өгмөөр байдаг.

Гэхдээ чи ганцхан надад өгөөгүй чи өгөөмөр. Чи бусдад амьдрал ямар сайхан гэдгийг чи бусдад урлах ямар гайхам гэдгийг чи бусдад өчүүхэн зүйлс ч гэсэн сэтгэлийн илч гарын ураар эзэндээ аз жаргал бэлэглэдэг гэдгийг ойлгуулж чадсан. Чамаас санаа авч чиний хийж байгаа зүйлсийг дагаж хийн өөрийн мэдэлгүй бүтээлч болон баясаж суугаа тэр олон хүмүүст үнэхээр их талархдаг би. Учир нь чиний эцсийн зорилго тэр байсан юм. Нэг ч гэсэн хүн урлахын сайхныг мэдрээсэй, амьдралдаа өөр өнгө нэмээсэй, магадгүй над шиг бас өөрийгөө танин мэдээсэй гэсэндээ хайртай хүмүүсээсээ ч харамлах цагаа чамдаа зориулдаг юм шүү. Өнөөдөр чамд талархаж, чиний үр нөлөөллөөр өөдрөг яваа олон хүн байгаа, учир нь чамд талархсан олны сэтгэгдэлийг өдөр бүр олж уншаад баярладаг би. Тэр хүмүүсийн сайхан сэтгэгдэлүүдийн ачаар би өнөөдөр хүнээс үг харамлаж сураагүй ерөөж сурсан, сэтгэлийн сайхнаа үйлдэл болгохыг хичээх болсон, өгсөнийхөө хэрээр авдаг гэдгийг мэддэг болсон.

Харин тэр өдрийг жинхэнэ утгаар нь өнөөдөр мэдэрлээ. Сайхан сэтгэлээ өвөрлөөд, сэтгэлийн бэлгээ бариад хүрээд ирсэн найзууддаа маш их баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Хамгийн түрүүнд хаалга сахиад намайг хүлээж байсан Алтанчимэг, Үнэн үг, Жаганаа гуравтаа, араас минь шил даран орж ирсэн Алтанцэцэг эгчдээ, амьдрах яагаад сайхан гэдгийн илэрхийлэл болсон Ивээлдээ, алсаас харж уулзах хүслээ тээн өчүүхэн намайг тоож ирсэн мундаг бүсгүй Шийлгээдээ мөн ирж амжаагүй ч утсаар, зурвасаар, Нүүрномоор мэндчилгээ илгээсэн найзууддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Хамгийн чухал нь блогоор маань орж гаран намайгаа урамшуулж дэмжин, үргэлж хамт байдаг уншигч та нартаа мааш их баярлалаа.

Өнөөдөр надад өгөх өдөр байсан юм шиг л бэлгэнд дарууллаа хэхэ :)

Алтанчимэгийн идээд л баймаар амттай чихрийн цуглуулга


Үнэн үгийн үнэхээр сэтгэл шингэсэн 3-н жилийн ойн бэлэг,

Оюушкагийн эгдүүтэй хөөрхөн үсний зүүлтүүд


Жаганаагийн үргэлж дэргэд маань байдаг үнэнч сэтгэл,

heart roses1 300x300 Valentines Day in Old Towne Orange

Алтанцэцэг эгчийн Лоас үндэстний гар урлал бүхий мэндчилгээ, хөөрхөн даавуун ном

Ивээлийн их ажлаа тэмдэглэж бай битгий энд тэнд цаасан дээр тэмдэглээд заримыг нь биелүүлэхгүй яваад бай гэсэн сануулга бүхий дэвтэр

Шийлгээгийн чин сэтгэлийн анхилуун үнэрт сарнай гарын ур шингэсэн гал тогооны алчуур


Энэ бүхэн үнэхээр сэтгэл хөдөлөм байгаа биз :)

Сэтгэл дүүрэн ийм нэгэн уулзалтын дараа Эзэнт гүрний туульс гэсэн нэгэн сайхан номын нээлт очиж үзэх завшаан тохиож


тэндээс жинхэнэ Монгол язгуур урлагын гайхамшигийг нурууны үсээ бостол, нүдний нулимсаа гартал үзээд, гарын алгаа хорстол ташиж, сайхан хүмүүсийн барааг дэргэдээс нь харж яриаг нь хажуугаас нь сонсож урмын үгийг хайр найргүй нэг нэгэндээ хайлж байхыг үзэж баяслаа. Дараа нь С.Эрдэнэболдын шинэлэг сайхан ном, Д.Сосорбарам гуайн 4-н цаг уншсан CD-г өөрийн болгож аваад бахархалаас өөр юуг ч багтаах зайгүй хүн гарч ирлээ. Ингээд гэртээ ирээд энэ бүхнийгээ нэг тийм хөөрсөн сэтгэлтэй хүн бичиж орууллаа :P Хэтрүүлсэн бол өршөөж уучлаарай, учир нь энэ өдөр үнэхээр сайхан байлаа, саатан уншсан танд баярлалаа:)

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

тэнэг, мангар
lkhagvaa (зочин)

Tsetsgee tand amjilt husey. Tan shig iim idevkhtei ,sonirkholtoi,zavgui amidardag olon olon busguichuudeeree bakharkhaj bnaa. Tanii blogoor unudur sanamsargui orood salj chadakhgui 9tsag suulaa. Unen shuu hehe ukhekheer baylag saikhan blog bnaa. Amjilt

lkhagvaa (зочин)

Bi oyoj hatgakh uild ikh durtai odoogoor khoyor khuukhdee kharaad gertee suuj bgaa. Zaluu khun bolokhoor ikh uidakh l yum tegeed uuriiguu khugjuulii gej bodsoon.tanii buteeluud khorkhoi khurgem khuurkhun yuma. Duuraij khiinee kkk.

Зочин

Udakhgui tsokh delguuriin bukh baraa duusakh baikh shuu bugdeerengees ni avmaar sanagdchikhlaa hehe.

Unen ug (зочин)

Tursun udriin mend hurgey! Urgelj bayarlaj yavdag shuu : )

jagana (зочин)

Нээрээ сайхан өдөр болжээ, ямар гоё event үзээ вэ. Бодоод байхад энэ блогоос нэхмэлийн сургалт олж Төхөм урлан дээр анх очсоноос хойш "амьдралдаа анх удаа" гэсэн тодотголтой олон зүйл үзэж харж сонсож ойлгож хийж бүтээж оролцжээ. Манай гэрийхэн бол гайхаад итгэдэггүй шдээ, Чи юу даа гд л ккк. Намайг ажлын робот гээд тэд хатуу ойлгосон байгаам. Тэгэхээр хүнийг ингэж өөрчилсөн байх нь байшд. Үнэлж баршгүй, учир утгатай цоо шинэ ертөнцийн хаалгыг нээж өгсөн энэ блог, блогийн хөтлөөчдөө үргэлж баярладаг шүү.

shuree (зочин)

sain baitsgaana uu tursun udur ih saihan boson b,a nadad neg asuult baina, tsoh delguurt zaragdaj baisan huwtsasnii budag baisan teriig hereglej uzsen humuus baina uu? yag ter unguuruu oruuldag boluu bi tsagaan ungutei pidjachaa ungund oruulag gsiin neg shirheg budag awahad hureh bol uuu

Зуугийн сүм

Хожимдсон ч гэсэн энэ сайхан блогт баяр хүргий..вшшшд,вшшшд,вшшшшд.

Naizdaa (зочин)

HAr baga nasnii mine naiz chamdaa hamgiin sain saikhan buhniig husie! Udur bur uulzaad demjeed guij chadahgui ch setgel dotroo urgelj chamtai hamt baidag shuu heseg zavgui uyee ard orhiod naiztaigaa uulzana aa. Uls ik orondoo ikhiig buteeh uilsed ni ondor amjilt husie! NAiz ni chamaar baharhaj suuna.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)