Хэрэглээний Урлал : Урлах ин бүлэг ӨГӨХ ӨДӨР-өөр

Урлах ин бүлэг ӨГӨХ ӨДӨР-өөр

Блогруугаа ч орох завгүй өдрүүд үргэлжилсээр л байна даа. Шинэ бичлэг оруулж чадахгүй байгаадаа хүлцэл өчөөд юу хийгээд яваад байгаа талаараа жаахан ч гэсэн мэдээлэх гээд л сууж байна. Цаг хэдийнэ 12 өнгөрч 11 сарын 8 болсон байна. Энэ өдөр бол блогын маань 3-н жилийн ойн өдөр. 3-н жилийн ойн өдрөөрөө та нартайгаа уулзах гээд л хүлээж ядан сууна.

Харин одоо Урлах ин бүлгийнхээ нэгэн сайхан ажлын тайланг та бүхэнд хүргэж байна.

Бидний Би нэхэх дуртай! өдөрлөгөөрөө хийж эхэлсэн хөнжилүүд маань 10н сарын 30н гэхэд бүрэн дууссан бөгөөд энэ ажилд бүлгийн 100 гаруй гишүүд дөрвөлжин нэхэж, залгаж зүйж, доторлож оёж, хандив өгч (хандивын тайланг бүлэгт оруулна), ирж ажилд тусалж, зарим нь дэрний уут оёж, зарим нь цай идээ авчирч, зарим нь чихэр боов, боргол зөөж эрвийх дэрвийхээрээ маш идэвхтэй оролцож нийтдээ 8-н нэхмэл хөнжил 4-н даавуун хөнжил 4-н дэрний уут хийсэн. Хандиваар 1 том хөнжил, гудас зэрэг ирж нийтэд нь Эх нялхасын харьяа Хүүхдийн сувилалд 11 сарын 1-нд Урлах ин бүлгийн гишүүд хүргэж өглөө.

Манай бүлгийхний халуун сэтгэл

А үсэгтэй хөнжил

Хуруун нэхээсэн цэцэгтэй хөнжил

Нэг хүн бүгдийг нэхсэн хөнжил (манай Завгүй ээжийн бүтээл)

Улаан цэнхэрийн хослол хөнжил

Эмжээртэй хөнжил

 Утга учир бүхий дөрвөлжингүүдтэй хөнжил

Хайр гэдэг хөнжил

 Нэхмэлийн хүрээлэнгийн нарийн нэхээсэн хөнжил

 Илүү гарсан даавуугаар хийсэн 4-н ширхэг хөнжил

Өгөхөд бэлэн боллоо

За явцгаая өгөцгөөе :)

Ажил дууслаа:)

Харин бидэнд 33-р сургуулийн хүүхдүүдийн хуруун нэхээсээр хийсэн энэ бүтээл үлдсэн. Энэ 2 зургийг Ивээлээс зээллээ :) 

 Бяцхан урлаачиддаа баярлалаа :)

Урлах ин бүлгийнхэн бол урлах дуртай, өгөх дуртай хүмүүс :) 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

тэнэг, мангар
scorpio

Цооо, вааав ямар гоё бүтээлүүд, ямар халуун сэтгэлүүд вээ. вишд вишд баяр хүргэе ээ. Өшөө ихийг урлаарай

Tuulai (зочин)

Sanasandaa khurch, yarisan,khiisen buteesen ni busdad sain uils bolon delgerch baidag iim buyantai, khumuunleg busguichuuddee bayar khurgie. Ekh Mongol orond mini ta nariin sain uils tugen delgerekh boltugai.

handaa (зочин)

Ta buhendee amjilt husie.sain uils saihan buteel buhen delgereh boltugai

Boldmaa (зочин)

сайнуу ямар гоё бүтээлч хүмүүс вэ би энэ хуудсыг сая л мэдлээ ш дэ би ч гэсэн та нарын нэг болоё л до би гар урлалд сонирхолтой. би хаана очиж хэнтэй улзах юм бэ.

.saraa (зочин)

hi nylh hvntei bolchood oird zochilj chadsangui yneheer goe bolson bn bvgded ni ajiliin undur amjilt

зочин (зочин)

гоё болжээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)