Хэрэглээний Урлал : Урилга

Урилга

Тун удахгүй 11 сарын 8-нд Хэрэглээний урлал блог үүссэний 3-н жилийн ой болно. Энэ өдөр 12- цагаас эхлэн Төхөм урлан дээр блогын нээлттэй өдөрлөг болж уншигчдаа хүлээн авч уулзах болно. Энэ өдөр би зөвхөн та нартайгаа хамт цагийг өнгөрөөж хамтдаа ярилцаж бас урлаж блог маань таньд юу өгсөн цаашдаа яавал зүгээр байна, ер нь л тэгээд юу хүссэнээ ярьж, санал бодлоо солилцон чөлөөт уулзалт хийхээр боллоо.
Та блог дээр байгаа зүйлсээс яг юуг жинхэнээр нь хармаар байна. Тэр зүйлсээ энэ доор бичээрэй. Би боломжтой бол бүгдийг аваачиж тавих болно.
Сэтгэлээс минь урган гарч гараар минь бүтээгдсэн бүх зүйлс та бүхний урмын сайхан үг, сэтгэлийн дэмээр гэрэл нэмэн намайг гийгүүлж баярлуулдаг. Тийм ч учраас энэ өдөр бол би та нартаа баярлалаа гэж хэлэх ёстой хамгийн чухал өдөр юм.
Итгэлээ дэвсэн урьж байна таныг
Сэтгэлээ өвөрлөн ирээрэй над дээр :)
Хэрэглээний урлал блог чинь
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Oyushka (зочин)

Sain uu? Blogiin 3 jiliin bayariin mend hurgey! :)
Udur sain sonsogdohgui baisan bolohoor mend hur
gej chadsangui ee :p
Yu ch gesen bayariin mend!!!

Цэцгээ

Оюушка: Хөөрхөнөөдөө зөндөө их баярлалаа. Утсаар өөрийгөө харуулж байгаад ярьсанд нь үнэхээр их баярласан шүү. Чамдаа аз жаргал амжилт бүтээлийг хүсэн ерөөе :)

Булгаа (зочин)

өнөөдөр л блогтой чинь танилцлаа,,үнэхээр мундаг байна. Би ийм л гэрийн эзэгтэй болмоор байна. Уулзалт нь даанч өнгөрчихөж. Өөрөөс чинь суралцах зүйл зөндөө их байна шүү..Би ч гэсэн урлах дуртай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)