Хэрэглээний Урлал : Ээж охин хоёрын ижилсэл

Ээж охин хоёрын ижилсэл

Охинтойгоо адилхан хувцасламаар тэгж дэггүйтмээр арай хэтрүүлж хэлбэл хослож гангарах юмсан гэж их боддог байлаа. Тэр санаагаа энэ намар ингэж хэрэгжүүллээ. Юу гэвэл нэг даашинзаа өөрчлөөд өөртөө ч охиндоо ч хувцас хийсэн юм. Гэхдээ анх бол охиндоо даашинз гаргана даа гэж бодоогүй л дээ. Зүгээр л энэ даашинзыг өмсөхөө больсон болохоор өөрчилнө дөө гэж бодоод л байсан хэрэг. Тэгээд өөрчилж өмсөх болсон чинь өөр нэг хүслийг минь мэдсэн юм шиг биелүүлчихсэн (бодвол даашинз л байх). Зураг тайлбар, бяцхан заавар зөвөлгөөтэй нь та бүхэндээ хүргэж байна.

Надад нэг ийм даашинз байдаг юм.Сайн анзаарах юм бол энэ блогны миний зураг дээр өмсчихсөн сууж байгаа :P

 

Дэрвэгэр хормой, тод өнгө, бэлхүүснийхээ хажууд хөөрхөн чимэгтэй. Энгийн нэг загвартай даашинз. Гол асуудал нь надад хормойг бага зэрэг урт болгомоор бас жаахан өөр өнгөний зохицол нэммээр санагддаг байлаа.

Тэгээд өөрчилж эхэллээ. Торон оруулга ямар ч хувцасыг дэгжин гоёмсог харагдуулдаг. Тэгвэл бүсний оронд торон оруулгатай байвал бүр ч гоё харагдах байх гэж бодоод бэлхүүсээр нь торон оруулга хийж өгөхөөр шийдэж хормойг хэсгийг цээжнээс нь салгаж хоёр хэсэг болгосон.

 

 

Дараа нь тороо тойруулан хайчлаад голоор нь хатгуур зүүгээр түр тогтоож шууд дээрээс нь хар өнгийн утсаар тороо даруулан оёсон.

 

 

 

 

Дараа нь даашинзаа жаахан чимэглэж илүү загварлаг болгохоор шийдээд торноосоо цэцгэн хээг нь салгаж хайчлав.

 

Бас бэлхүүсэнд байсан товчтой чимэглэлийн товчийг нь салгаж аван оронд нь цэцгэн тороо голд нь шүр тогтоон мөрөндөө гараараа оёж тогтоосон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ингээд даашинзаа өөрчлөх ажил маань дууссан байсан ч ахиад л өөрчилмөөр санагдаад хормойн дэрэвгэрийг багасгаж ердийн шулуун болгочихсон.

 

 

 

 

 

 

 

 

Тэгээд л харсан чинь бараг нэг даашинз хийхээр юм хормойноос гараад ирдэг байна шдээ. Ингэж энэ хөөрхөн даашинз миний даашинзаас төрсөн хэрэг:)

 

 

 

 

 

 

 

 

 

Торон ханцуй, торон цэцэгнүүд, энгийн шулуун сул хормой ээжийнхээ даашинзнаас дутах юм ер алга харин ч илүү их таалагдсан шүү.

 

 

За тэгээд үүнээс цааш өөрчлөлт үгүй! Гэхдээ бид хоёр энэ даашинзнаасаа уйдах хүртэл шүү дээ!

Эцэст нь хэлэхэд хамгийн сайхан нь хамтдаа өмсөөд явах мөч л байсан :)

Зүгээр л бид хоёр бол ээж охин хоёр шүү гэдгээ үүнээс илүүгээр өөр яаж чангаар хэлэх вэ дээ хэхэхэ :P

 

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Алимхан

Ёстой хөөрхөн

оргил (зочин)

Үнэхээр чадварлаг юмаа.

batir

сайн уу бүсгүй минь. гайхалтай харагдаж байнаа. Амжилт хүсье

Сафо

үнэхээр гоя

goyeej

ёстой гоё юмаа , би бас охиноо жаахан байхад хосолмоор л байдаг байсан , дэлгуурт тиймэрхуу юм их хардаг байж билээ ... ёстой дэгжин ээж охин 2 болжээ :)

scorpio

вээри найс, би хүүтэйгээ нэг хосолдийм билүү хохо

Золу

Үнэхээр гайхалтай, та 2 ээж охин 2 гэдгийг хамгийн тодоор харна, үүнээс илүү яаж харах вэ :)

Цэцгээ

Алимхан: Баярлалаа :)
Оргил: Баярлалаа:)
Batir: Баярлалаа, Чамд ч гэсэн томоос том амжилт хүсье!
Caфо: Баярлалаа:)
Гоё ээж: Аанха, том болчихоор нь тэгье гэвэл нээрээ дургүйцэж магадгүй л юм тээ. Харин баяр ёслолын үеэр бол далимдуулаад хосолж болно шдээ:P
Scorpio: Тэг л дээ хөөрхөн л харагдана даа:)
Золу: Маш их баярлалаа. Ккк жаахан иччихлээ шүү:)

ayush01 (зочин)

saihan boljee

boloroo (зочин)

mash goy yma ymar ch awyastai egch w dee tsaashid amjilt

оогы (зочин)

Маш гое юм аа дахид олон зүйл санаачлаарай бүсгүйчүүд бидэнд маш их тустай шүү

❝IntιMαtэ❞

Мундаг гоё болжээ!

sainaa (зочин)

yostoi hoorhon boljee. amjilt :)

tuulka (зочин)

Gaihamshigtai emegtei yum. :) ajil amidrald ni urgelj sn Shan buhnii deediig husye.
Bi bas oyj shideh hobbitoi l doo tgd oyutan hund yuun tiim ih mongo bh bileee
huuchin ch hamaagui oydliin mashintai boloh huseltei ymaa:D. Tanai urlan hna bdg be ochmoop sanagdaj bna:D:D

Цэцгээ

Та нартаа маш их баярлалаа :) 99080947 гэсэн утсаар холбогдоорой,

адилбиш (зочин)

би 1настай охинтой өөрийнхөө даашинзыг охиндоо хөөрхөн даашинз болгох гэсэн юм,нэг бүрчилэн зурагтай нь оруулж өгөөч ээ

bayar (зочин)

hi saihan sanaa bna nadad ih taalagdlaa amjilt

Oyuna (зочин)

gaihaltai mundag ymaa. Ingej hiih husel torj bn. Daanch ajliin zav bolohgui l bn. Amjilt huse. ooriig chini zuragtaar harj bsn. hodolmorch busgui ymaa.

Энхээ (зочин) (зочин)

Гоё болжээ. Танай оёдлын сургалт хэзээ эхлэх вэ?

золоо (зочин)

ямар гоё юм бэ
танай блогт дурлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)