Хэрэглээний Урлал : Би нэхэх дуртай 2013 өдөрлөг амжилттай боллоо

Би нэхэх дуртай 2013 өдөрлөг амжилттай боллоо

Урлах ин бүлэг маань олон янзын сонирхолтой бүсгүйчүүдээр дүүрэн байдаг. Тэдний нэг хэсэг болох нэхэж сүлжих дуртай бүсгүйчүүд маань нийлээд Монголд анх удаагаа Би нэхэх дуртай олон улсын өдөрлөгийг амжилттай тэмдэглэлээ.


Өдөрлөгийн үеэр дараах ажлыг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд: Урлах ин бүлгийн нэхэх дуртай хүмүүсийн уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж уулзалтаар цаашид хийх ажлуудаа ярилцаж нэхэх хүсэлтэй хүмүүст анхан шатны сургалтуудыг үнэ төлбөргүй явуулсан юм. Хүн бүр 12:12см дөрвөлжин нэхэж өдөрлөгт оролцсон бөгөөд энэ дөрвөлжингүүдээрээ хөнжил хийж бяцхан хүүхдүүдэд бэлэглэх зорилгоор цуглуулсан бөгөөд одоо ч нэхсэн дөрвөлжингүүд ирсээр байгаа юм. 

Биднийг дэмжин Монголын нэхмэлийн хүрээлэн, оюутан залуус, Монгол ТВ, 33-р сургуулийн 5в ангийнхан, болон нэхэх дуртай олон бүсгүйчүүд хүрэлцэн ирж өдөрлөгт оролцсон бөгөөд Нэхмэлийн хүрээлэн 1 бүтэн ноосон хөнжил, 5в ангийхан хуруугаар нэхсэн бүтээлээ ирүүлсэн бөгөөд бүлгийн гишүүд хуруун бүтээлээр нь маш хөөрхөн 2 шх зүйл хийж дуусгасан билээ. Дашрамд хэлэхэд 33-р сургуулийн хүүхдүүдийг энэ бүхэнд уриалж хамтдаа ирсэн Баярмаа, Оюунболор хоёртоо маш их баярласан шүү.

Ирсэн хүүхдүүдийн дунд хуруугаар хурдан нэхэх тэмцээн, насанд хүрэгчдийн дунд дэгээ зүүгээр хурдан нэхэх тэмцээн, хамгийн олон дөрвөлжин нэхсэн болон хамгийн шилдэг дөрвөлжин нэхсэн гэсэн нэр төрлөөр шалгаруулж урамшуулсан. Хамгийн олон дөрвөлжин болох 33 шх-г Ц.Энхтүвшин эгч маань хийсэн бол хамгийн хурдан дэгээ зүүний нэхэгчээр Ж.Бота, хос зүүний шилдэг нэхэгчээр Г.Баяржаргал нар шалгарлаа.

Мөн хамгийн ахмад настай Д.Хувцагаан эгчийг Урлах ин бүлгийн хүндэт гишүүнээр өргөмжилж өргөмжлөл дурсгалын зүйлс бэлэглэлээ. Хувцагаан эгч маань энэ аянд нийтдээ 31 ширхэг дөрвөлжин нэхэж оролцсон манай хамгийн ахмад гишүүн юм.



Мөн хамгийн гол ажил болох 12:12см хэмжээтэй дөрвөлжингүүдийг бүлгийнхээ гишүүдээр нэхүүлэн нярайн сувилалын хүүхдүүдэд хөнжил хийх аян өрнүүллээ. Одоогоор хөнжил маань хийгдэж байгаа бөгөөд Төхөм урлан дээр хүрч ирэн гар бие оролцож өөртэйгээ ижил сонирхолтой олон найз нөхөдтэй болж нэг нэгэнээсээ суралцах боломжтой.

Өдөрлөгийн үеэр цуглуулсан дөрвөлжингүүдээрээ нэгэн модыг бүрж үзүүлэн нэхмэлийн урлалаа олон нийтэд сурталчилсан юм. Зөвхөн модны ишийг бүрэн өдөрлөг дуустал түр хугцаанд байлгасан юм. Ер нь дэлхийн олон улсад мод ингэж бүрэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд нэхмэл урлалыг олон нийтэд сурталчилан таниулах хамгийн сайн аргуудын нэг болж чаддаг юм.

Цаашдаа Урлах ин бүлгийн нэхэх дуртай бүсгүйчүүд байнга хоорондоо уулзалдаж нэг нэгэнээсээ суралцаж чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх олон ажлуудыг хийх болно.

Бид нэхэх интэй :)


start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Золу

тэр хуруугаар нэхэж байгаа хүүхдүүд яасан хөөрхөн юм бэ... Цэцэгээ эгчийн минь сайн үйлс олон олон сайхан бүтээлч хүмүүсийг сайн сайханд хөтлөдөг,сайхан шүү

САНАСААР

ажлын амжилт хүсье

Цэцгээ

Золу: Манай Үнэн үгийн ангийн хүүхдүүд шүү дээ:) Баярлалаа чамд:)
Санасаар: Баярлала, чамд ч бас амжилт хүсье!

Unen ug (зочин)

Kkk manai angiin huuhduuduu?
Ih saihan bichleg baijee. Bi neeh tus bolj shaliagui sh dee :p
Harin tiim saihan zuil sanaachilsan chamdaa bayarlalaa

Цэцгээ

Үнэн үг: Өө би гэж нойрмог хүн Үнэн үгийн охины ангийн хүүхдүүд гэж хэлэх гэж байгаад буруу бичжээ уучлаарай. Өчигдөр баланс гаргаж шөнөжин суугаад унтах гэхээр дайснууд чихэн дээр түжигнээд байхаар нь босч ирээд ахиад сууж байна aa ккк :)

zul (зочин)

Urlah ih uilsed ni amjilt husey. Bugded ni

ayush01 (зочин)

amjilt bisherch bn taniar zaalgamaar l bn daach nayalah huuhedtei garj chadahgui yum huuhdee harj bh daa yum hiigeed suuj baival saihan bn da

Хармогү

та бүхэндээ амжилт хүсье. Ээж маань бүр их баяртай оролцоод байсанд би хүртэл энд баярлаад л сууж байлаа кк

tuya (зочин)

Төхөм урлан хаана байдаг вэ

Цэцгээ

zul: Баярлалаа. Чамд ч гэсэн :)
ayush01: Сайн уу, баярлалаа чамд, гэрээрээ ч юм хийж сурах боломж бий шүү дээ. Одоо интэрнэт гэж нэг сайхан багш байна. Бас хэрэгтэй бол надаас цахим ном авч болно.
Хармогү: Баярлалаа:) Харин тийн ээж нь бүзр хамгийн олон дөрвөлжин нэхэж өгсөн манай бүлгийн үлгэр жишээ болсон хүн шүү дээ:)
tuya: Глобал удирдагч дээд сургуулийн 5-н давхарт. Утас: 99080947

Туул (зочин)

Сайн байна уу? надад энэ блог их таалагдлаа. Би багадаа их юм нэхдэг байсан. ажил ихтэй нэг хэсэг огт юм нэхээгүй. Одоо хүүхдээ хараад гэртээ сууж байна. хүүхдэдээ малгай ороолт нэхэж өгмөөр санагдлаа. Нэхэх дуртай бүсгүйчүүдтэй танай блогоор дамжуулан байнга хамт байхыг хүсэж байна. Баярлалаа Цэцгээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)