Хэрэглээний Урлал : Урлах ин: Би нэхэх дуртай өдөрлөг

Урлах ин: Би нэхэх дуртай өдөрлөг

Урлах ин бүлгийн Би нэхэх дуртай өдөрлөг 10-н сарын 11-нд болох гэж байна. Энэ өдөрлөг маань хүмүүсийг нэхэх дуртай сонирхолтой болгох, нэхмэл урлалд дуртай хүмүүсийг нэг нэгэнтэйгээ холбоотой байж улмаар бие биенээсээ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нэхмэлийн урлалыг хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байх болно. Энэ өдөрлөгөөр нэлээд ажил зохион явуулах бөгөөд хамгийн чухал нь нэхэж хийсэн бүтээлээрээ нийгэмдээ хэрэгтэй сайн үйл хийж байгаад гол утга нь оршино.

Саяхан манай бүлгийн нэхмэлд дуртай хүмүүсийн анхны уулзалт болсон бөгөөд энэ уулзалтаараа өдөрлөгийн талаар болон өөр бусад санал бодлоо хуваалцаж хамтдаа нэхэж нэг өдрийг өнгөрүүлсэн билээ.

Энэ өдөрлөгт бүгд нэхсэн эсвэл нэхмэл хувцас өмсөж ирэх бөгөөд энгэртэй нэхмэл цэцэг зүүх байгаа. Тиймээс цэцэгний зааврыг манайн Төхөм урлангийн нэхмэлийн багш маань бичлэг болгон та бүхэнд хүргэж байна. Нэхэж сураад зүүгээд ирээрэй. Холбоосыг нь доор орууллаа. Шууд үзэхээр оруулах гэсэн gogo алдаа заагаад болсонгүй ээ.

http://www.youtube.com/watch?v=_3kGU7GeX5I

Би нэхэх дуртай өдөрлөгт ирэхдээ 12:12см-тэй дөрвөлжин нэхсэн зүйлээ мартаж болохгүй. Өөр бусад дэлгэрэнгүй мэдээллийг Урлах ин бүлгийн FACEBOOK хуудсаар орж авна.

Ингээд бүгдэд нь амжилт хүсээд Монголд анх удаа болж буй нэхмэлийн өдрөөр уулзахыг ерөөе:)
start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

тэнэг, мангар
bogii (зочин)

sain uu, urlah in bulegt elseh geheer bolohgui bna, facebook huudas ni haalttai geed bna, bi bas neheh durtai, er ni gar urlal mash ih sonorhodog, tanai blogoor zochloh durtai shuu, goyo bas heregtei yum zunduu baidag yum. neheh durtai odorlog 10 sariin 11-ni heden tsagaas yum bol bas haana boloh ve

Цэцгээ

Bogii: Сайн сайн уу, яагаад болохгүй байгаа юм болоо. Хүсэлт явуулсан л бол хэсэг хугацааны дараа орох ёстой. Надад facebook хаягаа явуулбал би нэмээд өгье. Мөн миний утсаар холбогдоорой. Энэ өдөрлөгтөө идэвхтэй оролцоорой. 9-с өмнө 12:12см хэмжээтэй зүйлээ нэхэж өгөх юм шүү.

bogii (зочин)

za 2-3 yum neheed tavisan bga, tanai delguur deer avaachaad ogohod boloh uu

Цэцгээ

Bogii: За их баярлалаа. Тэгээрэй дэлгүүр дээр аваачиж өгч болно. Мөн 9-нд зав боломж нь байвал Төхөм урлан дээр ирээд дөрвөлжингүүдээ зүүх ажилд гар бие оролцоорой.

Tsend (зочин)

Tukhum urlan Global deed surguuli deer gej mun uu. Durvukjinguudee 9nd zuukh um uu

Цэцгээ

Цэнд: Тийм ээ 9-нд бүх дөрвөлжинг зүйнэ. Амжих бол хүрээд ирээрэй. Хэрвээ амжихгүй бол өмнө нь ЦОХ дэлгүүр дээр нэхсэн дөрвөлжингүүдээ аваад ирээрэй.

ariunaa (зочин)

neg yum asuuh gesen yumaa bi jiremsen tegeed odoo hatgamal hatgaj bgaa yumaa. manai nohor uurlaad bhii ta jiremsen bhdaa hatgaj oyoj bsan uu huin orootsolddog gej unen bolovuu?

САНАСААР

амжилт хүсье

Tuvshoo (зочин)

Amjilt husie! Harihaaraa ochij uulzanaa.

Цэцгээ

ariunaa: Та удаан хугацаагаар сууж болохгүй шүү. Өдөрт өө 30-60минутаар 1-2 удаа л сууж болно. Хамгийн гол нь аль болох ядрахгүйгээр бага багаар суух хэрэгтэй. Тэгээд төрөх төхөөд ирэхээрээ оёод дэмий. Бас төрсөнийхөө дараа ч гэсэн 1 сарын дотор оёх хэрэггүй. За үйл нь уран байг:)
Санасаар: Баярлалаа:) Чамд ч бас амжилт хүсье:)
Tuvshoo: Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье. Тэгээрэй, уулзаарай:)

Намхай (зочин)

би энэ хэрэглээний урлал бүлэг элсмээр байна ямар хаягаар орох вэ маш сонирхолтой юм байна. надад ч бас хийсэн бүтээнл байгаа.

Бор (зочин)

Танай гишүүдийн хэн нэг нь надад утасны дугаараа өгөөч.Би нялх хүүхэдтэй одоохондоо гэрт хүүхдээ хараад гэртээ байгаа.Би юм нэхэх маш их дуртай тэр тусмаа цэцэг их нэхдэг.Би Эрдэнэтэд амьдардаг.Миний утас 95712281

Цэцгээ

Намхай: Та Facebook-р ороод Урлах ин гээд хайхаар манай бүлэг гараад ирнэ. Join гэсэн товчлуур дээр дараад элсээрэй.
Бор: Утсаар холбогдсон шүү :)

enhee (зочин)

Mundag yumaa.amjilt husie.surgaltand suumaar l bna daa

enhtuya (зочин)

sain bna uu utasnii dugaaraa ogooch bi nehdeg yumaa ta buhentei negdmeer bna

Цэцгээ

Сайн сайн уу, та 99080947 гэсэн утсаар холбогдоорой.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)