Хэрэглээний Урлал : Төрсөн өдөр: Алтан үст Рапунзел гүнж

Төрсөн өдөр: Алтан үст Рапунзел гүнж

Охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх гэдэг том ажлын ард гарлаа. Манай гэрийхний үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг бол Tangled буюу Рапунзел гүнж юм. Охин маань хэд ч үзсэн уйдахгүй ээ. Магадгүй 2 жилийн өмнө Маша ба баавгайтай төрсөн өдөр хийж байхад энэ кино хамт нэг CD дээр байснаас ч болсон байх. Ямар ч байсан удаан бодож явсан төрсөн өдрөө хийж чадлаа. Ингээд миний охины төрсөн өдрийн талаарх мэдээллийг сонирхоно уу:)))

Уламжлал ёсоор эхлээд урилгаа хийлээ.

Нэгэн өндөр цамхагт алтан үстэй үзэсгэлэнт гүнж Рапунзел хаан аав, хатан ээж, ах дүү нарынхаа хамт амьдардаг байжээ. Түүний төрсөн өдөр нь удахгүй болох гэж байгаа болохоор тэр тэсэн ядан хүлээж байгаа. Хэн ч хүрч чадамгүй өндрөөс өндөр цамхагтаа алтан үсээ цонхоороо унжуулан найзуудыгаа хүлээж байлаа.


Ингээд хүсэн хүлээсэн өдөр болж төрсөн өдөр эхэлсэн юм.

Түүний төрсөн өдөрт бүх найз нөхөд нь ирсэн бөгөөд түүнд бүгд баяр хүргэж бэлэг өгөөд ямар сайхан төрсөн болж байгааг нь дахин дахин хэлж байсан юм.

Тэр гайхамшигтай алтан үс, хаант улсынхаа бэлэг тэмдэг бүхий дарцаг өнгийн бөмбөлөгөөр гэрээ чимжээ.

Хамгийн гол нь тэр төрсөн өдөртөө ээжийхээ хийсэн гоёмсог даашинзыг өмсөж алтан үсээ  өнгийн цэцэгсээр чимж гоёсон байлаа.

Найзуудынхаа хамт ээжийнхээ сэтгэлээ шингээн зассан ширээнд суун аавынхаа гараа гарган хийсэн хоолыг идээд аз жаргалтай сайхан өдрөө үргэлж дурсахын тулд зургаа даруулж төрсөн өдрийн хүсэл шингэсэн амтат бялуугаа хуваалаа.


Тэд бас яаж зүгээр байхав хайруулын тавгаар хэн хамгийн мэргэн онох вэ гэдэг тоглоом тоглож нэг нэгэнийхээ авьяасыг сорьсон юм.


Ийм нэгэн бяцхан түүхтэй сайхан төрсөн өдөр болсон юм.

Мэдээж ээжид нь ахиад жаахан хугацаа байсан бол өөр олон зүйл хийж өгөх байсан гэхдээ зүгээрээ чамд маань бүх зүйл таалагдсан болохоор жаахан ч гэсэн баяртай байгаа.

Харин яг ийм төрсөн өдрийг өөр хэн нэгний хөөрхөн охин бас хийгээсэй гэж их хүсэж байна.

Үр хүүхдүүддээ зориулан хамгийн сайхан төрсөн өдрийг хийж өгч байгаарай:)

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
batir

Гайхалтай ээж шүү. Хүн болгон үр хүүхдүүддээ ингэж сэтгэл гаргаж байгаасай.
Манайхаас авахуулаад ийм сэтгэлтэй айл олон болно гэдэгт итгэлтэй байна.

Цэцгээ

Batir: Баярлалаа. Тийм үү ямар сайхан юм бэ. Танай хүүхдүүд хэдэн настай вэ. Манайхтай ойролцоо юу?

goyeej

ямар ганган гоё Рапунзель вэ :)) Хоорхон охинд нь торсон одрийн мэнд , гэр булд нь аз жаргал сайн сайхныг хусье ээ :)) "Хэн ах" нээрээ хоол сайн хийдэг байх аа тээ баяр болгоноор л хоол хийх юм :)))

Цэцгээ

Гоё ээж: Мааш их баярлалаа. Танай гоё гэр бүлд бас хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! Манай нөхөр хоол хийхдээ сайн сайн би бол туслах тогооч л хийдэг юм:)))

Үнэн үг

Танай хүүхдүүдийн төрсөн өдөр үргэлж л содон сайхан, мартагдашгүй дурсамжтай өнгөрөх юмаа. Хөөрхөн охинд нь төрсөн өдрийн мэнд хүргэе! Ийм мундаг ээж шигээ сайн, сайхан бүсгүй болоорой!

tseegii (зочин)

Bytsxan gvnjidni bayriin mend xvrgie vnexeer mundag eej bn shvv tanii nevtrvvlgiig say tv-geer vzeed vnexeer gaixaltai sanagdsan tegeed blogruu orj vzeed bvvr bishreed suuj bn

Goo (зочин)

Yasan goe um be... yag minii ohinii torson odor bolood bgaam shig sanaglaa, ohindoo zarim zuilsiig hiij ogch bayarluulnaa... Rapunzel-r bas daganasan ohin bii.

puujee (зочин)

uneheer gaihamshigtai saihan eejiin ohind bayr hurgie. iim eejeer baharhahgui baihiin argagui

Зочин (зочин)

Та нээрээ ямар мундаг ээж вэ? Таниас их зуйл сурахын бна даа бахархамаар юумаа танд болон таны гэр булд аз жаргалыг хусье

Nara (зочин)

Tand bayar hurgei, urt usig yaj hiisen be, manai ohin urt ustei bolohig husdeg yum, tegeed ohindoo urt us hiij uguh sanaatai yavaad l bdag yum

Цэцгээ

Та нартаа зөндөө их баярлалаа. Урт үсийг нэхмэлийн утсаар хийсэн. Охидууддаа сайхан төрсөн өдөр бэлэглээрэй :)

Maralmaa (зочин)

Bayr hurgey. ystoi goy urlaj hiisen baina shuu :)

Dudu (зочин)

Uneheer mundag avyastai yumaa baharhaj bna shuu?ushuu olon buteelch ajliig hiigeerei bas olon shan shine sanaag olon tumendee haramgui huvaaltsarai tsaashdiin ajild ni amjilt husii : )

zoy (зочин)

Ta daavuun chimegleluudee yaj togtooson be skoochoor uh togtoj bnuu zuvulguu uguuch

Гантуяа (зочин)

ямар хөөрхөн юм бэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)