Хэрэглээний Урлал : ЗУН

ЗУН

Өө зун чи үзэгдэхийн төдий л өнгөрөх юм

Өнгийн цэцэгсийг чинь харж амжаагүй байхад хагдарч

Өдрийн солонгыг чинь анзаарч амжаагүй байхад замхарч

Үзэсгэлэнт эрвээхэйг чинь үргээж амжаагүй байхад хальж

Өө зун чи үзэгдэхийн төдий өнгөрөх юм.

Ай зун чи алгуурлаж жаахан саатаач

Шаагин орох бороонд чинь гунигаа асгаруулж дэвтээмээр байна

Шатам халуун наранд чинь жаргалаа дэвсэж халууцмаар байна

Шарлаж гандсан навчис моддын үзүүрт үзэгдэн

Шар намрыг дуудан яарахад чинь даараад байна.

Эргэн улирдаг нь жам гээд ийм хурдан одох нь уу

Ээх нарны илчээ ингэтлээ харамлаа юу

Хавраас намарт харвасан сум мэт өнгөрлөө ч

Хэзээд чамд дасаж дурласан байх юм

Цэнгэг агаарыг  чинь цэнхэр тэнгэртэй нь

Цэцэг навчсыг чинь чимдэг эрвээхэйтэй нь

Үзэсгэлэнт солонгыг чинь үерийн устай нь

Өөр бусад сайхан бүхнийг чинь

Урлахсан яг одоо

Дурлахсан дахин чамд:)

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Н.Ияа

Үг нь цэцэн, үйл нь уран. Таны бүх зүйл төгс төгөлдөр байх юмаа. Өдрөөс өдөрт гайхан биширсээр л ...

Цэцгээ

Хэхэ за баярлалаа чамд:) Зуны урлалаа хийж амжаагүй байхад л зун дуусчих юм өө. Яг л шүүгээнд байгаа өмсөж амжаагүй даашинз шиг:P

Үнэн үг

Яасан гоё бичээ вэ! Нээрээ л сэтгэлд яг тэгж бууж байнаа. Мундаг шүү манай Цэцгээ. Би зунд хайртай. Даанч яг л чиний хэлснээр үзэгдээд өнгөрчихлөө : (

goyeej

Манай Цэцгээ нээрээ мон ч авьяаслаг бахархам бусгуй шуу !!! энэ зун арай л богинохон байлаа ... намар нь урт , дулаан байгаасай л гэж залбирахаас даа одоо .

Цэцгээ

Үнэн үг: Ияа та хоёр шиг ном зохиол бичдэг хүмүүсийн дэргэд ичмээр юм байгаа шүү. Сайхан магтаж ээ л гэхээс өөр юу гэхэв хэхэ:)
Гоё ээж: Хэхэ баярлалаа гоё магтсанд ккк. Харин тийм ээ намрын налгар өдрүүд их байгаасай:)

Үнэн үг

Нээрээгээсээ уншаад санаа алдмаар байхад даа.

saraa (зочин)

hi yasan ch g0e vgtein shn bvteel bn tanii amidrald gew gegeeleg shn bvhniig hvsie ta mundag egch shvv vil chni uran baig AMJILT

hi (зочин)

snuu tanai tsoh delguurt sarnain navch bgaa yu zav muutai baidag bolohoor heleed ugch boloh uu

onoroo (зочин)

sain bainuu. gar urlalin surgalt yawagdah boluu. holboo barih utsa uldegch ho.

Цэцгээ

Үнэн үг: Хэхэ баярлалаа:)
saraa: Баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье:)
hi: Навч дууссан байгаа ирэхээр нь энд сэтгэгдэл үлдээе:)
onoroo: Яг аль сургалт вэ? Утас 99080947 асуугаарай:)

Ука (зочин)

wow tasarhai ch bichij, tasarhai ch urlaj. unen lag yumaa

Зочин

57

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)