Хэрэглээний Урлал : Цоо шинэ сургалт: Aromatherapy – Үнэрээр анагаахуй

Цоо шинэ сургалт: Aromatherapy – Үнэрээр анагаахуй

Төхөм урлан дээр маань маш сонирхолтой шинэ сургалт удахгүй явагдах гэж байна. Энэ сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багш Г.Лхагвасүрэнгийн бэлтгэсэнээр та бүхэнд шууд хүргэж байна. Багш маань энэ сургалтыг явуулах гэж алс холоос зорин ирж  ийм сайхан боломж бидэнд олгож байгаад дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Мөн та бүхэн түүний блогоор (http://www.mongolbusgui.blogspot.com/) зочилж олон сайхан хэрэгтэй мэдээлэл аваарай.


Сүүлийн үед барууны болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад арома эмчилгээ (aroma therapy-үнэрээр анагаах) мода болоод байгаа. Монголд ч бас нэвтэрч эхлээд байгаа. Монголд үнэртэж хүртдэг рашаан байдагтай адил. Нийгмийн хурдацтай хөгжил, гэрлийн хурдтай эн зэрэгцэн хөгжих технологийн дэвшил, их хотын чимээ шуугиан, иргэншилээс үүдэлтэйгээр хотын иргэд бид хүссэн хүсээгүй байнгын стресстэй нөхцөлд амьдарч байна. Ажил, ар гэр гээд янзан бүрийн асуудлуудаас болоод хөдөө агаарт гарч амрах цаг завгүй байдаг хотын бидэнд хялбархан аргаар, багахан мөнгө зарцуулан тархи толгойгоо амрааж, сэтгэлээ сэргээх, бие мах бодийг сэргээх, ханиад томуу гэх мэт халдварт өвчинөөс өөрийгөө хамгаалах, эрч хүч нэмэх боломжийг арома эмчилгээ олгодог. Дэлхийн 2-р дайн үед Францын мэс заслынг эмч Цан Валнет шархадсан цэргүүдэд хагалгаа хийхдээ Essential Oil-ийг мэдээ алдуулах зориулалтаар ашиглаж байсай тухай баримт байдаг.Арома эмчилгээ нь Essential Oil-ийн тусламжтайгаар өвчин эмчлэх эсвэл өвчлөлтийг саармагжуулах зарчмаар явагддаг. Арома буюу ургамалын үнэр нь тархины лимбийн систем (хүний сэтгэл хөдлөл, зан араншин, удаан хугацааны ой тогтоолт болон үнэрлэх мэдэрхүйг хариуцдаг дээд мэдрэлийн систем)-д эерэгээр нөлөөлдөг ба арома нь хүний биеийн дархлааг сайжруулах, өвчин намдаах, анхаарал төвлөрүүлэх, сэтгэл санааг тайвшруулхад тусалдаг байна. Хамгийн энгийн жишээ нь төрөх гэж байгаа эхэд арома (Essential Oil) үнэртүүлхэд өвчин намдаж, тайвшрахаас гадна савны амсар хурдан нээгдхэж төрөлт харьцангуй хялбар болдог. Солонгост эмэгтэйчүүдийн ихэнх эмнэлэгүүд энэ аргыг амаржих эхчүүдэд хэрэглэдэг ба үр дүнтэй болхыг нь би өөрийн биеэр баталж чадна шүү, гкк.

Сургалтын агуулга
Үнэрээр анагаах ухаан гэж юу болох, түүнийг хэрхэн өдөр дутамын амьдралдаа ашиглах тухай дэлгэрэнгүй заана. 2 төрөлийн бүтээгдэхүүн хийх арга заана. Арома эмчилгээний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс үзээрэй. 

Органик үнэртэн буюу үнэртэй ус (4 төрөл, тус бүх 33гр). Эфирийн тосоор Дундад зууны үеийн Францад хэрэглэж байсан уламжлалт аргаар өөрийн эрүүл мэндэд тустай 4 төрөлийн үнэртэн хийж сурна. Ашиглах материал мэдээж 100% ургамалаас гаргаж авсан эфирийн тос. Та манай сургалтанд сууснаар өөрт тустай тус бүр 33мл хэмжээтэй 4 төрөлийн үнэртэнтэй болно. Үнэтэй брэндийн 30мл усыг бүсгүйчүүд бид хэдэн төгрөгөөр авдаг билээ. 

  1. Romantic Love үдшийн болзоондоо дахин давтагдашгүй үнэртэн хэрэглэмээр байна уу 

  2. Ханиад томуунаас сэргийлэх үнэртэн
  3. Ажил хичээлдээ анхаарлаа хандуулахад тань туслах үнэртэн
  4. Өдөрийн алжаалаа тайлж тайван сайхан нойрсоход нь туслах үнэртэн

    Эмийн ургамалын агааржуулагч (3 төрөл, тус бүх 20гр)



  1. “Peppermint herb” Машин барьж байхдаа үүрэглэж, анхаарал сарних үе бишгүй байдаг. Тэгвэл танд сэнгэсэн гааны навчисаар хийсэн агааржуулагч таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах болно

  2. “Rosemary herb” Албан тасалгаа, хичээлийн өрөөгөө сэтгэл сэргээх анхилуун үнэрээр дүүргээрэй

  3. “Lavender herb” Унтлагын өрөөндөө оронгуутаа ажлын алжаалаа умартаж, тайван сайхан нойрсохыг хүсдэг л биз дээ.



Манай сургалтанд сууснаар та


Та байгаа орчныхоо агаарыг өөрийн эрүүл мэндэд тустай эмийн ургамалаар агааржуулж суралцмаар байна уу 
- 4 төрлийн үнэртэн, 3 төрлийн эмийн ургамалаар хийсэн агааржуулагчтай болно
- Манай органик савангаас хүссэн нэг төрлийн савангаа авах боломжтой. Дашрамд хэлэхэд манай саван нэг нь 5000 төгрөг,
- Сургалт Төхөм урланд 10 сарын эхээр болно.
- Төлбөрт бүх материалиын үнэ орсон бөгөөд та үнэтэй Брэндийн нэг үнэртэй ус авах мөнгөөр 4 төрлийн үнэртэнтэй болно шүү)
- Сургалт нэг удаа 3 цаг орно


Мэдээллийг бэлгэсэн: Г.Лхагвасүрэн

Бүртгүүлэх заавар:
- Доорх дансанд буцаагдахгүй төлбөр болох нийт төлбөрийн 10%-г урьдчилан төлөх ба сургалтанд суухдаа үлдсэн төлбөрөө өгнө.

Хаан банк 5077246144 (Заяасайхан)
Шилжүүлэгчийн хэсэгт өөрийн нэрээ утасны дугаартайгаа бичээрэй.
-99080947 залгаж бүртгэлээ баталгаажуулаарай.

Бид улам ихийг сурч бүтээнэ:)

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Үнэн үг

Эмэгтэй хүн бүрийн сурахыг хүсэж тэмүүлмээр гоё сургалт байна даа.

otgoo (зочин)

sawan hiih surgalt hezee yawagdah we?tulbur surah hugatsaanii talaar medeelel ugnu uu?

Туул (зочин)

Сургалтын төлбөр хэд вэ?

Цэцгээ

Үнэн үг: Харин тийм шүү:)
Отгоо: Ирэх жил л болох байх аа заах хүний зав нь тмй байгаа гэсэн. Энэ сургалтанд суусан хүмүүс савангийн сургалтанд хөнгөлөлттэй хамрагдана.
Туул: Сургалтын төлбөр одоогоор тодорхойгүй байна. Орох материлаа аваагүй байгаа гэсэн. дөхөөд ирэхээр нь Та 99080947 гэсэн утсаар асуугаарай.

Ankhaa (зочин)

Surgalt hezee boloh ve tulbur n hed ve

Цэцгээ

Ankhaa: Багш маань ирэх нь 11 сар хүртэл хойшилсон,

Zaya (зочин)

Bagsh ni irsen u? Surgalt haana yawagdah we?

Sergelen (зочин)

Сайн байна уу, савангийн сургалт зохион байгуулагдах уу?

Ж.Энхтуяа (зочин)

Сайн байна уу, захалгааны машины үнэ ханш хэд вэ, үнийг сонирхож байна.Хаана зарагдаж байна, хаяг нь байвал очиж үзье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)