Хэрэглээний Урлал : Та яагаад УРЛАХ ИН бүлэгт элсэх хэрэгтэй вэ?

Та яагаад УРЛАХ ИН бүлэгт элсэх хэрэгтэй вэ?

Урлах ин бүлэг маань олон нийтийн FACEBOOK хуудсанд нэгдээд багагүй хугацааг өнгөрч нилээдгүй гишүүдтэй болоод байгаа. Энэ бүлэг маань бусад ижил төрлийн бүлгүүдийг бодвол маш идэвхтэй байнгын үйл ажиллагаа зохион байгуулдаг урлах интэй хүмүүсийн сайн дурын бүлэг юм. Бүлэг маань гишүүдээ дэмжих ажил нэлээд хийж байгаагийн эхлэл бол ЦОХ дэлгүүр болон ТӨХӨМ урлантай хамтран ажиллаж байгаа явдал билээ. Тус бүлгийн гишүүн болох эрх хэн бүхэнд нээлттэй бөгөөд ямар ч төлбөргүй зөвхөн хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн бүлэглэл юм шүү.

ЦОХ дэлгүүр маань Урлах ин бүлгийнхээ гишүүдийг дэмжих үүднээс тэдний хийж бүтээсэн зүйлийг маш бага шимтгэл аван борлуулж өгдөг билээ. Бид хийсэн зүйлсээ харж хэрэглэж таашаал авахаас гадна мөнгө олж яагаад болохгүй гэж. Чи л хичээх юм бол Урлах ин бүлэг чинь чамд олон янзаар тусалж чадна. Чи бидэнтэй холбогд, санаа оноогоо хэл тэр ч бүү хэл өөрөө санаачилж олон нийтийн ажил зохион явуулсан ч болно. Бас болоогүй тухайн урлалаа бусдад заах түвшинд сайн эзэмшсэн бол ТӨХӨМ урлантай хамтран ажиллаж болно. Анги танхим, сурах хүмүүс олох тал дээр санаа зовох хэрэггүй. Зүгээр өөрийн хувийн бэлтгэлээ л базаа бусдыг нь ТӨХӨМ урлан зохицуулж өгнө.

Энэ мэтчилэн Урлах ин бүлэг маань та нарынхаа урлах үйлд үнэнч анд дотны туслагч чинь байхын төлөө цаашдаа ч олон зүйл хийхийг хүсэж байна. Бид бүгд урлах дуртай, интэй, донтой:) Тийм болохоор бид нэг шүхэрний доор байгаа хүмүүс.

Хамтдаа хичээж зүтгэж, хамтдаа амжилтанд хүрэх болно оо:) 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

тэнэг, мангар
dagii (зочин)

Sain baina uu. Ulamjlalt urlrliin surgalt dahij yavagdah uu. Tanai bulgiin gishuun bolj ih zuil surch avmaar bna

Цэцгээ

Дагий: Сайн сайн уу, сургалт явагдана аа. Харин хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй л байна даа. Удахгүй тодорхой болох байх аа. Урлах ин бүлэгт элссэн үү?

Бурмаа (зочин)

Сайн байна уу

Урлах ин бүлэгт яаж элсэх вэ?

bogii (зочин)

sain uu daalin hiih surgalt hezee ehleh ve

bobii (зочин)

urlah in bulegt elsmeer bna yaj elseh ve

Цэцгээ

Бурмаа: https://www.facebook.com/#!/groups/urlahin/ энэ холбоосоор ороод нэгдээрэй.
bogii: Маргааш 12 цагаас урлан дээрээ эхлэнэ.
Та Урлах ин бүлэгт https://www.facebook.com/#!/groups/urlahin энэ холбоосоор орж нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)