Хэрэглээний Урлал : Өөрөө Хий: Ханын чимэглэл

Өөрөө Хий: Ханын чимэглэл

Өөрийн гараар гэртээ нэг зүйл хийж тавиад тэрийгээ харж суух тэр мэдрэмж, тэр сэтгэл ханамжийг өөр юутай зүйрлэн хэлэхээ би сайн мэдэхгүй байна. Тэгээд ч тэр үү би гэртээ нэг ч ханын чимэглэл аваагүй бүгдийг нь өөрөө хийнэ гээд:) Хийсэн зүйлсийн зарим маань урлан дээр очсон болохоор дахиад л хэдийг хийх хэрэгтэй болсон. Хийсэн тэр зүйл чинь хэдий жаахан, хэтэрхий агуу байх нь сонин биш харин чиний сэтгэлд хүрэх мэдрэмж яг адилхан байдагт л хамаг утга нь оршдог байх.

 ...Ноднин гэрээрээ голын эргээр салхинд гарахдаа газар хэвтэх мөчрүүдээр гэрээ чимье гэж бодоод түүж авчран шилэн саванд хийж нэг хэсэгтээ л гэртээ тавьж болж буй үйл явдал, баярт зориулан чимэглэдэг байж билээ.

Хөөрхийс хүүхдүүдийн гараар нэлээдгүй цөөрсөн болохоор өөр зүйл хийе гэж бодоод ханын чимэглэл хийхээр шийдсэн юм. Тэгээд хамгийн анхны бүтээл маань Гоолингоо хэмээх олон нийтийн сүлжээний талбарын ӨХ буланд тавигдсан юм. Тэрхүү бүтээлээ би Гоолингоог ажиллуулдаг хөөрхөн бас хөдөлмөрч охидуудад зориулан тэдэнтэй хамт сууж хийсэн.

Магадгүй та бүхний зарим нь харсан байх аа. Хананд дэлгэрэх сакура цэцэг үнэхээр амжилттай 3-н хэмжээст төсөл болсон.

Харин саяхан хүүхдүүдтэйгээ хамт зарим мөчрөөр нь энэ ханын чимэглэлийг хийсэн юм. Тус болох болов уу гээд дэлгэрэнгүй тайлбар зургийн хамт орууллаа.

1. Эхлээд суурь хавтангаа бэлдэнэ. Энэ нь юу ч байж болно. Хатуу хайрцаг, модон болон хөөсөн хавтан гээд л хананд тогтоож өлгөж болохуйц хавтан юм. Түүнийгээ даавуугаар бүрээд халуун цавуугаар нааж тогтооно. Дараа нь мөчрүүдээ том жижгээр таслаад модны хэлбэр үүсгэн халуун цавуугаар тогтооно.

2. Ногоон өнгийн эсгийнүүдээр навч хайчилж бэлдэнэ.

3. Хайчилсан навчнуудаа нэг бүрчлэн мөчир дээрээ халуун цавуугаараа тогтоогоорой. Халуун цавууны халуун тусаа гэж энэ дээ:))))

Хэнд ч хэрэггүй, хэзээ мөдгүй хугаран, хувхайрч алга болох эсвэл хэн нэгэнд халуун илч болох гэж хэрэг болон галд өртөх байсан тэр мөчрүүдэд дахин амьдрал бэлэглэсэн гэж бодохоор танд таалагдсан бизээ. Магадгүй та удахгүй нэг салхинд гарангаа газар сул унасан мөчир түүх байх тэгээд ингэж чимэглэх байх. Тэр сайхан урлалд чинь амжилт хүсье:)

Хайрыг түгээх урлал минь!

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Чамаар бахархаж байна шуу . нээрээ л 3 хэмжээст ханын чимэглэлууд байна даа янзтай .

Цэцгээ

За баярлалаа. Гэртээ хийгээд үзээрэй:)

Tsendee (зочин)

Sain baina uu

Sayahanaas chinii blog ruu ordog bolson uneheer huurhun sanaa avahaar zuil olon baina. Bidend chin mash ih bolomj bdag yum baina. Odoo ohiduuddaa bolon uurtuu usnii boolt havchaar zergiig yanz bureer hiij ugdug bolson. Uneheer uuriin garaar buteesen zuilee harj suuh saihan medremj turdug yum bn. Ene muchirnuud ch bas gaihaltai boljee. Muchir tuuh ajiltai bolloo do. Hiij buteej baigaa zuilee busadtai huvaaltsaj baigaa chamd mash ih bayarlalaa.

Zulaa (зочин)

Sn bn uu uran busgui mini. Ene uneheer ih taalagdlaa. Hiij uznee

ochmaa (зочин)

uneheer goy ymaa negiig bodmoor l ym bn amjilt husiy tanid bi zaaval hiinee tanai delguureer ochnoo

Цэцгээ

Цэндээ: Сайн сайн уу, блогоор маань зочилдог болсонд нь маш их баярлалаа. Тийм шүү өөрөө хийж хийснээ хэрэглэх шиг сайхан зүйл үгүй. Чамд амжилт хүсье :)
Зулаа: Баярлалаа тэгээрэй :)
Очмаа : Маш их баярлалаа. Тэгээрээ. Хэрвээ уулзах хүсэлтэй бол урлан дээр ирж болно шүү. 99080947-р холбогдоорой :)

lkham (зочин)

Сайн байна уу? Цэцэгээ, Чиний бүтээлийг Монгол ТВ -р үзэж мэдэж авсан юмаа. Тэгээд блог руу чинь ороод үзсэн чинь ёстой гоё бүтээлүүд хийдэг бүсгүй байна. Чамаар бахархаж бна. Ийм мэдрэмжтэй бүсгүйчүүд олон болоосой гэж хүсэж бна. Чамд баяр хүргэе эгч нь.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)