Хэрэглээний Урлал : Өсөх тусам таарна:) Өмсөх тусам томорно:))

Өсөх тусам таарна:) Өмсөх тусам томорно:))

Би блогоо анх нээж байх үедээ хамгийн түрүүнд хүүгийнхээ багадсан хувцсыг хэрхэн удаан өмсгөж болох талаар бичлэг оруулж байсан юм. Энд орж үзээрэй. Харин одоо яг тийм нэгэн арга гэхдээ бүр илүү сайжруулсан арга оруулж байна. Ахын хувцас дүүд очдог нь жам юм хойно тэр хувцсыг яаж удаан өмсүүлэх нь ээжийн арга билээ:))

Хүүхэд жаахан байхдаа үргэлж хувцсаа хамгийн их өмсдөг болохоор тийм хувцасны багадаж урагдах нь барагдашгүй их байдаг нь нууц биш.

Тэгвэл тийм хувцсыг яаж том болтол нь өмсүүлж болох талаар нэгэн санаагаа хүргэж байна.

Хүүхдийнхээ урагдсан болон багадсан үргэлж хувцасны доод талаас нь тэгшхэн тайрч хасна. Ийм хувцас үргэлж хөл нь цоорчихдог шдээ. Тиймээс хөл хэсгийг тайрч аваад тайрсан хэсгийн ерөнхий хэмжээгээр дараах байдлаар хэсэгчлэн эсгэнэ. Залгах даавуу чинь хуучин өмсөхгүй эсвэл урагдсан хувцасны бүтэн хэсгийг ашиглахад болно. Би нэг аавын цамцаар өмд хийгээд үлдсэн хэсгийг нь бага хүүгийнхээ хувцсыг томосгоход ашигласан байгаа.

Түрүүг нугалж оёод зургийн дагуу нэг талыг нь ухаж авна.

Хамар хэсгийг ухсан хэсэгтэй нийлүүлэн залгаж оёно.

Одоо улаа нөгөө хэсэгтэйгээ залгаж оёод мурилзаг оёдлоор захлан оёно.

Залгах хэсгээ оёж дуусаад хувцасныхаа түрүүнд залгаж оёно.  Залгаж оёхдоо шууд дээр дээрээс нь давхарлаад оёвол амархан байх болно. За ингээд л нэг хувцсыг хэдэн удаа уртасгаж хэрхэн удаан өмсүүлж болох нь таны мэдэх хэрэг боллоо.

Хүү маань нэг удаа ээж та яахаараа дандаа аавын цамцаар юм хийж байдаг юм бэ гэж асууж байна аа. Тэгсэн бодоод байсан чинь би нээрээ л өөрийнхөөсөө илүү нөхрийнхөө цамцыг "хашраадаг" болж таарлаа. Үгүй тэгээд дахин ашиглахад хамгийн тохиромжтой юм яахын аргагүй аавын цамц байдаг юм уу даа. Би өөрийнхөө цамцаар юм хийх гэвэл өмдний нэг гуяа л гарна шүү дээ хэхэхэ. Тиймээ, би ААВЫН ЦАМЦ-нд хайртай болохоор түүнийг магтан дуулж алдаршуулмаар байна аа:)))

Оёж урлаж суух зав бага олдог ч гэсэн олдсон тэр цагтаа оёж л суух шиг сайхан зүйл алга даа.

Зуны үйл арвин байг:)

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

аавын хувцас ч ээлтэй сайхан шуу бид 2 бас аавын цамцнаас шомбодоод нэг юм хийж сууна :))

Цэцгээ

Гоёээж: Тийм ээ, сайхан санагдаад байдаг юм. Болж л өгвөл цамцнаас нь шүүрэх гээд л зэмлүүлнэ шүү дээ хэхэ:)

saihnaa (зочин)

aaviin heden tsamts huugiin honjil boloh geed huleej baigaa daa hehe.

goyeej

Сайхан наадаарай :)

Цэцгээ

Сайхнаа: Хөөрхөн юм аа. Гоё хөнжил болно доо:)
Гоё ээж: Баярлалаа! Сайхан наадсан биз дээ:)

Завгүй eej

За охид ажилдаа шамдацгаажээ. Та нар маань сайхан наадсан биз ээ. Охидыг ажиллаад эхлэхээр ээж нь бас дагаад л намирчихна шүү дээ.Урагшаа залуус аа...

Үнэн үг

Би нь өмд хэсгийнх нь түрийгээр тайрч авч байгаад дунд нь залгаас хийгээд уртасгачихдаг байсан ш д : Р

Цэцгээ

Завгүй ээж: Хэ хэ тэгсэн байна аа. Би сая л тайлан балансаа дуусгаад одоо юу хийх вэ гээд л байж байна:)
Үнэн үг: Аанха сайхан арга байна шүү. Хөл нь цоороогүй бол тэгээд томсгочихсон нь дээр юм байна:)

Сарнай (зочин)

Гоё зүйл сурлаа.Баярлалаа.Илүү ихийг заагаарай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)