Хэрэглээний Урлал : 5000-н төгрөг

5000-н төгрөг

Саяхан нүүр ном дээр олон хүний мэдэх нэг эгч хүүхдийн хувцасны үнэ хэрхэн өссөн талаарх бичлэг оруулсан байхыг үзээд блогтоо оруулах гэж бэлдээд оруулж амжихгүй байсан бичлэгээ дуусгаад орууллаа.

Чи 5000-н төгрөгөөр хүүхдэдээ юу авч чадах вэ? Хоёр ширхэг оймс уу эсвэл хямдарсан нэг цамц уу? Мэдээж олигтой зүйлс олдохгүй байх. Гэхдээ 5000-н төгрөгөөр чи хүүхдүүдээ бас өөрийгөө ч хувцаслах боломж бий. Тэр боломжийг би чамд харуулахыг хүслээ.

Би дэлгүүрээс нэг метр даавууг 5000-р худалдаж авсан. Тэгээд гэртээ ирээд өөрөө эсгэж бэлдэн хувцас хийж эхэлсэн. Энэ цуглуулгаа "ДАЛАЙД" гэж нэрлэнэ ээ хэхэ.

Эхлээд охинд маань хамгийн их хэрэг болоод байгаа нимгэн өмд хийлээ. Суналттай зөөлөн даавуу болохоор дэлгүүрээс хорин хэдээр авах болдог өмдүүдийн дэргэд хэтэрхий сайхан болсон.

Дараа нь хүүдээ энэ цамцыг хийсэн. Зун өмсөх болохоор ханцуйгүй бас даавууны хээнд нь захируулаад энгэрт нь хясаа товчоор чимэглэсэн урлалын эсгийгээр завь хийж өгсөн. Тэгээд ар талын хормой хэсэгтэй нэг ийм загас усанд аа яваа.

Дараа нь бага хүүдээ ийм малгай хийж өгсөн. Бас л хөөрхөн хясаан товчин нүдтэй эсгий загасууд байгаа.

Бас л бага хүүдээ ийм өмд хийж өгсөн. Ахынх шигээ хөөрхөн завьтай.

Тэгээд дараа нь үлдсэн даавуугаар ээждээ ийм майк хийлээ.

 

За ийм л байна. 5000-н төгрөг бараг 100000 төгрөг болж уу:Р

Хүүхдүүдээ дагуулаад хийсэн хувцсаараа ижилсүүлэн дагуулж явах тэр мэдрэмж сайхан бас урамтай. 

Эцэст нь та бүхэн эдгээр хувцаснуудаас хамгийн их таалагдсан оёхыг хүссэн нэг хувцсаа энэ бичлэгийн доор сэтгэгдэл үлдээн бичээрэй. Хамгийн их санал авсан тэр хувцсыг хэрхэн хийх талаар бичлэг бэлдэж оруулна. Ээжүүд бүгд оёдог байсан бол хүүхдийн хувцас үнэтэй байхгүй ч байсан юм билүү хэн мэдлээ:)

Үйл нь уран ээжийн үрс нь ганган байг:)

start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

ёстой уран , ухаантай бусгуй шуу . Ээжийн майкыг хийж сурмаар байна , хуухдуудийн хувцас бугд гоё болжээ гэхдээ омдний заавар блогт чинь байгаа шд ( би даган дуурайж оёж л явлаа :)) ) . ганц 2 майк оёод омсчихмоор ч санагдаад явчих шиг .

заяа (зочин)

Би ч гэсэн майк оёож сурмаар байнаа. Захыг нь оёож чадахгүй байгаа болохоор тэрийг нь сайн заагаад өгөөрөй.

Туул (зочин)

Сайн уу? Их бүтээлч бүсгүйчүүд байх юм аа гэж өөрийн эрхгүй бодогдлоо. Уран гартай ээж байна шүү. Би бас юм оёх их дуртай. Гэртээ үүднийхээ цонхонд хөшиг оёх, ширээний бүтээлэг хийх гээд даавуугаа бэлдчихсэн. даанч оёдлын машин байдаггүй ээ ккк. Заримдаа эгчийндээ юмуу, хадам ээжээр гуйгаад юмаа оёулчихдаг юм. Ойрноос өөртөө оёдлын машин авах гээд бодоод байгаа.ТВ шопоор рекламдаад байдаг жижиг хөөрхөн машинууд хэр бол? Та ямар оёдлын машин хэрэглэдэг вэ? Хаанаас гайгүй боломжийн үнээр сайн оёдлын машин авч болох вэ?

цацаа (зочин)

би ч бас майк оёж сурмаар байна.гэхдээ бүгдээрээ гоё юмаа нээрээ л 100 байтугайг хэмнэх юм байна. хүн хэлхээс нааш гэж үнэн үг шүү

Үнэн үг

Энэ "Далайд"-ийг хараад л бүр дурлаад байсан юмаа. Хүүдээ оёсон ханцуйгүй цамц нь их хөөрхөн юмаа. Би бас Гоё ээжийн хамтаар чамайг дагаж дуурайгаад өмд хийгээд сурчихсан хүн байнаа : )

saraa (зочин)

hi tanai bl0g00r aylah g0e shvv bvgdiig ni hiij surmaar l sanagdaj bn. ghdee iim g0e b0l0mj 0ld0j bgad bayrlalaa ali negiig ni hiij surah ni bn sh de bvsgvichvvdee bi udahgui hvvgiinhee dvvg gargah gj b0l0h00r hvvhdiin umdiig ni ilvv s0nirh0j bn.

Цэцгээ

goyeej: За баярлалаа. Саналыг нь хүлээж авлаа. Одоогоор түрүүлээд л явж багаа юм байна:)
заяа: За ойлголоо:)
Туул: Сайн сайн уу, блогоор маань зочилж байгаад баярлалаа. Та ЦОХ дэлгүүрээр зочилоорой. Тэнд Бродер брэндийн сайн чанарын оёдлын машинууд зарагдаж байгаа. Үнэ ч боломжийн. ТВ дэлгүүрээс машин авсан хүмүүс 1 сар л хэрэглэдэг юм билээ. Тэгэхээр та тэгэж мөнгөө дэмий үрээд хэрэггүй болов уу. Асуух зүйл байвал 99080947-с асууж болно оо:)
цацаа: За ойлголоо, Тийм шүү:)
Үнэн үг: За тэгүүл хүүгийн хийсэн ханцуйгүй цамцанд санал өгсөн гэж ойлголоо шүү:)
saraa: Баярлалаа Сараа, саналыг нь хүлээж авлаа:) Нээрээ өмд хийх заавар блог дээр байгаа шүү. Яг ийм болохгүй ч нэг хийгээд үзчихвэл аяндаа дараагийнх нь ойлгомжтой болно:)

fiona (зочин)

ter maik, nadad ih heregtei ed bn

буянаа (зочин)

сайн уу үйлчин бүсгүйчүүд минь ээ би саяхан танайхаас оёдлын машин авсан ойр зуурын юм аа хийж бгаа их сайхан машин бна лээ их таалагдсан харин надад охидын өмд майк хоёр таалагдлаа өмдний заавар хаана бга юм бол

khaliunaa (зочин)

hi, cecgee egchee. maik taalagdlaa oej surie l daa.

goyeej

тэр ТВ шопын оёдлын машин нээрээ нэг сар болоод л миарсан шуу , манайд одоо зай эзлээд л байж байна , засвар ч авахгуй шал дэмий .

saikhnaa (зочин)

Sain bnuu ta, bi tani yriltslagig anh zuragtaar haraad l ymar mundag hodolmorch egch ve uulzaj goe goe ym zaalgah ymsan gj boddog blaa. Sayhanaas iim blog bdagiig medej tanias suraltsah bolsondoo taatai bna. Deerh bvteelvvd bvgd goe boljee. Eejiin maik, hvvgiin maik 2g oej suray

мөнхтуяа (зочин)

хүүгийн өмд, майк 2 лаг гоё юмаа та ёстой уран эгч юмаа

мөнхтуяа (зочин)

танай блогийг саяхан мэдсэнээс хойш өдөр болгон өөр гоё юм хийсэн болвуу гээд байнга ордог болсон шүү, би саяхан хуримаа хийсэн блохоор манайх шиг шинэ айлд хэрэгтэй юм их байн лээ зүүний хатгуур,бариул с эхлээд л цэвэрлгээний алчуураар хийсэн бүтээлүүдийг хийсэн гоё харагддаг юм байн лээ тантай заавал очиж уулзаж хийсэн юмаа үзүүлнэ, яг танийх шиг гоё хийж чаддаггүй энэ тэндээ алдаа их байнлээ,ккккк гэхдээ хичээгээд гоё гоё юм их сурна танд маш их баярллаа бид бүхэнд ур ухаанаа харамгүй хайралдагт амжилт аниа

saraa (зочин)

0r0in mend yunii umnu tanid bayrlalaa gej helmeer bn bi t0day heregleenii alchuuraar hiisen shireenii bvteeleg tsetseg h0eriig hiij vzlee tsawuu naalddag gylgar ni dutuu bsan ch ashtaihan t0gt00g00d vneheer g0e b0ll00 Manai geriin shiree vneheer g0e haragdaj bn 0r0i hani mini ajilaasaa ireed bayrlah bhaa

tsolmon (зочин)

sainuu ajilsag bvsgvi mini bi 1 yum asuuh gesen yum ene sunadag materialiig yamar oyodliin mashinaar yamar utsaar oydog we helj uguuch

Цэцгээ

Сайн уу, та нартаа бүгдэд нь их баярлалаа:) Өмдний зааврыг заавар гэсэн хэсэг рүү ороод үзээрэй. Харин энэ материалыг их дэлгүүрийн баруун хаалганы тэнд байдаг даавууны дэлгүүрээс авч байсан. Ийимэрхүү суналттай даавууг ердийн утсаар оёж болно. Гол нь зүүгээ нарынхан зориулалтын зүү сонгох хэрэгтэй. Ball point гэсэн бичигтэй байдаг. Ихэвчлэн 70-80 дугаартай байдаг. Бас нэг арга нь оёх үедээ улаа нэг гараараа бага зэрэг хөндийрүүлэ байгаад жигд гишгээд оёвол сунадаггүй юм шиг санагддаг. За амжилт хүсье:)

Ука (зочин)

үнэхээр мундаг юмаа. Би ч бас юм оёх дуртай. Амжилт

ивээл (зочин)

Үнэхээр мундаг юмаа. Танаас сурах зүйл их бна даа

ивээл (зочин)

Үнэхээр мундаг юмаа. Танаас сурах зүйл их бна даа

mongvvsh (зочин)

sainuu egchee ta iim goe daawuu haanaas 5 aar awchihwaa goe daawuutai gazr haaguur bna zaaj ogooch. mash hergtei bna hariu zaawal bicherei

batir

сайн уу. уран бүсгүй минь. Гайхалтай сайхан санааг үргэлж өгч байдагт чинь эрэгтэй гэлтгүй би ч бас баярладаг шүү. Жич: Нялх биетэй юм оёоод л байгаа юмуу даа................

Цэцгээ

Ука: Баярлалаа, үйл нь уран байг:)
Ивээл: Баярлалаа амжилт хүсье:)
Mongvvsh: Би энийг их дэлгүүрийн баруун талын хаалган дээр байдаг даавууны дэлгүүрээс авсан. Намайг авах үед жаахан байсан одоо бараг дууссан байж магадгүй юу ч гэсэн очоод үзээрэй. Адилхан мөртлөө хээ нь өөр бас байсан.
Батир: Сайн сайн уу, мааш их баярлалаа. Үргэлж зочилж урам хайралдагт нь бас анхаарал тавьдагт нь талархалъя:)))) Одоо нялх биш болсоон:P

tuvshin (зочин)

vneheer ynjtai bi bas hiij surmaar bn aa
tanii blogiig onoodor l olood unshij bn bi gadaadad bdag l da bi neheh durtai bi gertee ohinoo hardag tegeed hoorhon yum hij ogmoor sanagdaad net uhaj bgaad tanii blogiig olloo vneheer saihan uran yumaa
tand amjilt hvsie

хишгээ (зочин)

надад малгай таалагдлаа.хийж сурмаар байнав чамд амжилт хүсье

Эдди л байхгүй юу!

Хөөх, үнэхээр гайхалтай! Ингэхэд яагаад эрчүүддээ огт юм хийгээгүй юм бэ? хэх.

Золоо (зочин)

Ямар авъяастай ээж вэ мундаг юмаа. Гэр бүлд нь аз жаргал хүсье.

solongoo (зочин)

tanaih haana bdag yum ochij surch bolohuu

Macho (зочин)

Ta ih uran yumaa, saihan ch ym. Nadad asuuh zuil bnaa. huudee oyson geh maiknii zahiig yaj hiiwee? Bi podwolk hiih geheer zahiig n yaj hiih uchraa neg l olohgui ywnaa

Цэцгээ

Та нартаа бүгдэд нь баярлалаа. Ойр зуур асуух юм байвал урлан дээр ирээд асууж болно. Хүсвэл сургалтуудад суусан ч болно оо.

Зочин

айн байна уу таны бүтээлүүд болон блогийг нэг нэгэнгүй үзэж сонирхлоо.Үнэхээр бахархмаар юмаа.Би бүр унтаж ч чадахгүй гэртээ хүүхдүддээ өөрийнхөө гараар юу хийх вэ гэж бодогдоод байдаг боллоо танд маш их баярлалаа.Надад үнэхээр их эрч хүч өгч байна.Бид чинь угаасаа нүүдэлчин ард түмэн бүх зүйлээ өөрсдийн гараар хийж өмсөж эдэлж хэрэглэж ирсэн шүү дээ.Энэ уламжлалыг маань сэргээж хөгжүүлж байгаад дахин баярлалаа.танд амжилт хүсье.

HANDAA (зочин)

URLAN CHINI HAANA BDAG VE BI OCHIH HUSELTEI BNA TSAASHDAA CH GESEN HOLBOOTOI BMAAR BNAAAA BAS ENE DAAVUUNAADAA HAANAAS AVDAG YUM BE

oyunaa (зочин)

yamar hoorhon yum be estoi mundag yuma bvgd hoorhon yumo.

Санжаа (зочин)

Ажилсаг уран бүсгүй чамд амжилт хүсье Тэр ээждээ хийсэн майк чинь таалагдлаа

oyundalai (зочин)

yAMAR GOY YUM BE bi bas yag iim sonirholtoi oyj bol chaddagiin esgeh tal deer ih muu onoodor ohindoo huvtsas hiij goh geed esgej chaddaggui haij bgad ene goy zuiltei taarlaa mash ih bayrtai bna

Sora (зочин)

daashinz ih olon ynz bdag zarimih n hunias nugalaasin uchrig sain olohgv ymaa goe daashinzni esgvvr oruulaach pls

davaa (зочин)

sain bna uu? tani blogiig sayahan olson yum. suuliin 3 udur buyten ehnees ni avaad negiig ch orhilgui uzej unshij bna. ih taalagdaj bas bagshtai bolsondoo bayartai bna. bas zarim zuiliig hiigeed ehelsen shuu. daanch minii mashin gologdood bna. mashin zahialmaar baina. bas huuhdiin huvtsas hiisen ene daavuug haanaas avdag ve? manaih aimagt bolohoor esgii, daavuu geed er goyo material olddoggui yum. hotoos zahij avmaar bna. tand eruul enkh, az jargal, amjilt buteeliig husie. uur olon zuil hiigeerei. surmaar surmaar bas dahin surmaar bna.

sainaa (зочин)

eejiinhee maikiig oruulaach, sunadag utsaar oyodoguu?

Хонгороо.Байнгын уншигч

ooooooo yasan hoorhon ym bee.mundag ymaa hvvhedtei bolhooroo tanishig iim mundag eej bolnooo :) hvvheddee ooroo huwts hiij ogood l goe sanagdachihlaa :)

Цэцгээ

Сайн уу, та нартаа баярлалаа. Асуух зүйл байвал 99080947 гэсэн утсаар холбогдоорой. Иймэрхүү даавуу зах болон даавууны дэлгүүрээр байгаа.

gerlee (зочин)

sain baina uu blogiig unshlaa mash taalagdlaa bayrlalaa bi bas oyh sonirholtoi bi 3 huuhedtei tegeed oyj amijdaggui sh de xe xexe ta mundag buteelch busgui yumaa tanid amijilt amidrald n az jargal husey mash ih sanaa oij awlaa dahin bayrlalaa

kh.Deegii (зочин)

ohinii omd taalagdlaa

сара (зочин)

их уран юмаа танай блогт орох дуртай шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)