Хэрэглээний Урлал : Эрдмийн их далайд аялах үрсдээ:)

Эрдмийн их далайд аялах үрсдээ:)

Хүү чинь охин чинь сургуульд орох гэж байна уу эсвэл сурдаг уу? Хичээл орох болохоор хичээлийн хэрэгслүүдийг нь цуглуулах гээд л бөөн ажил болдог доо. Тэгвэл одооноос эхлээд надтай хамт бэлдээрэй. Үгүй ээ, дэлгүүр хэсэж болсон болоогүй зүйлс цуглуулж биш шүү. Хийж болох бүхнийг нь энэ хоёр гараараа, ээж аавын сэтгэлээрээ урлаж бүтээж өгөөрэй:) Энэ бүхний эхлэл болгоод бас үлгэр болгоод би нь хийсэн зүйлсээ та нартаа санал болгож байхаар болж байгаа. Дуурайж хийхэд хэцүү байвал холбогдох сургалтууд нь ТӨХӨМ урлан дээр явагдах болно.

Ингээд миний хийсэн эхний зүйл бол мэдээж ЦҮНХ

Хүү минь чи удахгүй эрдмийн их далайд аялна. Яг л энэ загас шиг:)

Ээж нь  хүүдээ хайраа бас сэтгэлээ шингээж энэ цүнхийг урлалаа.

Хүү минь чи хүнд гэлтгүй үүрч

Хүрч болох бүхэндээ хүрээрэй!

Доторхыг нь дүүргэхээ ээж нь мэдье тархиа дүүргэхээ үр минь мэдэг ээ! 

Бүх зүйлд нь ээжийнх нь сэтгэл шингэсэн байгаа.

Ер нь ч тэгээд үр хүүхдэдээ хийж өгсөн зүйлсээс л хамгийн сайхан мэдрэмжийг амсах юм даа. Бид тэдэндээ хамгийн их сэтгэл гаргаж, хамаг бүхнээ зориулахыг хичээдэг. Тэр ч утгаараа тэдэндээ зориулж хийсэн бүхэн маань бидний амьдралыг улам утга учиртай болгодог биз ээ.

Үрсдээ зориулж урлаарай:)

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

энэ сайхан энергитэй цунхний эзэн эрдэм мэдлэгийг сайн сурах нь лавтай . Дэлхийд ганцхан хувь :)

Болорхон

Ёооо ямар гоё оёооо вэ мэргэжлийн юм шиг л болж. Цорын ганц бүтээл. Хүү чинь аймар маадгар үүүрч явах бхдаа кк

Үнэн үг

Ёстой хөөрхөн юмаа. Нээрээ л ээжийн хайр шингэсэн энэ цүнхээр дүүрэн онцтой дэвтрүүд аялах байх даа. Сурлагын өндөр амжилт хүсье.

Цэцгээ

Гоё ээж: Хэхэ за баярлалаа:)Эрдэм ном сайн сургахын тулд ээж аавын зүтгэл бас байна аа тээ.
Болорхон: Их баярлалаа:)Харин тийн хэзээ үүрэх юм бэ гээд л асуугаад байгаа.
Үнэн үг: Баярлалаа, танайханд бас сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье:))

bentelbell (зочин)

мундаг юмөө, ийм гоё оёдог юм бол худалдаж аваад ч юухэв. Чадахгүй болохоороо тэгээд худалдаал авахымдөө

ssss (зочин)

eejiinxee xair dyyren tsynx yyrsen xyyxed sain xyn bolno doo. eejyydee bygdeeree xyyxdyyddee tsynx urlax uxaanig demjie.

энхтуул (зочин)

Сайн уу маш гоё болжээ хийж үзмээр бнаа. Эсгүүрийг нь файлаар авч болох болов уу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)