Хэрэглээний Урлал : Банзал оёх заавар

Банзал оёх заавар

Зун болсон болохоор хөөрхөн охин, гүнжхэндээ зориулан нээх хөөрхөн дэрвэгэр хормойтой банзал хийж өгөөрэй гэж энэ зааврыг оруулж байна.   

Хэрэгтэй зүйлс:

70:70см-тэй даавуу (ойролцоогоор)

Эмжих тор болон тууз

Өргөн бохиг(pезин)

Оёдлын машин

Хайч

Тор болон даавуутай адил өнгө дагуу утаснууд

Хийх арга:

1. Даавуугаа 4 давхарлан нугална. Битүү булангаас бэлхүүсний тойргийг 4 хуваасан хэмжээсээр хагас тойрог зуран хайчилна. Харин банзалын уртаар тойргийн хагас голчийг тодорхойлж эсгэнэ. Энэ эсгэлтийг нар эсгэлт эсвэл дугараг эсгэлт ч гэж нэрлэдэг юм билээ.

2. Даавуугаа дэлгэхэд ийм харагдана. Хоёр тал нь ширээний хажуугаар унжиж байгаа болохоор дугараг харагдахгүй байна аа:(

3. Хормой хэсгийг цааш нь нарийнхнаар битүү эмхэрдэж индүүднэ. Муу оёдлыг сайн индүү гэдэг шиг энд чамд сайн индүүдлэг сайхан оёдлыг гаргахад тусална.

4. Нэгэнт эмхэрдэж индүүдсэн болохоор аль ч талаас нь оёсон их амархан болсон байгаа. Хэрвээ тор болон өөр оруулга хийх гэж байгаа бол дотор талд нь бариад аль болох нээх таталгүй сулавтархан эмжиж оёорой. Торон эмжээр хийж байгаа бол заавал залгах гэлгүй эхлэл төгсгөлийг зөрүүлж оёход л болно.

5. Одоо бэлхүүсний тойрогтой адилхан урттай даавууг бохигийн өргөн дээр оёдлын зайг 2 дахин авч нэмсэнтэй тэнцэх өргөнтэй эсгэж залгаж оёно.

6. Залгаж оёж дуусахад харагдах байдал нь доор зураг дээр байна. Харин энд нэг зүйлийг хэлэхэд бэлхүүсний манжетикаа нэг талыг нь даавууны ин буюу сэмэрдэггүй талаар нь хийвэл зүгээр.

7. Одоо манжетикаа бохигын өргөнөөр цааш нугалан өнгөн талаас нь оёно. Ингэхдээ мулт оёгдохоос сэргийлж хатгуур зүүгээр тогтоохоо мартаваа.

Дүү маань энэ Микки-тэй цамцыг охинд маань бэлэглэсэн юм. Би анх хараад л энэ цамцтай өмсөх ийм банзал хийж өгнө гэж бодсоноо одоо л биелүүлж байна. Жаахан оройтсон бол цамц нь багадах байж:))

Энхрийхэн минь, хонгорхон минь

Эргэ, эргэ, эргэ эргэлдэн бүж

Бүж, бүж, бүж бүхэл өдөржин наад

Наад, наад, наад наран жаргатал тогло:)

Сандаалтай нь санамсаргүй хосолчихсон:P

Үйлчин ээж минь чи одоо хайч даавуугаа аваад оёдлын машиныхаа ард суух л үлдлээ:)

Үйл нь уран байг!

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Завгүй eej

zia hamgiin turuund orj uzlee yasan huurhun boloo ve.Uran busgui yum aa.Ohind n huurhun zohij shuu.Moogiigoo jaahan bol hiij ugohgui yu kkkk Uil n uran baig ee

Сафо

би өөртөө хийж өмсөхөөр шийдлээ хэхэ

Цэцгээ

Завгүй ээж: Баярлалаа танд:) Таны ч гэсэн үйл уран байг!
Сафо: Хэхэ, за тэгээрэй:)

Үнэн үг

Ёстой хөөрхөн болдог юм байна ш дээ. Баярлалаа хө. Нээрээ л өөртөө ч хийчихмээр л юм байна.

Оогий (зочин)

Гое юмаа

оройтсон зочин (зочин)

гоё юмаа. 2 охиндоо ижлээр нь хийж өгнөө. чадах болвуу. би ч үйлэнд муу хүн дээ

chantsaldulam (зочин)

iim goy buteeluud hiij bidend uzuuldegt talarhaj bnaa amjilt husie ee

mainbayar (зочин)

wow tanii hiisen zuils mash ih taalagdlaa. tsaashdaa tanai bologoor bnga zochilj bnaa. amjilt husie. ajilsag busguidee

mina (зочин)

Wooow gunjdee hiij ognoo.ih unetei avch ogsonoos oorsdoo hiij ogvol kaiftai uym bna.surgaltand chini suuh sonirhol mash ih bgaa.

naraa (зочин)

ийм блог байдгийг өчигдөрхөн мэдлээ. Үзээд үзээд үнэхээр ханахгүй өглөө ирээд л нээгээд сууж байна. Дүү охиндоо эргэдэг юбка оёх гэхээр яаж оёхоо мэдэхгүй байсан юм. Дүүдээ оёчихоод гоё болбол өөртөө оёно оо.

sarnai (зочин)

uneheer ih taalagdlaa tsaashdiin buteeld chin amjilt husey

handaa (зочин)

mundag yumaa bi yum oeoh chin huseltei zaaval huvtsas hudaldaj avahguigeer uuriin hussen zagvaraar hussen material hussen huvtsass hiij umsuh yumsan gej ih boddog esguuriin talaar ymar ch medleg medeelel bhgui har argaar l za neg iimerhuu l yum bdagdaa geed l oehoor dajgui ni ch dajgui boldog yum l gehdee terendee 100 huvi itgeltei bdaggui yumaaa uchir ni esguur maani yag zuvuu gedegt l bgam chamd mash ih bayrlalaa bas nad shig uil hiih durtai eejuud ohiduud bdag l. magadgui chi group uusegvel yasiin tegvel bi shuud ehend ni shuu. kkk aan herev gruoptei bol bi negdmeer l bna kkk. 7 honogtoo bish yumaa gehed sardaa neg uulzaad tal talaasaa uursdiin chaddag zuilee busaddaa zaaj uguh talaar medleg medeelelee soliltsoj bval goe l bna hariu bicheerei nzaaa

so (зочин)

saihan sanaa bn uran hun ymaa ta.amjilt husii.nadad mash saihan sanagdlaa bayrlalaa.

enkhtsetseg (зочин)

uneheer mundag yumaa bi odoonoos l huwtsasaaraa yum hj ohinddoo omsgoh sanaatai say neg omd hj ogson podwolkooroo kk yahaw oortoo l dajgui bolson odoo bs neg podwolk bnaa yaj plate hj ogoh we gd neg l uchriin olku haraad l bjn daa tand amjilt

Namjilmaa (зочин)

Bayrlalaa ih saihan blog baina zochilj demjij bainaa

Цэцгээ

Сайн уу та нартаа хариулалгүй удсанд уучлаарай. Бүгдэд хариулах завгүй байгаа тул 99080947 гэсэн утсаар холбогдоод асуух зүйл байвал асууж байгаарай. Эсвэл Цэцгээ Энхжаргал гээд Facebook хаягаар холбогдож болно,

чулуунхүү (зочин)

хүссэн загвараа олж харлаа. их баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)