Хэрэглээний Урлал : ӨХ: ХӨӨСӨӨР тоглоорой:)

ӨХ: ХӨӨСӨӨР тоглоорой:)

Хүүхэд гэлтгүй томчууд бид хүртэл хөөсөөр тоглох дуртай байдаг шүү дээ. Тэгээд заавал дэлгүүр гарч хөөс авч мөнгөө үрэлгүй гэртээ гэрийн аргаар хөөс хийгээд хүүхдүүдээ тоглуулвал хүүхдүүд чинь чамд хичнээн их баярлах болоо:) Гэрийн аргаар хийсэн хөөс нь худалдаж авсан хөөснөөс хэд дахин хямд бас эрүүл ахуй талаасаа найдвартай, цэвэрхэн аюулгүй байдгаараа давуу талтай. Би нь салхинд гарах болгондоо хүүхдүүдээ бас өөрөө тоглох гээд нэгийг хийж аваад л гардаг юм.

Танд дараах зүйлс хэрэг болно.

-  Эрдэнэшишийн шихүүс (Соrn syrup) гадуур энэ англиар бичсэн нэрээр нь хайж олоорой. Хоолонд ордог болохоор зарим айлд байж л байгаа.

- Аяга угаагч шингэн саван

- Том шилэн сав

- Халуун ус

- Уян төмөр

- Тагтай шилэн лонх

Хэрхэн хийх вэ:

-  600 мл халуун ус

-  60 мл эрдэнэшишийн шихүүс

-  60 мл аяга угаагч шингэн

600л халуун усандаа 60мл эрдэнэшишийн шихүүсээ хийж зөөлөн хутгаж нэгэн жигд болгоно.

Ингээд дээрээс нь 60мл аяга угаагчаа хийгээд маш зөөлөн хутгаж сайтар холиод хөртөл нь хүлээнэ.

Бэлтгэсэн хөөсөө хөрсөний дараа шилэн лонх юмуу тагтай савандаа хийж таглаад бэлэн боллоо.

Харин үлээврээ хийхдээ төмөр утсаа шилэн савны аманд багтах хэмжээгээр нарийхан болгож хэлбэр гарган нугалаад гадуур нь утас болон туузаар ороож өгөөрэй. Дан төмөр утас болох ч гадуур нь ингэж бүрвэл илүү их хөөстэй ус өөртөө шингээнэ.

За тэгээд одоо гэрээсээ гараад хүүхдүүдтэйгээ хамт тоглох л үлдлээ дээ. Аа тийм заавал ийм шилэн лонх үлээвэр зэргийг хэрэглэлгүй тоглоод дуусчихсан хөөсний бэлэн савыг нь бас ашиглаж болно. Би сүүлд зайгаар ажилдаг хөөсөн тоглоомонд хийж үзсэн чинь их дажгүй болж байна лээ. Хөөсөө сайн гаргахыг хүсвэл аяга угаадаг шингэнээс жаахан дусаасан ч болно.

Энэ заавар маань охид бүсгүйчүүдийн хамгийн их унших дуртай www.goolingoo.mn -д тавигдсан байгаа. Даширамд дурдахад манай Урлах ин бүлэг энэ сүлжээний талбартай хамтарч Өөрөө Хий гэсэн нэрийн доор бүтээл хийж тавьж байгаа. Гишүүдэд нээлттэй тул та ч гэсэн өөрийн ӨХ-гээ тэнд гаргаж болно гэсэн үг.

Зун дуустал хөөсөөр тоглоорой:))

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

тэнэг, мангар
soko (зочин)

энэ эрдэнэшишийн шихүүс нь хаана зардаг бол?

Цэцгээ

Соко: Хүнсний дэлгүүр болон хүнсний захаар байгаа. Жишээ нь Номин болон Далай ээж гэх мэт

huurhunuu

tegej bgaad hiinee..... kkkkk

Ariunaa ariun (зочин)

Mash ih bayarllaa,huu maani bainga hyatadiin hoos avaad l uleeh gej bgaad asgachihna,bi zugeer ayga ugaagchaar hiij ogood bolohgui bsiin,Ih bayarllaa,yostoi saihan snaaa bnaa.

mina (зочин)

Kkk huurhun uymaa.bi tanaihaar ail68chlah ih durtai bolson shuu.amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)