Хэрэглээний Урлал : Охиндоо зориулсан бэлэг

Охиндоо зориулсан бэлэг

Хүүхдийн баяр гээд охиндоо даашинз авах гэснээ болиод өөрөө хийж өглөө. Тэгсэн ноднин жил бас хийж өгсөн юм байна. Энэ бичлэг дээр байгаа. Аль эртнээс л аавынх нь нэг цамцыг ашиглаад даашинз хийж өгнө гээд загвар санаагаа нүдэндээ төсөөлчхөөд явж байсан болохоор бодож сэтгэхдээ цаг зарцуулсангүй. Харин завгүй байсан болохоор өмнөх шөнө нь сууж дуусгалаа. Захыг нь улаан утсаар гараараа шаглаж оёсон нь улам өнгө нэмж байна лээ. Улаан өнгийн торон бүс улаан өнгийн том цэцэг. Ийм цэцэг хийх их амархан шүү. Торгомсог даавууг дугуй дугуй том жижиг хайчлаад ирмэгийг нь галаар төөнөөд дээр дээр нь хайш яаш давхарлаж оёод голд нь шүр товчоор чимэглээд л болно. Харин хормойг нь захаар даавуу хайж явж байхдаа таалагдаад авч байсан хатгамалтай даавуугаар хийсэн болохоор чамин бас үнэтэй харагдаж байгаа биз:) Хормойн загварыг бөмбийлгөж гаргасан. Энэ нь загварт үргэлж байдаг чиг хандлагуудын нэг.

Дуусгаад харсан чинь нээх гоё мэдрэмж төрөөд "Маргааш хүүхдийн баяр өглөө сэрээд чи энэ бэлгийг авах болно. Ээж нь одоо унтлаа. Хайртай шүү" гээд FB хуудас дээрээ хадгалчихсан.

Загварт улаан болон байгалийн шаргал өнгө хамтдаа сайхан харагддаг болохоор аавынх нь цамц их хэргийг бүтээсэн. Бас гоё зөөлхөн болохоор миний охин шиг "гижигддэг хувцсанд" дургүй хүнд яг таарсан. Улаан тууз ашиглан үсний даруулга хийж даашинзтай нь хослуулж зүүлгэлээ. Үс нь сайн ургаж амжаагүй болохоор даруулга л хамгийн их тохиромжтой зүүлт болоод байгаа.  

"Ийм гоё даашинз хийж өгсөн ээждээ хайртай шүү..." энэ үгийг л сонсох хамгийн сайхан байлаа:)

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Болорхон

воооаав ёстой биг лайк

Болорхон

гижигддэг хувцас байхдаа яахавдээ ямар хөөрхөн юм бэ?

Цэцгээ

Болорхон: Баярлалаа:) Харин тийн жаахан ширүүн бие барьсан эсвэл шошготойгоо хувцсыг гижигддэг гээд байдаг юм. Нээрээ Болорхон би чиний блогт сэтгэгдэл үлдээж чадахгүй байгаа шүү. Сэтгэгдэл бичихдээ тоо оруулдаг байвал ямар ч блог байсан болохгүй байгаа юм. Чиний хийсэн зүйлс чинь их таалагддаг шүү. Амжилт хүсье:)

goyeej

миний охин шиг шошго уздэггуй таваариш байна даа заавал авч хаяд байж санаа нь амардаг байсан юм :)) ганган ч даашинз байна гоё ч охин байна :)

zavgui eej (зочин)

яасан хөөрхөн эд вэ.Үнэхээр зохимжтой харагдаж байна шүү.Мөөгдөө хийж өгөхсөн кккк

Цэцгээ

Гоё ээж: Хэхэ. Манай хүү бас яг тийм. Баярлалаа:)
Завгүй ээж: Баярлалаа:) Тэгээрэй, аягүй бол Мөөг танд хийж өгнө гэх байх даа:))

Болорхон

Өө зүгээрээ баярлалаа,

Харин аавын том цамцыг яаж ийм хөөрхөн эгдүүтэй хөөрхөн зөв хэлбэртэй эсгэснээ үзүүлээч тэхүү

Үнэн үг

Яасан хөөрхөн болоо вэ. Болорхоны сээгийг дагалаа. Яаж ийм гоё болгосныг хармаар л байна : ) Гижигддэг гэдэг чинь ёстой оносон нэр байна даа ккк. Би бас хаяг шошго, ширүүн материалтай хувцсанд дургүй болохоор хүүхдүүддээ өмсүүлэхээсээ өмнө өөрөө шалгаад, бүгдийг нь хуу аваад хаячихдаг юм. Харшил хүртэл үүсэх магадлалтай гэдэг юм байна лээ.

Цэцгээ

Болорхон: Өө би энийг яарч хийсэн болохоор юун зураг авах мантай. Харин иймэрхүү даашинз хийсэн хүний бичлэгийн холбоосыг өгье. http://pacountrycrafts.blogspot.com/2012/04/isabelles-bubble-dress-tutorial.html
Үнэн үг: Дээр байгаа холбоосоор орж хараарай:) Харин тийн тийм юм чинь хүүхэд байтугай том хүнд хүртэл хэцүү байдаг тээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)