Хэрэглээний Урлал : ″Хүүхэд бүрд инээмсэглэл бэлэглэе″ аян маань амжилттай болж өндөрлөлөө

2012 оны 5-н сарын 30-нд өглөөнөөс эхлээд л хүүхдүүд баярлуулна гээд догдолсон, баярлуулсан бас баярласан сайхан өдөр байлаа:) Аливаа ажлыг хийсэн бол ялангуяа олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бол ажлынхаа тайланг тавихгүй бол болохгүй шүү дээ.

Аян маань сайхан сэтгэлт уран гарт бүсгүйчүүдийн цуглартаар эхэлж тэд маань дараах зүйлсийг тус аянд хандив болгон өгсөн. Ер нь энэ аяны хүрээнд нийт цугларсан зүйлсийг нэрсийн хамт дурьдсугай:)

Оюуномин - 54 зөөлөн тоглоом, 17 том болон жижиг хүүхдийн хувцас(зарим хувцас хүүхдийн сувилалд хүргэгдсэн)

Нямдаваа - 10 уут бэлэг 5000 төгрөг (таны 10 уут бэлгийн задлаад зөндөө олон хүүхдүүдэд өөр зүйлстэй хамт өгчихсөн шүү:)

Энхтүвшин, Ганчимэг - 37 ширхэг хүүхдийн болон зохиолын ном (өөрсдөө зохиосон)

Ариунзул - 25-н зөөлөн тоглоом

Ганчимэг - 32 ширхэг үсний хавчаар (өөрөө хийсэн)

Шинэцэцэг - 3-н ширхэг хүүхдийн гутал (өөрөө хийсэн) хүүхдийн сувилалд хүргэгдсэн

Гантуяа - 5н нялх хүүхдүүдэд зориулсан уут бэлэг (өөрөө хийсэн нэхмэл бойтог, эсгий тоглоомууд) хүүхдийн сувилалд хүргэгдсэн

Гоё ээж блогын хөтлөөч - 20000 (50-н хүүхдийн чихэр ундаа шокалад авахад зориулсан)

Үнэн үг блогын хөтлөөч - 20000 (таны даалгавраар 10-н машин авсан)

Урлах ин бүлэг Золзаяа - 10000 (50-н хүүхдийн чихэр ундаа шокалад авахад зориулсан)

ЦОХ дэлгүүр - 50000 (50-н хүүхдийн чихэр ундаа шокалад авахад зориулсан)

Бид эхлээд бэлэгнүүдээ цуглуулаад эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдэд өгөхөр болгож ангилж ууталж савлаж тавьсан. Би зураг авч амжаагүй ч манайхан их санаачлагатай байж зураг хөрөг авсан байна лээ. Ялангуяа мэргэжлийн хүн шиг бүх зургуудыг авч байсан Ганчимэгтээ баярласан шүү.

ЦОХ дэлгүүр дээр нийдтээ 3-н хүүхэд ээж аавтайгаа ирсэн бөгөөд бүгдэд нь бэлэг болон хувцас өгсөн. Ингээд үлдсэн зүйлсээ 29-р тусгай дунд сургуулийн дотуур байранд очиж тэнд байдаг 1-5 ангийн 70 орчим хүүхдэд тараан өгсөн. Энэ газрыг бидэнд санал болгож өөрөө биечлэн очиж бэлэг тараасан Завгүй ээж блогын хөтлөөч Энхтүвшин эгчдээ дахин талархал илэрхийлэе. Эрдэм ном сурахаар аав ээжээсээ алс хол амьдарч, хөгжлийн бэрхшээл гэдэг нэрийн дор хамтдаа суралцаж, сайн хүмүүс болж, эх орон ээж аавдаа хэрэгтэй хүн болох гэж хичээж байгаа эдгээр хүүхдүүдэд та бүхний сэтгэлийн бэлгийг хүргэн өгсөндөө үнэхээр их баяртай байгаа шүү.

Харин үлдсэн бэлэг болох 20-д хүүдүүдийн бэлгээ Хүүхдийн сувилал хэмээх 0-3 насны гээдсэн болон өнчин өрөөсөн хүүхдүүдийг асардаг газар аваачиж өгсөн. Бүх зургуудыг та Урлах ин бүлгийн Facebook хуудсаар орж үзээрэй.

Эцэст нь дүгнэн хэлэхэд бид хамтдаа томоохон байгууллагууд, баян компаниудаас ч илүү ихийг бусдад түгээж чадсан гэдгээ энэ аянд оролцсон, дэмжсэн, тусалсан бүх анд нөхөддөө сэтгэл дүүрэн ам бардам хэлж чадаж байгаадаа баяртай байна. Та бүхний бусдад хүргэсэн энэ их тус дэм эргээд таны болон үр хүүхдүүдийнх нь ирээдүйг улам гэрэлтэй гэгээлэг болгож ариун буян тань арван зүгтээ дэлгэрч яваг ээ.

Хүүхэд бүр инээд хөөр, аз жаргалтай байг:)

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Цэцгээдээ баярлалаа , сайн уйлс бухэн дэлгэрэх болтугай .

zavgui eej (зочин)

Saihan uils sanaachilsan duudee dahin bayr hurgey.Setgeliin az jargal gdg yamar saihan yu be gedgiig olon hund uhaaruulsan medruulsen saihan ajil bolson gedgiig tend bsan olon busguichuud maani iluu sain medersen baih aa. Ohinihoo haniihaa hiij bui ajliig demjin hamtdaa baisan haniar n eejeer n baharhaj baisan shuu.Ta buhend ur huuhded n bayriin mend hurgey.Saihan bayrlaarai

Цэцгээ

Гоёээж: Баярлалаа, Олон хүний хамтын ажил болохоор бүгдэд нь баярлалаа гэж дахин хэлье:)
Завгүй ээж: Тандаа бас зөндөө их баярласан шүү. Үнэхээр сайхан сэтгэл, найрсаг занд тань талархахгүй байхын аргагүй. Таны хэлж зөвлөснөөр тэр олон хүүхдүүдийг баярлуулж чадсандаа бид их баяртай байгаа. Танай гэр бүл үр хүүхдэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)