Хэрэглээний Урлал : Шинэхэн сонихон зүйлс

Шинэхэн сонихон зүйлс

Энэ олсон утсыг олсон гэж дуулаад ямар их баярлав аа хэхэ. Энд олдоггүй мөртлөө төрөл бүрийн урлалд их хэрэглэгдэг зүйлүүдийн нэг бол яах аргагүй энэ олсон утас. Олсон утсаар чимэглэсэн аливаа зүйлс энгийн бас чамин харагддаг юм. Маш хямд үнээр байгаа тул та хүссэнээрээ аваарай:))

 photo Burlapthread_zps8a5cf5a4.jpg

Шил, төмөр, хуванцар зэрэг дээр зурж чимэглэдэг бөгөөд алтлаг, мөнгөлөг гэсэн хоёр янзын өнгөтэй үзэгнүүд ирсэн байгаа. Угаавч арилахгүй тул он удаан жил байж байх юм гэсэн:)))

 photo Glasspen_zps1ecced9f.jpg

Хатгуур зүү 100 ширхэгтэй

Маш сайн иртэй нарийхан ган зүү. Хувцас оёж эсгэдэг хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл. Үзүүр нь мохоо даавуугаа урж цоолдог хятад зүүнүүд үеээ өнгөрөөсөн шүү!

 photo Pin_zps9dd570d4.jpg

Хүүхдэд юм нэхэх гэсэн юм гээд нэг эгч зөөлхөн гоё утас гээд захиж байсан ирчихсэн шүү.

 photo yarnsoft_zps7c208217.jpg

Солонгос хатуу эсгий

Солонгос хатуу эсгий 100% полистер. Энд нэг зүйлийг тодруулмаар санагдчихлаа. ЦОХ-д зарагдаж байгаа урлалын эсгийнүүд бүгд 100% сайн чанарын полистер байдаг. 100% ноосон эсгий байдаг ч хэд дахин их үнэтэй байдаг юм. Гадуур 100% ноосон эсгий гээд бүр полистер ч биш акурилик эсгий байна лээ. Хэрвээ 100% ноосон эсгий мөн бол яг л ноолууран цэмбэ шиг байдаг бөгөөд хэзээ ч хямд муу байдаггүй юм шүү. Тийм болохоор сонголтоо зөв хийгээрэй. Учир нь хийсэн зүйл чинь удаан эдэлгээтэй байх нь материалаасаа шууд хамааралтай байдаг.

 photo Hardfeltkorea_zps2aea9370.jpg

 photo Koreafelt_zpsa2003328.jpg

Халуун цавууны солонгос буу. Тог бууруулагч хэрэглэхгүй болохоор шууд залгаад хэрэглэж болно. Мөн тог бууруулагчтай хэрэглэдэг япон буу ч байгаа.

 photo Hotgluegun_zps513bdaa4.jpg

За нэг ийм зүйлсийг энэ удаад орууллаа. Дараа үргэлжлүүлж ЦОХ-р ортол түр баяртай.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Фиона

гоё гоё юмс байна

Үнэн үг

Цохоор оролгүй ёстой уджээ. Холдчихсон болохоор : (

like (зочин)

haluun tavuunii buun hed ve

Аминаа (зочин)

Сайн байна уу? Би олсон утсыг яаралтай олноор нь авах гэсэн юм. Тантай хэрхэн холбоо барих вэ?

Цэцгээ

Баярлалаа. Халуун цавууны буу 4000-15000-н хооронд байгаа. Олсон утас яг хэдийг авах юм бэ. 99080947 гэсэн утсаар яриарай.

enhdaguul (зочин)

tuuzan urlaliin damjaa hicheelleh vv

Байгал (зочин)

Сайн байна уу! Маш хэрэгтэй мэдээлэлтэй гоё блог байнаа. Цох дэлгүүр хаана байдаг вэ

Pagi (зочин)

Sain bna uu! Unuudur sananddgui tanai delguureer orj uzeed ih taalagdlaa.Bi uuruu huuheldei hiideg,tegeed suuliin ued huuheldeig uuruu behjdeg,esvel halaaj behjuuldeg barimalin shavraar hiideg bolson ch manaid barag baidaggui,uurt chin oruulj irehiig sanal bolgoh gesen yum :)Bas savan hiideg savangiin suuri savanguud bolon busad tuslah materialuud n orj irvel savan hiij uzmeer sanagdaad bhin :D bayarlalaa

tseegii (зочин)

delguuriin xayg yg xaana baidgiig todruulj ogooch

Цэцгээ

enhdaguul: Энэ хагас сайнд хичээллэнэ.
Байгал: Баярлалаа. Энэ хажуу талд хаяг нь байгаа.
ЦОХ урлалын дэлгүүрийн хаяг
4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947
Pagi: Сайн уу, баярлалаа. Аан тийм ээ удахгүй оруулж ирнэ ээ.
Tseegii: ЦОХ урлалын дэлгүүрийн хаяг
4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947

Gerlee (зочин)

odoo bgaa bolovuu haan bdag ym avmaar bn

Gerlee (зочин)

odoo bgaa bolovuu haan bdag ym avmaar bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)