Хэрэглээний Урлал : ӨХ: Цаасан олсоор сагс хийе

ӨХ: Цаасан олсоор сагс хийе

Цаас бол байгальд хамгийн ээлтэй бүтээгдэхүүн байдаг. Тэр ч утгаараа цаасыг дахин дахин боловсруулж ашиглаж байдаг биз. Энэ шинээр танилцуулж байгаа зүйл бол цаасаар хийсэн олсон утас юм. ЦОХ-д ирээд удаагүй байна. Япончууд хэзээнээсээ хог хаягдлыг дахин ашиглаж шинийг бүтээдгээрээ алдартай улс. Энэ цаасан олс ч мөн ялгаагүй тэр л бүтээлүүдийн нэг нь.

Цаасан олсон утас нь гоёл чимэглэл, гар урлал, гэр ахуйн гэх мэт олон зориуллалтаар ашиглаж болох бөгөөд танд би өөрийн хийсэн нэгэн санаа болох цаасан олсоор хэрхэн сагс хийж болохыг зааврын хамт хүргэж байна. Дагаад хийгээрэй.

Бэлтгэл ажил,,,,,,,,

Цаасаа тэнцүү хэмжээгээр огтолоод 4-р хавтгай сүлжинэ. Би уртавтар 4 арай богино 8-г 4-р хавтгай сүлжсэн байгаа. Энийг сүлжиж байхдаа эмээгээ зөндөө саналаа:( Яг ингээд л хялгас, ноос, мяндсан утас зэргийг янз бүрээр сүлжиж томоод л оосор, бүслүүрхэн хийж суудагсан. Би гэж гол туслагч нь, эхлээд үзүүрийг эхлэхэд нь барьж өгдөг байснаа сүүлдээ өөрөө сүлждэг болсонсон.

Эхэлцгээе,,,,,

Эхлэх арга бол өмнөх сагс хийсэн аргатай нэлээд төстэй. Энд дарж үзээрэй.

Гол багана болох 4-р сүлжсэн цаасуудаа давхарлан эгнүүлж наана. Би зууван хэлбэртэй хийхийг хүссэн учраас нэг талыг нь олон болгосон. Нэг баганыг нь тайрч сондгой баганууд болгоно. Ингээд цаасан олсоо нэг талаас нь эхлэн багана бүрийг солбиж ороож эхлэнэ.

Үргэлжилсээр...........

Ёроолыг болсон гэж үзвэл ороож байгаа олсоо баганыг бостол бага зэрэг чангалан ороож дээш босгоно.

Сагсний өндөр болсон гэж үзвэл олсоо тайрч нууж наагаад багана бүрийг хажуу баганы завсараар чихэж наана.

Дууслаа,,,,,,

Чимэглэх үү?

Мэдээж шүү дээ. Би нь гараар хийсэн зүйлсээ чимэглэхгүйгээр дуусгадаггүйг та нар маань андахгүй шүү дээ:))))) Тэгсэн чимэглэх тууз хайж байгаад нэг ийм нандин дурсамжтай тууз олдог байна шдээ(жаахан ичиж л байна)

Чимэглэх үргэлжилсээр...........

Хажуу бөөрөнд нь нэг ийм цэцэг хийгээд наачихлаа.

Харин танд хэн нэгэн нь ийм гоё сагс дуртай зүйлсээр чинь дүүргээд өгвөл ямар байна.

Нэг хүсэлтэй болчихсон уу. Тэгвэл сагсаа эхлээд хий харин доторх аяндаа дүүрнэ ээ:)))))))))))

Нээрээ энийг хөмрөөд толгой дээрээ тавьчихсан чинь инээдтэй малгай шиг харагдаад хүүхдүүдтэйгээ жаахан хөгжилдөв:D Үгүй ээ тэгээд малгай хийгээд өмсвөл болохгүй гээгүй шүү-_*

Цин цин рин, цин цин рин хөгжилтэй урлал минь:D

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Фиона

sain bnu ta, tanii biy snu? ene goy ymaa

rose harmony (зочин)

та ч цаанаасаа уран хүн шүү үнэхээр гоё харагдаж байна чимэглэсэн чинь. би тэгэж байгаад нэг ЦОХ дэлгүүр орж үзнээ ер боломж болохгүй л байна.

САНАСААР

вуаааааааав

zazaa (зочин)

Үнэхээр гоё болжээ. Хотод байсан ч болоосой гэж үргэлж бодогдох юм аа. ккк

Үнэн үг

Яанаа ёстой нэг хүсэлтэй болчихлоо. Яасан хөөрхөн сагс вэ. Чи минь ёстой мундаг шүү!

Amar (зочин)

Сайхан болжээ

Цэцгээ

Фиона: Сайн сайн. Танай хүү бас мундаг болж байгаа биз дээ?
Рөзе хармону: Баярлалааа. Тэгээрэй урин дулаан цаг ирж байна даа:)
Санасаар: Батир та хоёр манай блогын хоёр сайхан хамгаалагч шиг л байх юм аа:))))))
Зазаа: Баярлалаа, Танайх нээрээ хаана байдаг гэлээ:) Зун би зугаалах гээд байгаа юм ойрхон өнгөрөх ч юм билүү хэхэ:)
Үнэн үг: Хүсэл нь биелэг ээ:) Баярлалаа хө:))
Амар: Баярлалаа:)

ariunaa (зочин)

Yag uuniig haigaad bsan yum.20 сагс хтйр хэрэг гараад.Цэцэгээ чи ёсьой мэдрэмжтэй эмэгтэйшүү.очиж авьяа

zavgui eej (зочин)

байна уу хүүхдээ

Цээгий (зочин)

Энэ өдрийн мэнд ёстой гого санагдлаа Цох дэлгүүр хаана байдаг вэ? таний блог болон тэр дэлгүүрээр орж гарч байвал их зүгээр санагдлаа гого санаа өгсөн таньд баярлалаа.

Цээгий (зочин)

Дэлгүүрийн хаягийг олж харлаа tanx

myagaa (зочин)

Sain bnuu?neteer hesej yavaad sanaandgui tanai blogoor orchihson chin buur salahaa boliod bnadaa.kk
yamar ch uran yum,yasan ch buteelch setgelgeetei yum. buur bishirch bnaa.
hamgiin durtai blog min bolson shuu.
Uil n uran baig.

Цэцгээ

Ариунаа: Баярлалаа. Дэлгүүр дээрээс очоод аваарай:)
Завгүй ээж: Байна байна, та минь сайн биз дээ:)
Цээгий: За баярлалаа, тэгээрэй:)
Мягаа: Сайн сайн уу, блогоор маань зочилсонд их баярлалаа. Дандаа зочилж байгаарай:) Амжилт хүсье!

Давка (зочин)

Yamar mundag yumbee, Iim huurhun sags hiiged surchihval yamar goyo vee, turshij uznee.
bayarlalaa.

чимгээ (зочин)

sain uu.bi tanii blogoor uy uy zochildog. hiij buteesen zuiks chin mash ih taalagddag shuu. zrim yumsiig ni duuraij hiideg.
tand bayarlalaa

Зочин

хийсэн сагсаа лакдмаар байна яаж/юугаар/лакдах вэ?

enkhtsetsege (зочин)

tanai delguur haana bgd we

Цэцгээ

Хаяг: 4-р хороолол CORAL center-н 4-н давхарт урсдаг шатаар гараад чигээрээ алхаад зүүн гар талд ЦОХ урлалын дэлгүүр Утас: 99080947

Зочин

маш гоё болсон байна цох дэлгүүр хаана байдаг вэ? бас сонингийн цаасаар эвхэж ороогоод сагс хийсэн байхыг харсан гоё болдог юм байна лээ

munhuu (зочин)

ene tsaasan olsiig haanaas avah ve hel ugch tuslaach

м (зочин)

баярлалаа

зочин (зочин)

Сурсан мэдсэнээ хуваалцсанд баярлалаа. Гоё болж.

дэнсмаа (зочин)

олсийг нь хаанаас авах вэ аргийг нь заахуу

Зочин

ямар сайхан сэтгэлтэй юм бэ баяр хүргэе хөдөөний бидэнд өөрийн бүтээлээ харамгүй илгээж байгаарай баярлалаа амжилт хүсье хотоор очихоороо танай дэлгүүгээр заавал орно сагс хийнэ

Зочин

ямар сайхан сэтгэлтэй юм бэ баяр хүргэе хөдөөний бидэнд өөрийн бүтээлээ харамгүй илгээж байгаарай баярлалаа амжилт хүсье хотоор очихоороо танай дэлгүүгээр заавал орно сагс хийнэ

zochin (зочин)

goe boljee.uran ohin umaa

oyunchimeg (зочин)

sn bn u. tsaasan olson utas haanaas olj boloh ve helj ugch tuslaach.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)