Хэрэглээний Урлал : ″Хүүхэд бүрд инээмсэглэл бэлэглэе″ сайн үйлсийн аян

Урлах ин бүлэг маань бүлгийнхээ гишүүд дэмжигчдийн тусламжтайгаар "бид туслах сэтгэл хайрлах зүрхтэй" хэмээн нийгэмд хандсан сайн үйлс санаачилж байдаг билээ. Энэ удаад хүүхдийн баярыг тохиолдуулан Хүүхэд бүрд инээмсэглэл бэлэглэе гэсэн аян өрнүүлж байгаа юм. Энэ аяныг голлон санаачилсан хүн нь манай бүлгийн Facebook-н хөтлөөч(админ) Оюуномин билээ. Тэр маань гадаадад сурч, хөдөлмөрлөх зэрэг олон ажлынхаа хажуугаар бяцхан хүүхдүүдэд хувцас, тоглоом цуглуулдаг юм. Чам шиг сайхан сэтгэлтэй өгөөмөр хүмүүс олон болох болтугай. Чамаараа бахархдаг шүү. Оюуномин энэ удаад 50 гаран тоглоом нэлээдгүй хувцас явуулсныг нь Урлах ин бүлгийнхээ тусламжтайгаар тэр бүр нийгмийн халамж үзэж чаддаггүй, баяр баясал, инээмсэглэл хэрэгтэй байгаа тэр л бяцхан хүүхдүүдэд тараан өгөх гэж байгаа билээ.

 photo Kidstoy_zps9e287c36.jpg

Бид өөрсдийнхөө хүүхдүүдээ чадах бүхнээрээ л баярлуулахыг хичээдэг. Харин таны эргэн тойронд нүүрэндээ ч ховор инээмсэглэл тодруулан, амьдралын хатуу ширүүнд наснаасаа ахадсан зовлон үүрсэн, өөдөсхөн үрс зэрэгцэн амьдарч байгаа. Мэдээж бид тэдэнд эцэг эхийн хайр халамж үзүүлж чадахгүй, гэхдээ бид инээмсэглэл бэлэглэж чадна. Тэр бэлэглэсэн инээмсэглэл чинь тэр хүү, тэр жаахан охинд амьдралын сайханд хөтлөх гүүр ч болох юм билүү хэн мэдлээ. Гагцхүү бид сайхан инээмсэглэлийн цаана сайхан хайр байдаг гэдгийг, сайхан хайрын ард сайхан амьдрал байгаа гэдгийг балчир тэдэнд итгүүлэх нь чухал юм. Хүүхдэд тийм их юм хэрэгтэй байдаггүй юм. Зүгээр л чин сэтгэлээсээ хандсан сайн хүн болоорой гэсэн үг, жаахан ч гэсэн сэтгэлийн бэлэг тэдэнд амьдралд итгэх итгэл, хүсэл зоригийг нь хурцалж чадах билээ.

Энэ үйлсд ЦОХ дэлгүүр маань нэгдэж байгаа бөгөөд зарим бараандаа 20-30 хувийн хямдрал зарлаж орсон орлогоосоо тэдэнд өгөх чихэр жимс зэрэг бусад зардлыг хариуцах болно.

Та ч мөн өөрийн өгөхийг хүссэн зүйлээ, өгүүлэхийг хүссэн хүүхдээ аль нь ч байсан аваад хүрээд ирээрэй. Тэдэнд инээмсэглэл бэлэглээрэй. Магадгүй тэр бяцхан хүүхдүүдийн хувьд инээмсэглэлтэй хамт очсон бэлэг хамгийн сайхан хүүхдийн баярын бэлэг нь ч байж болно.

Бидэнтэй нэгдэн 5-р сарын 30-нд ЦОХ дэлгүүр байдаг 4-р хорооллын Coral center-н баруун талын хаалган дээр 5-н цагаас баярлуулахыг хүссэн бяцхан хүүхдүүдийг өөрөө эсвэл ээж аавынх нь хамт дагуулан ирээрэй. Эсвэл өөрийн гэр бүлээсээ хандив өгч болно.

Хүүхэд бүр инээмсэглэж, хүүхэд бүр аз жаргалтай эрүүл энх өсөн торниж, ирээдүй маань гэрэл гэгээтэй байгаасай:)

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Сайн байна шуу Цэцгээ , чамаар бахархаж байна , надад дансаа огооч хол болохоор очиж чадахгуй ч сэтгэлээсээ жаахан ч болов хандив оруулмаар байна тэгэх уу ?

Золу

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.. Ойрд гадуур гараад байгаа хар бараан хэрэг, хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийлэлийн хар сүүдэр, муу муухай мэдээн дунд сэтгэл хямарч, зүрх шимширч байхад таны, та бүгдийн хийж байгаа сайн сайхан зүйл санаа сэтгэлийг өөд нь татаж байна. дэмжих болноо

Цэцгээ

Гоё ээж: Маш их баярлалаа. Миний данс Хаан банк 5062067525. Гүйлгээний утга дээрээ нэрээ заавал бичээрэй.
Золу: Сайн уу, Тийм ээ муухайгаасаа сайхан нь их байдаг шүү дээ. Баярлуулахыг хүссэн хүүхдээ аваал хүрээд ирээрэй:)
Бид 30-нд бяцхан хүүхдүүдээ баярлуулчхаад 1-нд өөрсдийнхөө зулзагуудаа баярлуулна аа:)

Үнэн үг

Өөрсдийн хийсэн тоглоом, охидын үсний даруулга ч юмуу аваачиж өгч болох боловуу?

Цэцгээ

Үнэн үг: Бололгүй яахав дээ. Юун төлөө Урлах ин бүлгээс явуулж байгаа билээ. Урласан хийсэн зүйлсээ өгч болно шүү. Гол нь өгөх хүүхдүүдээ олж дагуулж очих л чухал өгөх юм нь байгаад авах хүүхдүүд нь цөөхөн байх бий л гэж санаа зовж байгаа:)

Үнэн үг

Эсвэл Цох дэлгүүр дээр орой хэд хүртэл ч юм бэ тарааж дуусаад, үлдвэл гудамжинд яваа хүүхдүүд, зах дээр байгаа жаалуудад тараачихвал тэ?

mongoo (зочин)

нялхсын клиниз сувилал яг зүүн урдхан талд нь байгаа ш дээ. тийшээ өгье тэгхүү.

Цэцгээ

Үнэн үг: Харин тийм. Би болж өгвөл гэр хороолол болон тусламж тэр бүр хүрдэггүй хүүхдүүдийг авчраасай гэж бодож байгаа.
Mongoo: Тийм газрууд болно л доо. Ялгаагүй л хүүхдүүд байгаа гэхдээ тиймэрхүү газруудад янз бүрийн тусламж бэлэг очоод байдаг болохоор аль болох тийм зүйл хүрч чаддаггүй хэсэгт хүрэх нь гол зорилго юм.

Анбок (зочин)

ажилд чинь амжилт хүсье. хотод амьдардаггүй болохоор дансаар чинь хандиваа явуулнаа.

Цэцгээ

Анбок: Та нарынхаа сайхан сэтгэлд баярлалаа. Тэгээрэй. Гүйлгээний утга дээрээ нэрээ бичээрэй:)

goyeej

гоёээж гээд хийчих гэсэн чинь теллер нь зад загнаад , тийм аав ээжээс ах эгчээс гэж хийдэг юм байхгуй гээд , тэгээд Гэрэлээ гээд хийчихсэн шуу ккк :)

Цэцгээ

Гоё ээж: Хэхэхэ, тийм байна Гэрэлээ-с гээд 20000 төгрөг орж ирсэн байна. Баярлалаа:)

zavgui eej (зочин)

Баяр хүргэе Цэцгээ.Мөөг бид хоёр оролцоноо.Заавал очно. Бид ярилцаж байна яг одоо.Түүнээс гадна бас нэг санаа хэлье.Хэрэг болуузай гэж.Эх нялхсын клиник гэж газар байдаг даа.Тэнд 0-3насны хүүхдүүд байдаг юм байна лээ. Ихэнх нь гээгдсэн.Тэдэнд бас нэг ажил зохион байгуулж болох юм шиг санагдсан шүү.Энэ талаар уулзаж байгаад тодорхой ярилцая даа.Буяны үйлс тань дэлгэрэг ээ.

Цэцгээ

Завгүй ээж: Та хоёртоо их баярлалаа. Ирсэн хувцас болон надад байгаа манай хүүхдүүдийн өмсөөгүй хувцаснууд нь жаахан хүүхдэд таарахаар юм билээ. Тийм бол тэр газар аваачаад өгсөн ч болох юм байна. Ямар ч байсан хэдүүлээ цуглаад уулзахаараа ярилцъя.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)