Хэрэглээний Урлал : ″Нархан″ зүүдэн урлалын уралдаан

″Нархан″ зүүдэн урлалын уралдаан

Facebook дэх Урлах ин бүлэг маань гишүүдийнхээ дунд байнга сонирхолтой тэмцээн явуулдаг бөгөөд энэ удаад "Нархан" нэртэй шинэлэг бас хөөрхөн уралдаан зарласан байхаар нь та бүхнийгээ бас оролцоосой гэж бодоод зарыг нь блог дээрээ тавьлаа.

Бид хүүхдийн баярыг тохиолдуулан Nezo Art (Зүүдэн урлал) -аас сэдэвлэн Нархан гэрэл зургийн уралдааныг уран ээжүүдийнхээ дунд зарлаж байна. Та 0-2 хүртэлх насны бяцхан үрийнхээ унтаж буй агшныг гарын доорхи материалаа ашиглан сэдэвжүүлж зургийг нь авч бидэнд ирүүлэхийг хүсье. Оролцогч бүр 3 хүртэлх тооны зургийг бидэнд илгээх боломжтой ба 5 сарын 28-ныг хүртэл бид таны зургийг хүлээн авч 5 сарын 30-нд азтай нэг ялагчыг тодруулж урамшуулах болно.



Та бүхэн Урлах ин бүлэгт элсээд тохирох цомогт хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн зургуудыг оруулж энэ уралдаанд оролцоорой.

Бяцхан үрсийнхээ зүүдийг баримтжуулъя:))

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Үнэн үг

Хагас бүтэн сайнд зав гарвал заавал орноо. Ёстой хөөрхөн байна байх даа. 0-2 хүртэлх насны гэхээр манай хүү 2 нас 1 сартай. Хөгшидчихгүй байгаа? Нас хэтэрсэн эдр гээд ? ккк

Цэцгээ

Үнэн үг: Хоног хугацаа байгаа юм чинь амжина аа. Бүлтүүш та хоёрт амжилт хүсье:D

oyu (зочин)

yamar hayag ruu ywuulah we

Цэцгээ

Оюу: Ямар нэгэн хаягруу явуулахгүй ээ. Та зүгээр л Урлах ин бүлэгт нэгдээд тохирсон хуудсанд нь зургаа ачаалаад л болно.

zavgui eej (зочин)

hi.Saihan medelel tavij ee.Minii hairtai zaluu hugshdoh yum bna.3 nas hursen hugshin kun shuu dee. Harin oor ach naraa or hemeen yatgah yum shuu hu.Za huuhnuud ee amjilt.

kkk (зочин)

kkk. my ohin 5.28nd 2 nas hurne. oroltsvol hamgiin hogshin ni bh ym bna.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)