Хэрэглээний Урлал : Нялх хүүхдийн унждаг эсгий тоглоом

Нялх хүүхдийн унждаг эсгий тоглоом

Хүү маань одоо ойр орчныхоо юмыг харж сонжих үе дээрээ байгаа болохоор нэг ийм тоглоом хийж өглөө. Хуучин тоглоомоо харсаар байгаад уйдсан юм байлгүй шинэ тоглоомоо хараад ээждээ яаж баярлаж байгаагаа хирдээ л ойлгуулсан:) Урлалын эсгий ашиглан хийсэн эдгээр тоглоом нь цаашдаа цуврал болж үргэлжлэх болно.

Одод түгж шөнө боллоо

Орчлон ертөнцийг сар гэрэлтүүллээ.

Үүл гарч бороо орлоо.

Үзэсгэлэнт солонго тэнгэрт нумарлаа 

Алтан наран тэнгэрт мандаж

Ариун сайхан өглөө боллоо.

Харин тэнд тэнгэрт хүү минь чиний онгоц хаа хүрэхээр ниснэ вэ?

Өдөр шөнө ээлжилдэг энэ хорвоод

Өөдөсхөн үр минь чи жаргаж яваарай:)

Энхрий үрсээ хайрлах хайраа ингэж амилуулах сайхан биш гэж үү:)

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Oyunomin (зочин)

Mundag shuu, yostoi hoorhon bolson baisan. Ulam goyo goyo zuils hiigeerei.

batir

сайн уу
ХҮҮ МИНЬ ЧИ ЭЭЖДЭЭ ЯМАР Ч ӨРГҮЙ

Хэвлийдээ хэдэн сар тээхэд хэцүү байсан
Хорвоод мэндлэхдээ хэтэрхий их өвтгөсөн гэж гомдоллохгүй ээ
Энэ хорвоод мэндэлснээ зарлан уйлахдаа л хүү минь чи ачийг минь хариулчихсан
Шөнөжин уйлж хоночихоод өдөржин ядраасан гэж би чамд гомдоллохгүй ээ
Ганцхан инээдээрээ хүү минь чи ачийг минь хариулчихсан
Хөлд орох үед чинь гэмтэх вий гэж, халуун цай татаад түлэгдчих вий гэж харц салгалгүй дагадаг байсан гэж гомдоллохгүй ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалж тэнтэр тунтар алхахдаа хүү минь чи ачийг минь хариулчихсан
Дураараа загнаж, хүссэнээ авах гэж орилдог байсан гэж гомдоллохгүй ээ
Хэлд орж ээжээ гэж дуудахдаа хүү минь чи ачийг минь хариулчихсан
Гадаа тоглож хувцасаа хиртүүлээд, гар нүүр нь халтартан заваардаг байсныг нь өдөр болгон цэвэрлэдэг байсан гэж гомдоллохгүй ээ
Өдрөөс өдөрт өсч томрон, өндөр залуу болж байхдаа хүү минь чи ачийг минь хариулчихсан
Тааруухан сурагчдын дунд үрийн минь нэр багтахад, хичээлийг нь зааж өгөх гэж өөрөө шөнөжин суралцдаг байсан гэж гомдоллохгүй ээ
“Би ээждээ хайртай” гэж дэвтэр дээрээ алдаагүй бичихдээ хүү минь чи ачийг минь хариулчихсан
Гэртээ хонолгүй алга болоход нь шөнөжин цонхоор ширтэн хүлээж зогссон гэж ээж нь хүүдээ гомдоллохгүй ээ
Үүрийн гэгээ золгохтой урьтан үеийнхээ охинтой хөтлөлцөөд орж ирэхдээ хүү минь чи ачийг минь хариулчихсан
Өөрөө хүүхдээрээ аав болчихоод, наснаас минь эрт эмээ болгочихлоо гэж ээж нь хүүдээ гомдоллохгүй ээ
Бяцхан үрийг чинь гартаа тэвэрч баярын нулимс унагах үед хүү минь чи ижийнхээ ачийг хариулчихсан
Хорвоо дээр эх хүн гэдгийг минь мэдрүүлсэн үйлдэл болгоноороо чи намайг баярлуулж бас ухааруулсан
Үр минь чи ээждээ ямар ч өргүй.

...Гээд л жаргаж сууна уу сайн сайхныг хүсье

Үнэн үг

Мундаг шүү миний найз. Ёстой сэтгэл хөдөллөө. Яасан ч гоё утга агуулгатай тоглоомууд вэ дээ. Айлын сая төрсөн маамаа эргэх бол ийм тоглоом хийж өгнөө. Ёстой хөөрхөн юмаа.

Энхзаяа♡ (зочин)

Aww yamar huurhun yumbee.. burr hair hurchihlee :)♡
Mongolchuud uneg hiij ugdug tiimee... kkk
udahgui ♡Mini Zoo park hiij uguurei :)

goyeej

нээх уяраад хамар шархираад ирэх чинь ...

Цэцгээ

Oюуномин: Баярлалаа, хичээнэ ээ:)
Батир: Өө ямар сайхан шүлэг вэ:) Нээрээ л ямар ч өргүй юм шдээ. Баярлалаа чамд:)
Үнэн үг: Баярлалаа, тэгээрэй, тэр азтай маамуу байна даа:)
Энхзаяа: Баярлалаа. Тэгнээ. Үнэг арслан гээд хийгээд эхэлчихсэн байгаа:)
Гоё ээж: Ээ хөөрхөн шдээ:)

zavgui eej (зочин)

Yay yasan mundag yum bee. Shunaliin ulaan gerel aslaa. Ooriin ach tomorsoon. Ailiin ach nart hiij belegleh yum bna shuu.....

ууганаа (зочин)

гоё юмаа

sokoo (зочин)

eo vneheer ataarhchilaa hvvdee hiij uguh bsiishd daanch odoo tom bolchiloo goy sanaa bwal zunduu oruulaarai amjilt:)

azaa (зочин)

huurhun yum aa.bayarlalaa.
oyodliin mashin avmaar bgd,haanaas yamriig awbal zugeer ve?bas ene esgii material bolon daavuun materialiudig haanaas awdag ve?

Цэцгээ

zavgui eej: Хэ хэ баярлалаа. Тэгээрэй:) Бас ахиад ачтай болохоороо хийж өгөөрэй:)
ууганаа: Баярлалаа:)
sokoo: За баярлалаа:)
Azaa: Баярлалаа:) Асуух юм байвал 99080947 гэсэн утсаар асуугаарай, Эсгий ЦОХ дэлгүүр дээр байгаа.

Kherlen (зочин)

Uneheer huurhun boljee.Ene urlaliin esgii khaana zardag yum bol uuruus chini avch bolohu?

Цэцгээ

Kherlen: Сайн уу, баярлалаа. 4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947 очоод авч болно оо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)