Хэрэглээний Урлал : Туулайхан сагс

Туулайхан сагс

Шинэхэн бас сонихон зүйлс байвал хамгийн түрүүнд та нартаа хүргэх гэж хичээж байдаг болохоор саяхан хийсэн шинэ бүтээлээ танилцуулж байна.

Энэ нь нэг төрлийн сүлжмэлийн урлал бөгөөд цаасыг дахин боловсруулж сүлжмэлийн хэрэглэгдэхүүн болгож төрөл бүрийн сагс сүлждэг юм байна. Тус сүлжмэлийн цаас нь дангаар нь бэлдсэн болон бэлэн загварын хамт байдаг тул та анхлан сонирхож байгаа бол бэлэн загвар авч хийвэл зүгээр санагдсан. Харин нэгэнт сагс сүлжих туршлагатай өөрөө зохион хийх чадвартай бол шууд бэлэн сүлжмэлийн цаас аваад юу хүссэнээ сүлжиж болно. Байгальд ээлтэй дахин ашиглах болон боловсруулах бүрэн боломжтой энэ тусгайлан нягтруулсан цаас нь аливаа юм хийхэд амархан хэвэнд орж хялбархан хийх боломжийг бүрдүүлдэг юм. Мөн цаас болохоор хоорондоо цаасны болон урлалын цавуугаар дорхноо наагдах болно. 

Миний хувьд анхлан хийж үзсэн зүйл маань найзын маань өгсөн энэ бяцхан туулайн сагсны бэлдэц байлаа. Анхны оролдлого болохоор туршлага дутаад нэг туулайгаа жаахан бага хийчихсэнг эс тооцвол их дажгүй хөөрхөн сагс болсон.

Энэ цэнхэр туулай нь эхлээд хийгдчихээд ягаан найзыгаа хүлээгээд байж байгаа юм.

Эцэст нь энд хоёулаа болчихоод байж байгаа нь. Үүнийг гэртээ болон бусдад бэлэг болгон хийж өгвөл гоё байгаа биз. Бас хийгээд суухад их сонирхолтой сайхан юм билээ. Тэгээд та бүхэндээ харж хийсэн заавраа сонирхуулж байна.

Заавар 1

Заавар 2

Заавар 3

Заавар 4

За энэ нөгөө яриад байсан бэлэн сүлжмэлийн цаас. ЦОХ дэлгүүрээс очиж авах боломжтой шүү.

Сүлжиж урлаарай:)

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

тэнэг, мангар
haliungoo (зочин)

ymar hoorhon ym ochij avaad hiinee

goyeej

гайхалтай . энэ япончууд нээрээ жижиг юмыг ч хунд их амар , сайхан байдлаар уйлдвэрлэх юмаа .

Үнэн үг

Яасан хөөрхөн туулайнууд вэ. Ёстой зугаатай эд юмаа. Хүүхдүүд ч дурлана даа.

sokoo (зочин)

yostoi huurhun yumaa shuud l hiij vzmeer sanagdchilaa. :)

amuu (зочин)

бас л гоё юм байна өөрийн тань хийсэн бүхэн таалагдаж байна. баярлалаа

otgoo (зочин)

yaasan huurhun yum be.ene materialuudiig avah yumsan hiij uzmeer sanagdchihlaa. delguuriinhee haygiig helj uguuch.

s.tuul (зочин)

goyo yumaa tanii hiij bgaa bvh zvil vneheer ih taalagdag shvv amjilt ilvv ihiig hiigeerei egchee

huslen (зочин)

haana badiin

tsegi (зочин)

sain bnu ta ih goy yum hiideg yum bn bi odoonoos danda tani hiisen zuiliig harij hj surna

uugii (зочин)

Sn bnuu ene sags hiideg ungiin tsaas tanai delguurt bgaa yu?

номунаа (зочин)

их гоё юмаа

Баярмаа (зочин)

Сайн байна уу?
би санаандгүй байдлаар өөрийн чинь блогийг үзсэн юм. тэгээд их таалагдлаа. гэвч нэг бэрхшээл тулгарсан нь япон хэл дээр байгаа бэлэн зааврыг нь ойлгодоггүй ээ. тиймээс заавраа монголчилж тавьж болохгүй юу.

Цэцгээ

ЦОХ урлалын дэлгүүрийн хаяг
4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947

tsetsegee (зочин)

Taalagdsanaa uynii umnu helie. Tsoh de;guur haan a be. Bi huduunii emegtai l dee

зозо (зочин)

хөөрхөн юм аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)