Хэрэглээний Урлал : Хүүдээ хийсэн анхны бойтог

Хүүдээ хийсэн анхны бойтог

Бага хүү маань хорвоод мэндлээд удаагүй байгааг та нартаа дуулгах хэрэгтэй гэж бодлоо. Гурван хөөрхөн хүүхдээ хараад зав зайгаар нь ойр зуур ажлаа ч амжуулаад би гэдэг хүн улам л завгүй болоод байна даа. Ер нь бол нэг хэсэгтээ л зарим ажлыг хийж амжихгүй болоод байгаад ч блогоо харин идэвхтэй хэвээрээ хөтлөнө гэж бодоод байгаа шдээ:) Учир нь гэрээс гаралгүй хийж болох ажил маань болохоор хэхэ:D

Хүүдээ олон зүйл хийж өгнө гэж төлөвлөсөн байгаагийн хамгийн анхны зүйл энэ бойтог байлаа.

Намайг бойтог хийж байгааг мэдсэн юм шиг манай найз бас надад бойтогны бэлэн үлгэр явуулсан байхаар зөндөө баярласан гээч.

Аймаар дуртай хүн өдөржин босч сууж байгаад хийгээд дуусчихлаа.

Энэ материал нь нээх зөөлөн бас дотор даавуу нь ч гэсэн зөөлхөн давхарлагдсан хүүхдэд зориулагдсан гэсэндээ бүр хайр хүрмээр зүйлс байна лээ.

Хүүд маань яг таарсан бас эмээгийнх нь бэлэглэсэн нэг цамцтай хослоод нээх эгдүүтэй амьтан энд байна даа.

Үр минь ингээд ээжийнхээ үйл үртэс дунд тавтай морил доо.

Бүх үрс хайр энхрийлэл дунд бялхаж, эрүүл энх, аз жаргалтай байг:)

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

тэнэг, мангар
goyeej

Ээээш ямар хоорхон маамаагийн хоорхон бойтог вэ эгдуутэй юмаа :))

zavgui eej (зочин)

yasan hoorhon yum bee,Ta hoert gutaltai bolsond n gutal urlasand n bayr hurgey,Yun salmandr veeeeeeeeeeeee, Bi bas oeii l doo,Haana bna ene belen material esguur chin kkk,

уугий (зочин)

баяр хүргий цэцгээ эгчдээ хүүхэд хөөрхөн шүү амьдралд нэг л гоё өнгө нэмээд

Цэцгээ

Гоё ээж: Хэхэ баярлалаа:))
Завгүй ээж: Маш их баярлалаа. Тэгж болно оо. Та миний утас руу яриад захиарай.
Уугий: Баярлалаа, Харин тийм ээ завгүй ч гэсэн сайхан байна.

Deegi (зочин)

huurhun yumaa, uran eejtei hun odoo gangaraad bj dee :-)
iim huurhun belen ulger bas baidag yumaa kkk, tsoh delguur deer iim belen ulgerteigee boitog bgaa bolov uu?

zavgui eej (зочин)

zahichya.Haanaas hediid ochij avah vee bayrlalaaa

Цэцгээ

Дээгий: За баярлалаа:) Харин тийм ээ. Энэ үлгэрээс хоёр ирж байгаа. Дараа 7 хоногт ирнэ гэсэн.
Завгүй ээж: За та дараа 7 хоногоос дэлгүүр дээрээс очоод авч болно оо.

goyeej

ийм хоорхон 36 размер байгаа болов уу би ч гэсэн ийм гоё бойтогтой болмоор л ...

Үнэн үг

Яанаа энэ Цэцгээгийн хүүхдүүд ч ганган хөөрхөн амьтад л байдаг байх даа. Яасан ч хөөрхөн бойтогнуудав дээ. Гоё юмаа. Хөөрхөн хүү ч ганган залуу болохнээ.

Anbok (зочин)

шинэ хүнтэй болсон баяр хүргэж эрүүл энх, аз жаргал хүсье

oyunaa (зочин)

Бүл нэмсэнд баяр хүргэе. Олон зүйлийг хийж бүтээгээрэй. Би ч бас удахгүй бяцхан үрээ өлгийлөн авах гэж байгаа болхоор их таалагдаж байна.АМШИЛТ

asura

huurhun yumaa.

saka (зочин)

huurhun ymaa bas mundag ym..,bi bas ohinoo hardag gertei zugeer suuj chadhgui degee zuugeer ohindoo boitog nehdeg hobbytoi ehneesee bagadaad l bn kkk.goe ymaa ulam oshoo ihiig hiij buteegeed moroodoldoo hureerei amjilt shuu

сонирхогч (зочин)

Шинэ хүнтэй болсонд баяр хүргэе энэ хөөрхөн бойтогны загвараасаа дэлгүүртээ авчирна биздээ

дк (зочин)

Баяр хүргье Сайхан болжээ энэ цагаан бойтогыг яаж оёхыг зааж өгч болохуу

yaldam (зочин)

Баяр хүргэж аз жаргал хүсве

баярмаа (зочин)

ямар хөөрхөн бойтог вэ.тэр цагаан нь бүүр хөөрхөнийн. таны ажилд амжилт хүсье.би хөдөө орон нутагт байдгиймаа.гар урлалд их сониорхолтой л доо. таны сургалтанд суухыг маш их хүсч байна.даанч хөдөө байгаа болохоор хотруу олон хоногоор орж сурч чадахгүй байх.бас саяхан төрсөн. хөөрхөн хүүтэй болсон.миний анхны хүүь хүүхэд.хөөрхөн бойтог оёж өгмөөр байна. яаж оёдог юм бэ. үлгэр нь байгаа юу.хотоос захиж авахуулах гэсийн.бас та сургалтаа web-ээр төлбөртэй явуулах боломж байхгүй юмуу.хөдөө орон нутгаас таны сургалтанд суух сонирхолтой боловч тэр бүр чадахгүй олон хүн байгаа байх.за танд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье.өшөө зөндөө ихийг хийж бүтээгээрэй.амжилт

Эрка (зочин)

Сайн байна уу. Таны энэ блог үнэхээр гоё юм аа. Би хэрэгтэй зүйлс хаанаас худалдаж авахаа ер мэдэхгүй юм. Энэ бүхнийг хаанаас олж худалдаж авах вэ? Цох дэлгүүр гэж хаана байдгийм бэ?

uugnaa (зочин)

мундаг бүсгүй шүү баяр хүрге

buyanaa (зочин)

дэлгүүрийн хаян авъя

Цэцгээ

Сайн уу, та нартаа бүгдэд нь зөндөө их баярлалаа. Энэ бойтогны эсгүүрийг авч болно шүү. Урлан дээр очоод аваарай. Дэлгүүрийн хаяг: 4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947
За бүгдэд нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе :)

eegii (зочин)

sn bnuu iim huuhdiin boitogni ulgerig away gwel haanaas awhuu tus boloch

Цэцгээ

Ээгий: Сайн сайн уу, дэлгүүр дээр байгаа. Хүсвэл багахан мөнгө төлөөд барьцаа үлдээж байгаад хувилаад авч болно.

SOLONGO (зочин)

SAIN BNA UU TSETSGEE EGCHEE BI TANI BULANG IH SONIRHOJ UZLEE TANII DELGUURT OCHIJ UZMEER L SANAGDAH YUM AA TEGJ BGAAD OCHINOO ODOO ENE BOITOGNII ESGUUR BGAA YU

уянга (зочин)

таны блог маш их таалагдлаа . дэлгүүр дэрээ ийм бойтог зарж байгаа юу

ichko (зочин)

ymar huurhun boitog ve. hiisen boitogniihoo esguuree ilgeej boloh uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)