Хэрэглээний Урлал : Ноосон урлал: Хаврын яргуй

Ноосон урлал: Хаврын яргуй

Хөр цасыг яран хөх яргуй дэлгэрлээ

Хайруу жаврыг сөрсөөр хаврын цэцэгс ургалаа

Сэтгэлд чинь хөнгөн аялгуу эгшиглэх мэт

Сэрүү татан хаврын салхи исгэрлээ

... Нэгэн сайхан хаврын улирал айлчлан ирж байна. Хүйтэнд чилсэн сэтгэл тэнийж хаврын урид дулаацаж баяснам. Хар бага наснаасаа л хаврын яргуйд дуртай байлаа. Хөх яргуйг харах бүрд цасан дороос цухуйхыг нь догдлон угтдаг байсан тэр л багын дурсамж сэтгэлд сэвхийн буух... хүйтнийг үл хайхран ургах тэр л хөөрхөн цэцэгсээр хавар өөрөө гоёдог харин тэр цэцэгсийг олж харах бүрд бидний зүрх сэтгэлд баяр баясал, хайр төрдөг. 

Хаварт олон сайхан зүйлс байдгийг нэг бүрчлэн тоочилгүй зүгээр л тэр бүгдийн төлөөлөл болгон энэ цэцэгсийг урласан юм. Ноосоор юуг ч төсөөлөн урлаж болдог болохоор ноосоор хийсэн анхны цэцэг маань бүх цэцэгсээс анхлан ургадаг цэцэгс байлаа. Тийм болохоор ноосоор хийх олон цэцэгсийг араасаа дэлгэрүүлээрэй.

Ингээд урлангийнхаа хаалгыг хаврын цэцэгсээр чимэглэлээ. Дэлгэр хаврын аястай хамт дүүрэн амжилтаар бялхаж яваарай эрхэм уншигчид минь ээ:)

Бид урлах дуртай яг л ямаа яргуйд дуртай шиг:)))))

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Золу

ямар хөөрхөн юм бэ. урин хаврын мэнд!

hh (зочин)

ёстой хөөрхөн болжээ. маш их таалагдлаа.

нарангэрэл (зочин)

сайн байнауу амжилт хүсье. сайтаар гарч байгаа бүх блогтой танилцдаг. бид суралцмаар байна даанч хол юм та дархан хотоор айлчилахгүй юм уу манай багш нар бүгд тантай адил хоббитой таниар заалгах хүсэлтэй байна хэзээ болох вэ.

Үнэн үг

Havriin tuluulul bolgon hiih urlaliig chiny ih huleej bailaa. Minii hamgiin durtai tsetseg baigaa yum. Sarnai, tsahirmaa, altan zul... yer ny yamar ch tsetseg namaig gants yargui harsanaas iluu bayarluulj chadahgui : ) Gaihaltai haragdaj bainaa.

goyeej

тиймээ хайр хурмээр цэцэг :)

Цэцгээ

Золу: Сайн уу, Хавартай хамт ирдэг хөөрхөн дүү шүү:)
hh: Баярлалаа:)
Нарангэрэл: Сайн байна уу та, Дарханаас хүмүүс надтай хэд хэдэн удаа холбогдсон байгаа. Тиймээс та бүхний хүсэлтээр чадвал энэ зун очъё гэж бодоод байгаа. Тийм болохоор та бүхэн надтай холбогдож байгаад энэ асуудлыг ажил болгож болно оо.
Үнэн үг: Сайхан хэллээ. Тийм шүү, үнэхээр сайхан цэцэг. Баярлалаа чамд:)
Гоё ээж: Харин тийм ээ:)

zavgui eej (зочин)

sain uu.Uchdor bi tanai Tsohoor ochsoon.Zundoo yum uzmeer bas asuumaar baisan ch hudaldagch baidaggui ee.Hajuugiin goo saihnii huuhen ug n bas uzuuleed bgaa yum shig bolovch 1-2 asuultand hagas dutuu hariulaad jaahan tiim bailaa.Gehdee yahav dahin neg nartai udor hesne ee.Saihan zuilees tani suraltsahiig uneheer ih husch bgaa

urgah (зочин)

eniig yaaj hiih we nadad yraltai heleed oooch

Цэцгээ

zavgui eej: Сайн сайн уу, За тэгээрэй. Манай дүү маань хааяа ажил гараад гадуур явдаг юм аа. Тийм болохоор та 99919209 гэсэн утсаар ярьж байгаад байгаа үед нь очиж байгаарай. Танд баярлалаа.
Ургах: Та эхлээд ноосон бэлэгдэлийн бэлдэц аваад хийж үзээрэй. Дараа өөр зүйлс хийхэд арай илүү ойлгомжтой болох байх аа.

saraa (зочин)

sainuu yunii omno tanid ene odriin mend bi tanai blogoor anh udaagaa zochilj bn hiisen zvilvvd chni vneheer taalagdlaa my sonirholiig mash ih tatlaa tanii ajil vils tani delbeelj bgaa tsetseg shg bgaasai amjilt tanaid odoogoor yamar surgalt yawagdajj bn

Цэцгээ

Сараа: Сайн сайн уу, блогоор маань зочилсонд их баярлалаа. Манайд одоогоор нэхмэлийн сургалт явагдаж байгаа. Та сонирхвол 99279752 гэсэн утсаар яриарай. Танд амжилт хүсье:)

obr (зочин)

sain uu. yamar xoorxon yum be. mash xoorxon boljee. egch n nogoo Darxanaas yariad tuuz asuugaad bsan egch n bnaa. Manai Darxand xurdan ireerei. xoorxon yumnuudiig xiixiig zaalgaxiig xuleej baiy.

Цэцгээ

Obr: Сайн уу баярлалаа танд. Би Дархан явж амжихгүй болохоор та ажлынхаа зав чөлөөгөөр энд ирж болохгүй юм уу. Дарханаас хүмүүс ирж манай сургалтанд суугаад л байдаг юм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)