Хэрэглээний Урлал : Ноос эсгийрүүлэх бэлэн заавар

Ноос эсгийрүүлэх бэлэн заавар

Эсгий урлалын талаар үнэгүй сургалт явуулж байсан маань саяхан. Уг сургалт маань орчин цагийн эсгий урлалын талаар танилцуулах хэлбэрийн сургалт байсан бөгөөд тэр дундаа ноосыг хэрхэн зориулалтын зүүгээр эсгийрүүлж хүссэн зүйлээ хийж болох талаар тайлбарлан таниулах зорилготой байлаа.

Сургалт маань миний зав чөлөөнөөс болоод 2хон удаа явагдсан ч үр өгөөжтэй байсан гэдэгт итгэлтэй байгаа.

Энд манай сургалтад хамрагдсан хүмүүсийн зарим бүтээлийг орууллаа. Суралцагчид маань маш идэвхтэй сайн байснаас заах зүйл маань их болж хичээл маань цагтаа багтахгүй байдаг байв.

Харин одоо хүмүүсийн хамгийн их сонирхож байсан зүүгээр эсгийрүүлэх урлал маань заавал сургалт гэлгүйгээр бэлэн заавартай бэлдэц аван өөрөө гэртээ хийж туршиж үзэж болохоор болсон төдийгүй ноос эсгийрүүлэх маш дэлгэрэнгүй заавартай ном хүртэл ЦОХ дэлгүүрт маань ирсэн байна. Тиймээс та нартаа сонирхуулах үүднээс өөрөө хүртэл нэг ноосон бэлдэц авч хийж үзлээ.

Ноосон бэлдэц маань дотроо ноос, эсгийрүүлэгч зүү, далгалдах жижиг хэрэгслүүд мөн дэлгэрэнгүй зурагт заавар нь англи болон япон хэл дээр байгаа тул та төвөггүй ойлгож хийж чадна.

Танд ганцхан зүйл хэрэг болох бөгөөд энэ нь доор нь тавих зөөлөвч хөөс юм. Энэ нь тусдаа зарагдаж байгаа тул та авч болохоос гадна түр зуур аяга таваг угаадаг порлоноороо ч орлуулж болно.

Би нэг ийм хөөрхөн мэлхий хийсэн. Жаахан царай муутай байхаар нь мэлхий гүнжийг санаад дээр нь эсгийгээр титэм хийгээд наачихсан чинь хөөрхөн болчхож байна лээ.

Ноос эсгийрүүлэх нь бусад улс оронд ч тэр хүмүүсийн сонирхон хийдэг дуртай урлал бөгөөд бүр ингэж хийхийг зориуд санал болгодог байна. Энэ нь стресс тайлах, их ажлын хажуугаараа амрах нэг сонирхолтой арга гэнэ ээ.

Хамгийн гол нь ноос эсгийрүүлэх урлал нь яг л баримлын шавраар юу хүссэнээ хийж болдог шиг ноосоор бүх зүйлийг урлаж чаддагаараа онцгой ялгардаг юм. 

Ноосоор урлахуйд дурлаарай:)

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Unen ug (зочин)

Хамгийн сонирхолтой, зугаатай юмны нэг шүү

batir

sain uu busgyi min. ajil amraltaa zoxitsuulj bgaa biz. esgiiruulex gd manai hun l nileed sonirxood bna lee
tsox dr ochno ngsn

Дээгий (зочин)

Сайхан сургалт болсон бололтой. манай урлан бас эсгийгээр нэлээн зүйл хийж байгаа. http://www.facebook.com/Nogoonhurga орож үзээрэй.
БИд эсгий цүнхэндээ бариул оосор зэрэгийг сонирхож байна танайд тийм зүйл зараж байгаа юу? Яаж та бүхэнтэй хамтарч ажиллах вэ?

enhee (зочин)

hi uniin huvid yamar bdag yum be?

Цэцгээ

Үнэн үг: Харин тийм ээ ёстой хөөрхөн:)
Батир: Сайн сайн уу, санаа тавьдагт нь баярлалаа. Ажил амралтаа зохицуулах гээд л хичээгээд байгаа:) Тэгээрэй бас асуух юм гарвал утсаар ярьж байгаарай гээрэй:)
Дээгий: За орж үзнэ ээ. Манайд цүнхний бариул төрөл бүрээрээ л ирдэг юм. Хурдан дуусчихдаг болохоор та яг тиймээс нь гээд захичихвал дээр байх аа. Миний утас 99080947 асууц болно оо.
Энхээ: Та яг юуг асууж байгаа юм бол оо?

enhee (зочин)

nooc esgiiruuleh beldets n

Цэцгээ

enhee: Аан за, 4500 төгрөг

nandia (зочин)

tsoh delguur n haana bdag ve hayagiig n helj uguuch

батжаргал (зочин)

эсгий урлалын талаар матерал хэрэг болоод өөрөө эхнээс нь эсгийрүүлэх болон өнгөнд оруулах эдлэл хийх талаар мэдээлэл авч болхуу эсгийгээр эдлэл хийх гэж байгаан одоохондоо ямарч мэдлэг байхгүй эсгийний талаар

энхцэцэг (зочин)

үнэхээр гоё юмаа. ви гар урлалыг их сонирхдог боловч суралцах зав гардаггүй байсан. харин одоо сурая гэвэл яаж сурах вэ? танайх сургалт явуулдаг уу?

Цэцгээ

nandia: 4-р хороолол CORAL center дэлгүүрийн 4-н давхарт. Утас: 99080947
батжаргал: Манай сургалт шууд бэлэн эсгий болон ноосоор хэрхэн урлах талаар заадаг. Эсгий будах бол зориулалтын ноосны будаг аваад л будаж болно. Ноосны будаг хэрэгтэй гэвэл олж өгч болно оо.
энхцэцэг: Манай бүх сургалт явагдаж байгаа. Та 99080947 гэсэн утсаар холбогдоорой :)

hishigee (зочин)

gutal hiij blohu ain

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)