Хэрэглээний Урлал : Миний уран найзууд: Нано-н бүтээл

Миний уран найзууд: Нано-н бүтээл

Уран найзууд буланд маань нэгэн бүсгүй бүтээлээсээ явуулсан байна. Бүтээл болоод бүтээлийг амилуулагч хоёр үнэхээр их таалагдсан шүү:) Бас хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй тайлбарласан болохоор охиндоо ийм хөөрхөн даашинз хийхийг хүсвэл зааврыг нь сайтар уншаад дагаад хийгээрэй.

Сайн байна уу Цэцгээ эгч ээ.
Би таны блогт дурлаад их удаж байгаа. Үргэлж шинэ санаа авч байдаг. Би юм оёх маш дуртай. Эгч маань оёдлын технологич, хувьдаа хувцас захиалга, засварын газар ажиллуулж өөрөө оёдог. тийм болоод ч тэрүү би оёх дуртай. Гэхдээ өөрөө зохиож. Би хоёр жилийн өмнө охиноо төрүүлээд гэртээ 4 сар суухдаа өхөөрдөм охиндоо зориулж нэг палатье, малгай хосоор нь оёсон. Тэрнээс хойш ажилдаа эрт ороод гоё юм оёж амжсангүй. Охиндоо зориулсан тэр бүтээлээ таньд болон танай уншигч нарт хүргэх гэсэн юм. Тухайн үедээ ээжийнхээ дээр үеийн герман билүү орос билүү гар машинаар оёсон. Охин маань нялх байсан тул эгчийн салон дээр очих боломж байгаагүй. Шинэ жил болоход 5 өдөр дутуу байлаа. Охин маань 3 сар хүрч байсан юм. Миний охинд өмсөх гоё сиси цагаан палатье байдаггүй ээ. Тэгэхээр нь гэнэт өөрөө оёхоор шийдээд эгчийн өгч байсан цагаан даавууг ашигласан.

 

 photo Nano1_zpsd77eb6cf.jpg

Оёх дараалал:
1. Цээжин хэсгийг эсгэхдээ даавуугаа нугалаад охиныхоо өмсдөг байсан пудболкыг тавьж эсгэсэн.  Арын хэсгийг өмсөж тайлах зорилго бүхий товчилдог болгохоор бодож хагалж хайчилна.
2. Хормойг нь тэгш өнцөгт хэлбэрээр эсгээд нэг талыг нь утсаар хавж оёоод татаад скалад болгоод цээжин биетэйгээ залгаж оёно. 45 градусаар эсгэж оёвол бүр гоё дэрвэгэр болдийн. Би сиси болгохийн тулд дотор нь давхар дэрвэгэр хормой хийсэн. Мэдээж хормойны арын хэсгийг 5 см онгорхой орхиод товч хийхээр үлдээсэн. Даавууны ирмэгүүдийг (суга, энгэрийн ухлаадас зэргийг нугалж оёно)

 photo Nano2_zpse7ba3d54.jpg

3. Товчны нүхийг гаргаж цоолоод нүхээ ширж оёно. Товч хадна.
4. Эцэст нь туузнуудаа ашиглан өөрийн хүссэнээр чимэглээрэй.

 photo Nano3_zpsbe10fb59.jpg

Одоо харахад энэ палатье яг нь хүүхэлдэйнд таарахаар жижигхэн шүү. Цэцгээ эгч амжвал блогтоо тавиарай. Таны үйл уран байг.

Хүндэтгэсэн: ээж Нано

За хэлээгүй юу:) ийм хөөрхөн загвар өмсөгч байгаа гэж... Нано маань уран, ажилсаг, сайн ээж юм аа. Чамд болон чиний сайхан гэр бүлд нь бүх уншигчдынхаа өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үйл нь үргэлж уран байг!

Бид урлах дуртай:)

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

тэнэг, мангар
ROSE HARMONY (зочин)

ямар хөөрхөн гүнж вэ бондойсон. одоо ч томоо охин болсон байгаа байхдаа, юм оёх ч сайхан шүү,амжилт

Болорхон (зочин)

Ёоо тэр малгайгийнэээ...ккк

khaliunaa (зочин)

hi, huurhun oejee. amjilt husie

Үнэн үг

Neeree l mundag uran eej, huurhun zagvar umsugch bn daa. Ih taalagdlaa. Zavtai bolohooroo uznee

asura

yasan ch huurhun yumb dee. ohiduud ingeed umsuh huvtsas n hurtel tsaanaa neg uur shuu

bek (зочин)

like ih taalagdsan hunii bienees hemjee avh argchlal zuragtaiga heregtei baina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)