Хэрэглээний Урлал : Эсгий цэцэг хийх энгийн арга

Эсгий цэцэг хийх энгийн арга

Энэ эсгий цэцгийг зүүлтэнд тохируулж хийж байсан юм. Хэрхэн хийх энгийн аргыг орууллаа.

Эхлээд эсгийгээ 5-н том ба 5-н жижиг дэлбээ хэлбэрээр хайчилж бэлдэнэ.

Дараа нь том дэлбээ дээр жижгийг нь тавиад доод талыг нь нэг хумж нугалаад утас зүүгээрээ дэлбээнүүдээ хэлхэнэ.

Бүх дэлбээг дээрх аргаар хэлхэж дуусаад нөгөө эхэлсэн талруугаа дахин нэг хатгаж утас зүүгээ бэхлэнэ.

Голд нь тохирох товч шүр зэргийг нааж тогтоогоод ард нь мөн нэг жижиг дугуй эсгий нааж өгөөрэй.

Эсгий цэцгээ зүүлттэйгээ бэхлэхдээ шууд оёж болохоос гадна зориулалтын зүү цэцгэн дээрээ бэхлээд зүүлтэндээ зүүж болох юм.

Энэ туузан зүүлт хийх аргыг Сосмо-н нэг дугаарт зориулан хийж байсан бөгөөд туузаа шууд шүрэндээ хэлхэж хоёр талд нь зангидаж дор бүрд нь бэхэлж хийсэн байгаа.

За тэгээд өөртөө, найздаа бас бяцхан охиндоо зориулан хийж өгч болно. Би саяхан охиндоо нэг ийм зүүлт хийж өгсөн. Цэцгийг дээрх аргаар хийсэн ба ирмэгийг захалж оёод голд нь цэцгийн дохиур ашигласан болохоор илүү хөөрхөн болж байна лээ. 

Урлах бүрдээ улам сайхан болгоорой:)

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

тэнэг, мангар
Нойрмог охин

хэхэ хөөрхийн маа баярлалааа

unen ug (зочин)

Tsetsgeegiin ohin ch tsetseg shig gangan amitan bdag bh daa

zazaa (зочин)

bayarlalaa erch hucheer duuren bdagt chini bayarladag shuu
torson bizdee bi torson bol yun bichleg hiih manatai l bh bhdaa
boon boon az jargal bayar hoortei baigaarai

sokoo (зочин)

yag heden esgii awsan yaj tsetseg hiidiin boloo geed hairlaad haichilj chadku bsiin kk. tsoh delgvvrt esgii urlaliin nom bga yu

Undral (зочин)

tanai blog gogo blogiin hamgiin aldartai bas hamgiin ih ordog blog yum aa hehe amjilt amjilt bas dahin amjilt

Цэцгээ

Нойрмог охин: Баярлалаа:)
unen ug: Хэхэ
zazaa: За баярлалаа:) Чамд ч бас аз жаргал хүсье
sokoo: Аан за тэгвэл хийгээд үзээрэй. Дараа бүр гоё арга оруулна аа. Ном байгаа. Баярлалаа.
Undral: Маш их баярлалаа. Чамд ч бас амжилт хүсье:)

Зочин

маш их таалагдлаа танд амжилт хүсэе

enhee (зочин)

sain baina uu. bi yag odoogoor huuhdee haraad gertee bgaa bolohoor tanias zunduu saihan shine sanaa avch, neg hesegtee l oir zuur hiih ajiltai bolsondoo mash ih bayartai bna. ene deerh esgii tsetseg, bas ter ayganii suuri hiisen ulbar shar esgii materialiig haanaas olj boloh ve? tand amjilt huseye. buteelch sanaagaaraa olon olon humuusiig dailsan tand dahin dahin bayarlalaa

Цэцгээ

Зочин: Танд баярлалаа:)
enhee: Сайн сайн уу, блогоор маань зочилж байгаад их баярлалаа. Эдгээр материалууд бүгд ЦОХ дэлгүүрт зарагдаж байгаа. Танд амжилт хүсье. Үйл нь уран байг:)

davka (зочин)

sain bainuu surgalt yaj yvagddag ve tolbor hed ve

Цэцгээ

davka: Дэлгүүр дээр очиж материалаа аваад 99080947 гэсэн утсаар бүртгүүлээрэй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)